ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яг одоо чамд инээмсэглэл бэлэглэх 21 зүйл

Чөлөөт цаг  | 2016 / 11 / 20

Инээмсэглэл дутагдаж байна уу? Инээмсэглэсний дараа хорвоо үргэлж илүү дээр харагддаг. Эдгээр 21 зүйл чамд мишээл бэлэглэхэд хэзээд бэлэн байх болно.

Яг одоо чамд инээмсэглэл бэлэглэх 21 зүйл

1. Яг одоо инээмсэглэж байгаагаа харуулвал чиний онилсон залуу чамайг өмнөхөөсөө илүү анзаарч эхэлнэ. Нээрээ шүү.

2. Чамайг муу бүжиглэдэг гэдгийг хэн ч мэдэхгүй. Тиймээс одоо дуртай дуугаа тавиад босоод бүжиглэ.

3. Чиний санаанд инээмсэглэсэн дүрээрээ хамгийн түрүүнд орж ирж байгаа хүн рүү залгаж мэндийг нь мэд. Тэдэнтэй ярихын төдийд чи инээмсэглэж л таарна.

4. Гоолингоогийн “Ертөнцийн хөөрхөнүүд” лүү ороод зурагнуудыг нь үз.

5. И-мэйл, утасны мессежүүд дундаасаа “Баярлалаа” гэсэн үгтэй мессеж ол. Чи саяхан хэн нэгний амьдралд том өөрчлөлт хийсэн ч юм билүү.

6. Facebook дээрээ одоо “Чамайг яг одоо юу инээмсэглүүлж байна?” гэж бичээд постло. Хүмүүсийн сайхан энерги чам дээр ирнэ.

7. Дэргэдээ байгаа жаахан хүүхдэд “Намайг тэврээч” гэж хэл. Эсвэл өөрөө очиж тэвэр. Тэгээд түүний бяцхан гар мөрийг чинь ороомогц, намуухан дуу аяла.

8. Муурандаа бөөрөнхий нэхмэлийн утас өг. Эсвэл нохойдоо боодолтой чихэр өг. Тэгээд тэднийг утсаа, эсвэл чихрээ яаж задлах гэж хичээж байгааг нь хар.

9. Гадаа гараад элсэн дээр байрныхаа хүүхдүүдтэй хамт тогло. Дүүжин даажинд. Хажуу орцныхоо жаахан охинтой танилцаж найзууд бол.

10. Хөлийнхөө хурууг маш тод өнгөөр буд.

11. Дэргэдээ байгаа жаахан хүүхдээр үсээ янзлуулж нүүрээ будуул. Эсвэл зүгээр л нөхрөөрөө юм уу, ээжээрээ, найзаараа үсээ самнуул.

12. Оройн хоолоо гараараа ид. Гэхдээ өмнө нь гараа сайн угааж зайлахаа мартуузай.

13. Багадаа үздэг байсан хүүхэлдэйн киногоо youtube-ээс хайж олоод үз.

14. Гадагшаа гараад ойрхон бичиг хэрэгслийн дэлгүүрээс саатай бал худалдаж аваад тэмдэглэл бич.

15. Багынхаа видео бичлэг юм уу хуурцагийг үз. Жаахныхаа зурагнуудыг үз.

16. Хамгийн олон жил найзалж байгаа найз руугаа утасдаад “Хоёулаа багадаа ...-дэг байснаа санаж байна уу?” гэдэг өгүүлбрээр яриа эхлүүл.

17. Хоёр өөр өнгийн оймс өмс.

18. Нар мандах, нар жаргахыг хар. Гэхдээ бүр үүнд зориулж цаг гарга. Дорнын зурхайнаас өдрийн эхлэл болон төгсгөлийн цагийг хараад, түүнээс 30 минутын өмнө сэрүүлгээ тааруулаад...

19. Санаандаа орсон гоё, сайхан юм болгоны нэрийг, дүрийг том цаасан дээр хаа хамаагүй бич, зур, эрээч.

20. Хэн нэгэнд, “Чи миний хувьд үнэхээр чухал хүн” гэж хэл.

21. Шинэ танилтай бол. Facebook, эсвэл Twitter рүүгээ орж байгаад, өөрийнхөө сонгосон нэг хүнд танилцах хүсэлт илгээ.

Чи яг одоо инээмсэглэж байна уу?

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(131)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Азын Од.   2017-02-10
Баярлалаа

Зочин: Азын Од.   2017-02-10
Баярлалаа

Зочин: Tse.   2016-12-06
Sanaa-д Цаг хугацаа л зовлонгоос чинь салгаж чадах ганц зүйл. Хүнтэй ярилцаад, дэм аваад тэрүүхэн хугацаандаа л үйлчилнэ. Ганцаараа болонгуут ахиад л хэцүү байгаагаа мэдрэнэ. Зүгээр л тэсээд тэвчээд гар. Өвчин зовлон тусаж үхэх болчоогүй л бол хэсэг хугацааны дараа бага багаар арилсаар зүгээр л хааяа л нэг санагдах дурсамж болсон байна. Өөрийгөө завгүй байлгаарай. Өмнө нь хийж үзээгүй зүйлүүдээ хий, ганцаараа үсэр, хашгир яавал тайвширдагийн тэрийгээ хий.

Зочин: Sanaa.   2016-12-05
Az jargaltai ineemsgelehiig husch bn gewch uneheer setgel gutrald orchood yahaa medehgvi bna. Dotro gantsaara shanalj yawah shig tam bdaggvim bn yaj ene bugdeedsalhaa medehgvi bna. Setgelee huwaaltsaj yarilzah nzuud bdag bolwu end? Bodlogogvi teneg shiidwereese bolj nassn turshiin sharhtai bolchihloo. Setgeliin demeer hun uneheer dutdiin bn.

Зочин: namu.   2016-11-21
vneheer saihan niitlel baina unshih todiid l goy energite bolj baina bayrlalaa

Зочин: zulaa.   2016-11-21
bayarlalaa. shn niitlel bna

Зочин: Otgoo.   2016-11-21
Yag odoo yu? Ineemseglej bnoo xexe. Dandaa goy enegi ugdug GOOLINGOO.doo bayarladag shvv. Shine niitlel medeelliig tesen ydan xvleej unshdag. Nuguu FB.n sxn amraarai, Ugluunii mend bxgvi boltsiimuudaa??? Xvleedeg shvv

Зочин: Otgoo.   2016-11-21
Yag odoo yu? Ineemseglej bnoo xexe. Dandaa goy enegi ugdug GOOLINGOO.doo bayarladag shvv. Shine niitlel medeelliig tesen ydan xvleej unshdag. Nuguu FB.n sxn amraarai, Ugluunii mend bxgvi boltsiimuudaa??? Xvleedeg shvv

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com