ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нэгэн бүсгүйд дурласан эрийн захиа

Миний амьдрал  | 2012 / 05 / 19

Сайн байна уу? Миний хайртад энэ захиа очих өдрийн мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлье! Магадгүй чи ийм гэнэтийн захиа хүлээн аваад цочирдох, гайхах байхалдаа, гэхдээ би сэтгэлээ илчилмээр уудалмаар санагдлаа. Энэхүү захиаг удаан бодсоны эцэст муйхарлан бичсэнээр би чамаас хариу хүссэнгүй, сэтгэлд хоргодох нэгэн зүйлийг л гаргаж шинэ хүн болох санаа өвөртөлсөн болно.

Нэгэн бүсгүйд дурласан эрийн захиа

Чи минь надад анх харагдсан мөчөөс л эхлэн маш ихээр таалагдсан. 2007 оны 11 дүгээр сарын нэгэн жиндүүхэн өдөр хуучнаар “Залуучууд” зочид буудлын эсрэг тал дээр гараа өргөн зогсох чамайг миний бие анх олж харж билээ. Нэг л хөөрхөн, ихэмсэг охин зам дээр тоомжиргүйхэн гараа өргөж зогссон нь золтой л намайг осолд оруулчихаагүй. Уулзвар хүрэлгүйгээр эргээд давхимаар санагдсан ч яаруу ажил, танихгүй хүний шуналтай нүдээр чамайг үргээхээс санаа зовсондоо сэтгэлдээ харамсан цааш давхисан. Гэвч удалгүй чамайгаа зам дээр зогсохдоо өмсөж байсан өвлийн нимгэхэн бор куртиктэйгээ ажил дээр минь хүрээд ирнэ гэж зүүдэлсэн ч гүй явлаа.

Гадаадын төлөөлөгчдийг дагуулан ажилд минь орчуулагчаар ирэх чамайг хараад шууд таньж золтой л орилчихоогүй. Бүрхэг хүйтэн өдөр сэтгэлийг минь гэрэл гэгээтэй болгосон тэр өдөр одоо ч миний сэтгэлээс гардаггүйсэн. Өвлийн эхэн сард гадаа хүйтэнд орчуулга хийх чамдаа куртикээ тайлаад өгмөөр санагдсан ч дарга нарын ширүүн харц, төлөөлөгчдийн анхааралыг татах зориг зүрх надаас гарсангүй. Тухайн үед өөрийгөө зоригтой, дайчин олны яриагаар барын аманд гараа дүрэх чадалтай гэж боддог байсан ч иймхэн юмнаас хулчийна гэж үнэндээ бодож байгаагүй ээ. Гадаа хүйтэнд удсаны эцэст дотор байранд дараагийн танилцуулга яриа компьютер дээр явагдахаар болсонд чиний өмнөөс баярлах сэтгэл ч төрөх шиг. Энэхүү гэнэтийн учралаас хэдхэн хоногийн өмнө найзуудтайгаа явж байгаад санамсаргүй зодоонд оролцон хохирогч болон миний нүүр амаа битүү хавдсан нь нэг л инээдтэй харагдаж байсан гэдэгт маргах аргагүй байсан. Гэсэн ч даргын хийх танилцуулгын компьютер дээр сууж, чинийхээ орчуулах үг бүрийг ойроос нүд салгалгүй ширтэж суух нь надад нэгэн ёсны жаргал байлаа. Уул нь англи хэлээр ярьдаг ч чиний хэлний мэдлэгийн хажууд бол хэлд орж буй хүүхэд шиг болохоо мэдэрч, хэлээ сайжруулах хэрэгтэй юм байна гэдгийг ухаажин сууж байв. Үг бүрийг чинь алдалгүй сонсож суухдаа чамд өөрийн мэдэлгүй сэтгэл алдарч байгаагаа хамгийн ихээр мэдэрч байсансан. Чиний харц бусдаас ялгахгүйгээр над дээр хаяа тусч байсан ч азгүй зодуулсан залууг өрөвдсөн харц байсан н надад мэдрэгдэж байсан. Уулзалт яриа хэлцэл нэг л мэдэхэд өндөрлөж, ирсэн гийчид буцдагийн адилаар чи минь орхиод явж билээ. Гэвч би чиний тухай сэтгэлдээ бодож, нэрийг чинь ядаж олоод мэдэхийг туйлаас ихээр хүсдэг байв. Удалгүй 6 сарын дараа ажил хэргийн журмаар чамтайгаа анх нүүр тулж билээ.

