ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бидний дандаа хэлэх ёстой ч, дандаа мартдаг үгс

Гэр бүл  | 2012 / 05 / 04

Бүсгүй чи нэг өдөрт хүмүүстэй хэдэн үг солилцдог вэ? Үгүй дээ, энд мессенжер чат, и-мейл, утасны мессежийг тооцохгүй шүү. Хүн өдөрт дунджаар 16 мянган үг хэрэглэдэг ч, тэдний ихэнх хувийг хч холбогдолгүй дэмий яриа, хов жив, заримдаа бүр хараалын уурссан үг эзлэх нь бий. Тэгсэн атлаа бидний амнаас доорх 9 чухал үг гарахдаа их л “дургүй” байдаг биш гэж үү?

Бидний дандаа хэлэх ёстой ч, дандаа мартдаг үгс

1. “Уучлаарай”
“Sorry” гэж мессеж бичихийн оронд, нүд рүү нь харж байгаад “Уучлаарай” гэж хэлвэл энэ үгний үнэ цэнэ илүү тод мэдрэгддэг. Уучлаарай гэдэг үгийг ёс болгож, хальтхан хэлээд орхих юм уу, заримдаа бүр хэлэлгүй орхидог зуршил бидний дунд түгээмэл бий. Хэдий уучлал гуйхгүй байсан ч болохоор, дотны хүн байлаа ч, тэдний өмнө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, тэднийг хүндэлдэг гэдгээ энэ үгээр харуулаарай. Уучлал гуйснаараа нөгөө хүнийхээ өмнө сул дорой байдалд орчих юм шиг санаж явсаар бид байдлыг улам хүндрүүлж орхидог биш билүү?

2. “Баярлалаа.”
“Баярлалаа” гэдэг үгийг байнга хэлэх нь зарим хүнд хэцүү, эсвэл утгагүй санагддаг. Хэдийгээр чамтай харилцаж байгаа хүн хийх ёстой ажлаа л хийсэн байсан ч, тэдэнд талархлаа илэрхийлэх нь чамд болон түүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Доод тушаалын ажилтандаа чамд хэрэгтэй судалгааны материал цуглуулж өгснийх нь төлөө “баярлалаа” гэж хэлвэл ямар вэ? Эсвэл супермарткетэд хүнсийг чинь уутанд хийж өгсөн худалдагчид ч юм уу? Энэ ганцхан энгийн үг хэн нэг хүний бүхэл өдрийг аварч болно.

3. “Миний суудал дээр суучих.”
Бидний ихэнх нь нийтийн унаанд зогсож явж чадах эрүүл чийрэг биетэй. Хэдий чамд настай, хөгжлийн бэрхшээлтэй,жирэмсэн, хүүхэдтэй хүмүүст өөрийнхөө арай хийн олсон суудлыг өгөх нь шударга бус санагддаг байж магадгүй. Гэхдээ өөрөөрөө бахархахын төлөө ч болов, босоорой. Яг одоо чамд тийм ч хэрэгтэй биш байгаа зүйл, чамтай л адилхан өөр нэг хүний хувьд том итгэл найдвар болж байхыг үгүйсгэхгүй. Хэрэв санаа чинь зовоод байвал “Зүгээр ээ би дараагийн буудал дээр бууна” гэж хэлээрэй.

4. "Би дайлъя.”
Өрөөнийхөө найзтай цуг өдрийн хоол идэхээр гарсан уу? Тооцоог нь хувааж төлөхийн оронд, нэг удаа “би дайлъя” гэж хэлээд үзээрэй. Бусдын төлөө цагаа, мөнгөө, сэтгэлээ “үрж” сурах нь маш чухал. “Надад ямар ашигтай юм бэ” гэж бүсгүй чи асууж магадгүй. Бусдад бэлэг өгөхийн хамгийн сайхан нь, түүнийг хүлээж аваад хэрхэн баярлаж байгааг нь мэдрэх явдал байдаг гэдгийг санаарай. Хүсвэл тэр дараагийн удаа чамайг дайлах саналыг гаргах байх.

5. “Би туслая.”
Тусламж санал болгоход ичимхий, бас нэрэлхүү хүмүүс ихэвчлэн “зүгээр зүгээр” гэж хэлдэг ч, дотроо дахиад нэг удаа асуухыг чинь хүлээж байдаг. Тиймээс шатаар хүнд юм өргөөд бууж яваа хүнд, кафед олон юм нэг тэвшин дээр тавиад дээсэн дээр яваа циркчин шиг дэнжигнэж яваа хүнд, автобусны дугаар, сурталчилгааны самбарыг харахгүй байгаа хүнд асуулгүйгээр туслаарай.

6. “Хоёулаа танилцаагүй байх аа. Намайг ... гэдэг.”
Өөрөө өөрийгөө танилцуулах тал дээр бид их муу хүмүүс. Хэрэв танихгүй хүнтэй уулзвал утсаараа оролдох юм уу, цайгаа ууж тааз ширтэлгүй, эсвэл цаг агаарын тухай байн байн ярилгүй зүгээр л эелдэгхэн мэндлээд шулуухан танилцаарай.

7. “Миний бодлоор…”
Жижиг сэдвийн хүрээнд өрнөсөн яриа тийм ч дотно, гүн сэтгэгдэл төрүүлэхгүй. Хэрэв чи танилынхаа хүрээг нэмэгдүүлж, бусад хүмүүсийг болон өөрийгөө шинээр нээхийг хүсвэл хэнтэй ч ярьж байсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан яриагаа гүнзгийрүүлж сураарай. Мэдээж, чиний амьдралын тухай яриа чамайг сайн танихгүй хүний хувьд сонирхолтой санагдахгүй. Тиймээс эхлээд өөрийнхөө хобби, дуртай зүйлс юм уу, ирээдүйн том зорилгынхоо талаар ярьж болно. Тэгвэл тэр хүн ч бас өөрийнхийгөө ярих нь дамжиггүй. Хаана ч, ямар ч дотоод ертөнцтэй хүнтэй таарладаж болохоо бид таашгүй.

8. “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!”
Энэ үгийг зоогийн газрын ресепшн, дэлгүүрийн худалдагч нар л хэлэх ёстой гэж бодож байна уу? Бидний тийм ч түгээмэл хэлдэггүй хирнээ, өрөөл бусдад маш сайхныг хүссэн утгатай үг бол энэ юм. Энэ бол ямар ч харилцааг өндөрлөх эерэг ерөөл юм.

9. “Хайртай шүү.”
Хагмийн сүүлд гурван шидэт үг. Энэ үгийг уншаад бүсгүй чи зөвхөн хайртай залуугаа бодож байгаа юм биш биз? Ээж, аав, дүү, эгч, найзууд, хүүхдүүд, эмээгээ ч бас бүү мартаарай. Тэд чиний хайртай гэдгийг хэлээгүй байсан ч мэднэ л дээ. Гэхдээ хааяа ч болов тэдний төлөө санаа тавьж явдаг гэдгээ амаараа илэрхийлэх нь харилцааг улам дотно болгодог. Хайрладаг бүх хүмүүстээ зүрхээ нээ.

Эдгээрээс гадна бидний үл тоомсорлодог ямар үгс бусдад инээмсэглэл бэлэглэх чадалтай вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(936)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com