ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Замд гаръя”

Чөлөөт цаг  | 2016 / 11 / 06

Хаашаа явахаа мэддэг хүнд бурхан хүртэл зам тавьж өгдөг-мэргэн үг

“Замд гаръя”

“Чи Дархан луу очно гэж бодоод, машиныхаа хөдөлгүүрийг асаавал, яаж ч байсан Дарханд очиж л таарна” гэж миний нэг найз надад хэлдэг байлаа. Түүний энэ энгийн үгний цаана, хүн амьдралынхаа туршид хаа хүрэхээ мэддэг байж, түүн лүү гээ тэмүүлж, урагшилж явбал замдаа яаж ч бүдэрч, унаж тусаж, хазайж байсан заавал зорьсон газартаа хүрдэг жамтай гэдэг санааг агуулдаг байлаа. Амьдрал бол аялал гэдэг үг үүнээс л үүсэлтэй байх.

Үнэхээр л Дархан явахаар шийдсэн хүний зам Дархан луу л хүргэх нь ойлгомжтой. Амжилтанд хүрэхээр шийдсэн хүний зам Амжилт руу хүргэх нь мэдээж юм. Замд нь эндүүрэл гарч, хөдөлгүүр нь эвдэрч, дугуй нь хагарч байсан ч, алдаа гаргаж, ажлаасаа халагдаж, дампуурч байсан ч хүрэх ёстой газраа өөрчлөхгүй л байвал очдог жамтай.

Өнөөдөр хэрэв та амьдралын тойрог дээр зүгээр л хүмүүсийн явж байгаа зүгийг даган гэлдэрч, ямар ч зорилгогүйгээр энэ тэрүүгээр алхалж, уналт ч босолт ч байхгүй мөлхөж байгаа бол, “замд гарагтун”. Гэхдээ хүрэх газраа эхэлж тогтоохоо мартав аа. Тэгвэл өөртэйгөө адилхан зорилготой хүмүүсийг амархан олж, хамтдаа явах ч боломжтой.

Эхний жишээгээ дахин дурдъя. Дархан явах замд дугуй чинь хагарлаа гэж бодоход, адилхан л Дархан явж байгаа замын машин тааралдаад илүү дугуйгаа зээлдүүлж болно. Эсвэл төөрчихлөө гэж бодоход, Дархан явах гэж байгаа өөр хүнтэй тааралдаж, чамд замчилж хамт явж болно.Амьдралын аялалд ч мөн адид. Чи гоо сайхны салон нээх мөрөөдөлтэй байлаа гэж бодъё. Яаж эхлүүлэхээ мэдэхгүй байсан ч, үүний төлөө хөдөлгүүрээ асааж урагшилж эхэлсэн цагт замд чинь яг чамтай адилхан мөрөөдөлтэй хүмүүс тааралдах болно. Тэгээд зорьсон газартаа хүрэхэд чинь хамгийн их тус нэмэр болох хүмүүстэй нэгдэнэ.

Харин эсрэгээрээ хаашаа явахаа тодорхойлоогүй хүмүүс, дэмий газар луу зүглэж байгаа хүмүүст уруу татагдах юм уу, нэг газраа л тойрон эргэлдэх, эсвэл олны урсгалыг хүссэн ч хүсээгүй ч дагахаас өөр аргагүйд хүрдэг. Ирэх долоо хоногийн замд чинь олон сайхан учрал тохиолдог!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(722)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: buya.   2016-11-06
Дархан уруу :P

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com