Өөртөө итгэлтэй нас биенд хүрсэн бардам залуу чамтай уулзахаараа хүүхэд шиг болохоо мэдрэх хачирхалтай санагддаг байв. Гэвч чи минь бусдаас нэг л онцгой. Чамаас холдон ажлаар гадагшаа явах болгонд чамтайгаа дахин уулзаж байна хэмээн мөрөөдөн бодож байдагсан. Ажлын шугамаар уулзах болгондоо би чиний танилаас хэтрэхгүй гэдгийг өөрийн зөн совингоороо мэдэрдэг хэдий ч зүрх сэтгэл минь чиний төлөө улам л хүчтэй оргилон цохилдог. Би чиний сэтгэл зүрхэнд муугаар бодогдохгүйгээр ажлын танил хэвээр үлдэхийг туйлаас хүсдэг байсан учраас сүүлийн хэдэн жилүүдэд зориг гарган сэтгэлээ илчилж чаддаггүй. Энэ захидлыг чи минь зүгээр л уншаад устгачих, би чамаас элдэв юм нэхэхгүй ээ, цаг хугацаа бүхний эм гэдэг шиг би нэг л өдөр өөртөө тохирсон хүнийг олж дурлана гэдэгтээ итгэлтэй байдаг. Гэхдээ наана нь өөрийн чадахгүй зүйлсийн жагсаалтыг гарган тэднийг сурах болон хэд хэдэн бяцхан зорилгууд өөртөө тавин ажиллаж байгаа. Ингээд олон зүйл дахин нуршилгүйгээр захиагаа дараах цөөн үгээр л дуусгая хэмээн бодлоо.

Ахиж олдохгүй цаг хугацааг
Чамтайгаа өнгөрүүлсэндээ харамсахгүйн тулд
Амжиж ганцхан үг хэлье би чамд хайртай...

