ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сэтгэлд нуугдах тэр минь...

Миний амьдрал  | 2012 / 04 / 21

Сайн байна уу, Гоолингоо. Танай сайтад ирдэг захидал, сэтгэгдлүүдийг уншиж заримтай нь санал нийлж, заримынх нь хариултанд эгдүүцдэг ч энэ бүхэн үнэхээр чин сэтгэлийн зөвлөмжүүд байдгийг хараад өөртөө тохиолдсон асуудлыг та бүхэндээ гаргаж, сэтгэл дотроо буглараад байгаа тэр өвчнийг намжаах гэсэн юм.

Сэтгэлд нуугдах тэр минь...

Бас танай уншигчдаас чин сэтгэлийн зөвлөмж авахыг хүсэж байна. Яагаад ч юм үүнийг бичихэд сэтгэл минь хөнгөрч орхилоо...

Төрсөн өдрөөр минь гэнэтхэн л миний нэр дээр сарнай хүрээд ирсэн. Тэр цэцгийг илгээсэн хүн намайг сайн танихгүй. Хааяа нэг мессэнжерт hi гэдэг байсан байх. Эмэгтэй хүн цэцэг хараад уярдаг юм байна лээ. Тэр өдөр миний сэтгэл тийм гэхийн аргагүй догдолж, амьдралд минь цоо шинэ уур амьсгал орж ирж байгааг мэдэрч байсан юм.

Цэцэгний эзэн намайг уулзахыг гуйсаар. Долоо хоног, арваад хоног өнгөрлөө. Нөхөртөө гомдсон, сэтгэл гундуухан байсан тэр өдөр намайг уулзахыг дахиад л гуйхад нь гэнэтхэн “Ер нь нэг уулзаж, кофе уухад яагаад болохгүй гэж” гэсэн этгээд бодол сэтгэлд минь төрж, түүнтэй уулзахаар болзлоо. Ажлаа тараад кафе руу алхаж байхдаа буцаж явахыг хэд хэдэн удаа бодсон ч нэг л мэдэхэд хаалгаар нь орчихсон зогсож байв. Түүний хаана сууж байгааг утсаар асуухдаа зүрх минь түг түг гэж хүчтэй цохилох нь өөрт мэдрэгдэж байв. Гар барьсан. Танилцсан. Тэгээд халуун кофе дараа нь нэг нэг пиво уусан. Цагийн дараа биднийг гарч ирэхэд гадаа цас бударч, тэр намайг хүргэж өгөхөөр таксины арын суудалд суув. Утсанд мессэж ирлээ. Надтай ахиад жаахан хамт байгаач гэж хажуудах хүнээс иржээ. Бид уг нь тохьтой томоотой харагдавч, нэг л мэдэхэд тэр миний гарыг атгажээ. Зөөлхөн дулаахан тэр гарнаас надад сайхан мэдрэмж төрж байв. Гэрийнхээ гадаа ирээд би таксинаас буув. Харин тэр араас минь ширтсээр...

Маргааш өглөө ажилдаа дөнгөж ирэхэд “Чи надад маш их таалагдлаа. Ахиж уулзмаар байна” гэсэн мессэж иржээ. Үүнээс хойш бид хоёр өдөр бүр мессэнжэрт тааралдаж, хааяа нэг уулзаж учирдаг болов. Сэтгэлд тэр хүний орон зай үүсч, би өөрийнхөө буруу зүйл хийж байгааг мэдсээр байвч, түүнд татагдсаар байлаа. Тэр ч бас надад татагдсаар. Бид хоёулаа ар гэр, амьдралтай. Харин сэтгэл дотроо бие биенийгээ нууцхан хайрлаж, тэр маань бидний аль алиных нь сэтгэлд, бас амьдралд жигүүр ургуулж байсан юм.

Бидний гэнэтийн гэмээр энэ учрал хагас жил орчим үргэлжилж, энэ бүхнийг төгсгөх цаг нь болов. Тэр гуйсаар, би гэдийсээр. “Уулзах ёстой хүмүүс уулздаг. Би чамайг зөнгөөрөө л таньсан. Би чамайг үргэлж уулзья гэж зовоохгүй ээ, надтай хааяа л нэг уулзаж байхад л болно. Би чамайг санаж байна” гэж тэр хэлдэг байв. Бид мессэнжэрт ч тааралдалгүй хагас жил болсны дараа нэг өдөр дахин холбогдлоо. Тэр одоо ганцаараа байгаа ажээ. Гэсэн ч түүнтэй уулзах хүслийг, энэ мөрөөдлийг хязгаарлахгүй бол болохгүй гэсэн бодлоор түүний сэтгэлийг би унтрааж байлаа. Уулзахгүй, ахиж тааралдахгүй, мессэнжерт ч хариу өгөхгүй, зүгээр л ингээд мартья. Энэ бүхнийг хэлж байвч миний сэтгэл түүнийг хайрлаж, үүнийг бичиж байхдаа ч түүнийг мөрөөдсөөр байсан билээ. Би энэ хүнийг мартаж хэзээ ч чадахгүй. Гэсэн ч бас түүнтэй уулзахыг өөртөө зөвшөөрөхгүй. Хааяа “Ганц удаа уулзах юмсан” гэсэн бодол толгойд орж ирэвч, одоо хүртэл энэ бодолдоо итгэлтэй байж чадахгүй л байна. Амьдралд минь урилгагүй ирсэн энэ түүх надад маш их зүйлийг ойлгуулж, хүсэл мөрөөдөл, баяр жаргал бэлэглэсэн гэдгийг л би мэдэж байна. Би хатуу хэвээрээ л үлдсэн нь дээр үү? Эсвэл түүнтэйгээ уулзаж, хүссэн сэтгэлийг нь дэвтээх хэрэгтэй юу? Бүсгүйчүүд минь зөвлөөч.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирүүлсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(155)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com