ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тоосны харшлаас өөрийгөө “хуяглах” арга

Эрүүл мэнд  | 2012 / 03 / 28

Хавар болж, тэнгэр газар хоёр хоёулаа зөөлрөөд сайхан байгаа ч үүнийг дагаад тоос шороонууд “ичээнээсээ гарч” харшилтай охид бүсгүйчүүдийг маань зовоогоод авдаг. Гэнэт хурц болсон нарны тусгал, цаг уурт дасаагүй биесүүд минь гэнэт ядарч сульдан дархлаа мууддаг байна. Тэгээд л өнөөх айхтар “харшил” чинь нэг мэдэхэд л наалдаад авна шүү дээ.

Тоосны харшлаас өөрийгөө “хуяглах” арга

Биеийн дархлаа муудангуут элдэв өвчин, гадны нөлөөнд автахад амархан байдаг бөгөөд харшил анхандаа ханиад хүрж байгаа мэт мэдрэмж төрүүлж, хамрын нус гоожиж, хоолой загатнах шинж тэмдгээс эхэлдэг. Иймээс Гоолингоо найз нь та нартаа хаврын улирал дархлаагаа сайжруулж, харшил гээчээс “холхон” байх энгийн, тустай зөвлөгөөг бэлдчихлээ.

Дөнгөж харшил эхэлж байгаа үед дараах шинжүүд илэрдэг:
• Жил болгон тодорхой улиралд нус гоожих, нулимс урсах
• Долоогоос олон хоногоо үргэлжилсэн шуугтниа ханиад
• Өдөртөө тийм ч их мэдэгдэхгүй мөртлөө, шөнөдөө хуурай ханиалгах.

Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай харшлын эмчид хандах хэрэгтэй. Манай оронд гэрийн тэжээвэр амьтан болон, хоол хүнсний харшил тийм ч түгээмэл байдаггүй. Харин сүүлийн үед олон хүмүүсийн дулааны улирлын “настр”-ыг нь унагаж байгаа ургамал, тоосны харшлаас хэрхэн сэргийлэх аргыг зааж өгье:

1. Таримал цэцэг ногоог хяналтандаа байлга. Гэртээ цэцэг таридаг бол цэцгийнхээ дээр хуримтлагдсан тоосонцорыг өдөр бүр, амжихгүй бол өнжөөд нэг бүлээн, чийглэг даавуугаар арчиж цэвэрлэх хэрэгтэй.

2. Өдөржин гадуур явах үед гадны тоос шороо үсэнд “наалдсан” байдаг учраас орой унтахаасаа өмнө үсээ шүршүүрийн бүлээн усаар угаачихаж байгаарай. Тэгвэл гайхал тоос шороо чамд халдаж чадахгүй шүү дээ.

3. Бидний амьдарч буй хот шороо тоос ихтэй нь нууц биш. Тиймээс гэрийнхээ цонх, салхивчийг нээлттэй байлгасны оронд агаар цэвэршүүлэгч хэрэглэсэн нь хаврын улиралд илүү тохиромжтой.

4. Унтлагын өрөө, хөнжлийн даавуугаа тогтмол халуун усанд угааж заншаарай. Хэрвээ гэртээ амьтан тэжээдэг бол түүнийг унтдаг өрөөндөө байлгах дэмий. Миний хувьд нохой тэжээдэг. Нохой маань өдөр бүр “өөрийгөө” салхилуулчихаад орж ирдэг л дээ. Гадаа байх хугацаандаа байшингийн булан тохой гээд л явахгүй газар үгүй учраас үсэнд нь тоос, бохир шороо их наалдчихсан байдаг. Ялангуяа хаврын улиралд гадуур хуурай шороо их болчихдог учраас, “тэд” биеийн тань дархлаа муудсан үеийг “далимдуулаад” авдаг юм. Тиймээс гэрийн тэжээвэр амьтнаа унтдаг өрөө, ор хөнжлийн даавуунаас хол байлгах хэрэгтэй.

5. Ажил ихтэй зав гарч амжихгүй ч амралтын өдрүүдээр гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийх, ялангуяа ном, тавилга, хивс, цагаан хэрэглэлүүдээ сайтар угааж байхыг зөвлөж байна. Хэрвээ бүсгүй та шинэ тавилга, буйдан авахаар зэхэж байгаа бол угааж арчихад хялбар ( савхин эсхүл гялгар буйдан арчиж цэвэрлэхэд хялбар байдаг) –ыг сонгоорой.

6. Хамгийн чухал зүйл нь ДАРХЛАА, ДАРХЛАА, мөн ахиад л ДАРХЛАА. Дархлаагаа сайжруулах эм бэлдмэл, өмнөх зөвлөгөөнд орсон ХӨӨРХӨН БОЛГОХ ТУСТАЙ 15 ХҮНС, витамин зэргийг хэрэглэж болно. Эрүүл мэнддээ санаа тавьж байгаа бүсгүйчүүдэд дуулгахад Моносын эмийн сангуудаар “Витаминжуулалтын аян” эхэлчихсэн юм билээ.

7. Хэрвээ хананд чинь хивс өлгөөтэй байдаг бол тоосноос харшлах магадлал ихэснэ. Тиймээс ханан дахь хивсээ авч газар тавих юм уу, хуйлж эвхээд хүйтний улиралд гаргаарай. Харшлаас урьдчилан сэргийлэх эдгээр аргуудыг дагаж мөрдөөрэй. Нэгэнт харшилтай болчихвол эдгээх, бүр мөсөн эмчилэх арга байдаггүй учраас цэцэг ногоо зүйл зүйлээрээ дэлгэрч, тоосоо “цацахаас” өмнө дархлаагаасаа сайжруулж, биеэ бэлдэхэд гэмгүй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн- Эми ( Amy )
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(864)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com