Та жолооч бол Like дарж Petrovis-ийн хуудаст нэгдээрэй. Бид 7-р сарын 1 хүртэл Like дарсан хэрэглэгчдээс нэгийг сонгож 50 000 төгрөгийн шатахууны эрхээр шагнана.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирүүлсэн захидал
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(772)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Баяжих ухаан буюу дуслыг хураавал далай
    Яаралтай жинхЭнЭ ЗЭЭЛИЙН САНАЛ, ОДОО ХҮСЭЛТ: Та бизнесийн зээл хайж байна уу? хувийн зээл, байшин зээл, машины зээл, оюутны зээл, өрийн нэгтгэх зээл, барьцаагүй зээл, хамтарсан Нийслэл, гэх мэт .. Эсвэл та банк, эсвэл өөр зээл татгалзсан байна ямар нэгэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага.   Бид хувийн зээлдүүлэгч байдаг зээл нь бага, боломжийн хүүтэй нь аж ахуйн нэгж, хувь хүмүүст 2% -ийн хүүтэй. зээл сонирхож байвал, бид хоёр хувь (2%) хүүтэй зээлийн бүх төрлийн санал болгож байна. одоо бидэнд и-мэйл дамжуулан: creditunion000@gmail.com
  • Чамайг өдөр бүр аз жаргалтай байлгаж чадах 203 өөр дадал-3
    Bayrllaa ih goy medeelel bna. Vrgelj iim zowolgoo ogch baigarai bayrllaa
  • Цөцгий, банштай амтат шөлний жорууд
    Ter ordog gazar chin ymar nertei gazar ve helj uguuch. Amttai shuliig ni idej uzii
  • Жирэмсэн эхчүүд кола ууж болохгүй
    өө тэгээл сахар ихтэй юу ч идэж уусан адилхан ш дээ, өөрсдөөл их багаа тааруулаад сурчих хэрэгтэй
  • Бүсгүй хүний хүч чадлаа мэдэр
    yg tiim shuu sanal neg bn goy2 niitlel gargadagt bayarlalaa shine ym orjuu gd l huleedeg unshigch ih bga bhaa nad shg
  • Яах уу: “Би чамд хайртай” гэсэн үгний хариу ... байвал
    Би чамд хайртай
  • Чамайг өдөр бүр аз жаргалтай байлгаж чадах 203 өөр дадал-3
    Bayarlalaa Goolingoo
  • Нөхөртөө үүрэх ёстой хариуцлагыг нь үүрүүл
    Гэр бүлтэй хүний хувьд зөвлөхөд эхнэр нөхөрийн үүрэг хариуцлага солигдох дэмий. Маш олон жишээгээр харж болно. Аан гэхдээ энэ нь эмэгтэй хүнийг байнга гэртээ суугаад бай гэж хэлээгүй шүү. Ажил хийж өөрийгөө хөгжүүлж хамт олонтой байж болно энэ нь гэхдээ хэмжээнээсээ хэтрэхгүй гэр бүлийг тэжээж тэтгэгч байж болохгүй. Ингэснээр өөрийгөө үр хүүхдүүдээ ч бас нөхрийгөө ч хаячих гээд байдаг талтай.
  • Жирэмсэн эхчүүд кола ууж болохгүй
    сайн байна уу? 2Сартай жирэмсэн юмаа, төмрийн бэлдмэл уугаад хамаг бие загатнаад харшлаад байхаар нь 2хоног уугаад больсон. Оронд нь юу хэрэглэх вэ? Яджаахд цус багадалттай. Мэддэг туршлагатай хүнээс нь асуугаад зөвлөөд өгөөч. Гуйж байнаа, Гоолингоо. Баярлалаа
  • Жирэмсэн эхчүүд кола ууж болохгүй
    сайн байна уу? 2Сартай жирэмсэн юмаа, төмрийн бэлдмэл уугаад хамаг бие загатнаад харшлаад байхаар нь 2хоног уугаад больсон. Оронд нь юу хэрэглэх вэ? Яджаахд цус багадалттай. Мэддэг туршлагатай хүнээс нь асуугаад зөвлөөд өгөөч. Гуйж байнаа, Гоолингоо. Баярлалаа

Намар зураг авах гоё. Намар зураг зурах ч бас гоё. Намар салхинд гарах гоё. Намрын ойд цай уух гоё. Аль алийг нь нэг өдөр хийвэл бүр ч гоё доо, тийм үү? Энэ долоо хоногийн Ням гараг буюу 10 сарын 2-нд дээрх гоё зүйлсийг хамтад нь хийх өдөрлөг болох гэж байна. Өдрийн турш зураг зурж, авч, өөрөө фото модель болох боломжтой. Мэргэжлийн багш нар хэрхэн гоё зураг авах, зурах талаар зааж, зөвлөгөө өгнө, цаанаас төлөвлөгдсөн хөгжилтэй хөтөлбөр, уралдаануудад оролцоно, авахуулсан зургаа тэр дор нь угаалгаж, зурсан зургаа гэртээ аваад харина гээд үнэхээр сонирхолтой өдөр өнгөрнө. Бас чи очихдоо “намарлаг” бас уран бүтээлч шиг хувцаслах ёстой гэсэн шүү. Тасалбар нь 40,000₮ бөгөөд дотор нь өдрийн хоол, зургийн хэрэгсэл, унааны үнэ багтсан ажээ. Сануулж хэлэхэд ролцогчийн тоо хязгаартай гэсэн шүү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 80108100, 88027964, 86194232 дугааруудаас асуух болон фэйсбүүк дээрх “Намар төрсөн бүтээл” эвэнтээс уншаарай. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com