ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чи хэр романтик бүсгүй вэ?

Хайр & секс  | 2012 / 05 / 17

Уяныгн дуу шүлэг өөрийг чинь хэр их догдлуулдаг вэ? Чамайг эргүүлэхийн тулд залуу чинь материалист, реалист байх ёстой болов уу, аль эсвэл иделист, романтист байх ёстой болов уу? Энэ сонжоог бөглөөд олж мэдээрэй.

Чи хэр романтик бүсгүй вэ?
Асуулт 1
1. Чи өсвөр насандаа олон хөвгүүдийг шохоорхож байсан.
Асуулт 2
Чи амьдралдаа нэгээс дээш удаа анхны харцаар дурлаж байсан.
Асуулт 3
Чи хааяа үүлсийн үүсгэсэн дүрсийг харж хэвтэх дуртай.
Асуулт 4
Чи өөрийн сонгосон залуудаа таалагдахын тулд их хичээл зүтгэл гаргадаг.
Асуулт 5
Чамд зөгнөлт зохиол унших нь түүхэн зохиол уншихаас илүү таалагддаг.
Асуулт 6
Чи инээдмийн киноноос илүү хайрын тухай кино үзэх дуртай.
Асуулт 7
Чи нүдээ аниад, тасралтгүй, удаанаар үнсэлцэх дуртай.
Асуулт 8
Өдрийн турш чи хайрттайгаа хамт байгаагаар өөрийгөө төсөөлдөг.
Асуулт 9
Дунд насны хос гудамжинд бие биенийгээ үнсэхийг чи тэнэг явдал гэж үздэг.
Асуулт 10
Хайрт чинь чамайг танихгүй хүмүүсийн хажууд үнсвэл чи ичиж эвгүйцнэ.
Асуулт 11
Хайртын чинь өгч байсан жижигхэн, энгийн, хямдхан бэлэг алга болсон ч чи эмзэглэнэ.
Асуулт 12
Чи хайртдаа ном өгөхийн оронд үнэртэй ус өгөхийг илүүд үзнэ.
Асуулт 13
Чи хайртынхаа зургийг үргэлж биедээ авч явдаг.
Асуулт 14
Хэзээ чиний толгойнд романтик бодлууд орж ирдэг вэ?
Асуулт 15
Чи аль бэлгэнд нь илүү их баярлах вэ?
Асуулт 16
Хамгийн сүүлд хэзээ хэн нэг эр хүнээс болж догдолсон бэ?
“Хатуу самар”-Та бол энэ хорвоо ертөнцийг яг байгаагаар нь л хардаг реалист үзэлтэй эмэгтэй. Бороо ороход даарлагүйгээр харих тухай бодохоос биш, түүнд норж зогсох нь танд сайхан санагдахгүй байх жишээтэй. Төсөөлж, мөрөөдөж, ургуулан бодож суух зав танд хомсхон. Та их зүйлийг амжуулахыг хичээдэг. Та зүрхнээсээ илүү тархиндаа итгэдэг бүсгүй юм. Эд баялаг, нэр төрөө хадгалж, амжилтанд хүрэх нь таны хувьд хайрлаж дурлахаас илүү чухал. Таныг уяраахын тулд эр хүнээс их хичээл зүтгэл гарах бололтой.
Романтик реалист-Та бол романтик, реалист хоёрын завсрын араншинтай бүсгүй. Та хэрэгтэй үедээ уяран хайлж, дурлалдаа шатаж чаддаг. Өөрт төрж байгаа мэдрэмж, бодит үнэлэлт дүгнэлт хоёрын хооронд та зааг ялгааг сайн тавьж чаддаг ба шийдвэр гаргахдаа үргэлж бодож байгад сэтгэл тархи хоёрынхоо аль нэгийг сонгодог. Өөрийгөө танихаа больтлоо дурлаж үзээгүй. Учир нь оюун ухаан чинь тэнгэрт байсан ч, хөл чинь үргэлж газарт хэвээрээ байдаг. Эр хүний төлөө бүхнээ зориулахаасаа өмнө азнаж, 100 хувь дурлахаасаа өмнө үргэлж боддог. Сохроор дурлалд хөтлөгддөггүй, харин нэг итгэсэн хүнийхээ гарт нүдээ аниад алхсан ч чадна.
Хайлж урсахад хэзээд бэлэн бүсгүй-Та маш романтик бүсгүй юм. Таныг гар дээрээ бөмбөрүүлж, үргэлж эрхлүүлж энхрийлж байх хэрэгтэй. Та өдөржин өөрийн сайхан төсөөллүүд дунд умбаж суухаасаа цааргалахгүй. Таныг цаг үргэлж шинэ шинэ мэдрэмжээр тэтгэж, догдлуулж, баярлуулж, заримдаа бүр учир битүүлэг шалтгаанаар эмзэглүүлэх ёстой. Тэгэх тусам та түүн лүү улам их тэмүүлнэ. Нэг дурлахаараа ухаанаа алддаг сул талтай, мөн нэг сэтгэл алдарсан хүндээ 100 хувь бүх анхаарлаа хандуулж эхэлдэг учраас бусад бүх зүйлээ умартдаг.
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(156)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zulaa.   2016-10-28
Hairtai hun min hajuud bhad hamgiin jargaltai bi iim l hun

Зочин: Sh.   2016-04-13
esto tolind harsan met vnen heleedehlee

Зочин: jargal.   2016-03-16
Сохроор дурлалд хөтлөгддөггүй, харин нэг итгэсэн хүнийхээ гарт нүдээ аниад алхсан ч чадна.үнэхээр үнэн

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com