ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2012 / 06 / 24

Гэрийн хамгийн чухал өрөө аль вэ гэж асуувал, нэгт унтлагын өрөө, хоёрт гал тогоо гэж хариулах байсан. Яагаад гэвэл энэ хоёр өрөөнөөс хайр хамгийн их үнэртдэг. Тиймээс л монголчууд бид эртнээс гэр бүл болж, сэтгэлээ нэгтгэхийг “Тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу дүрнэ” гэж ярьдаг байсан биз. Хамтдаа унтах, хамтдаа хооллох гэдэг гэр бүлийн бат бөх байдлыг чангатгадаг жижигхэн атлаа чухал элементүүд. Хараад байхад нөхрөө тусдаа өрөөнд унтуулж, орой нь тус тусдаа хооллох болсон цагаас л хосууд эвдрэлдэж эхэлдэг. Тэгэхээр хооллоно гэдэг зүгээр л өлсгөлөнгөө дарахын төдий өчүүхэн үүрэгтэй биш, хүний сэтгэл санааны амар амгалан байдал, аз жаргалын үндэсд тооцох бүрэн үндэслэлтэй.

Хүний биед хуримтлагддаг өвчин хуучийн 85 хувь нь амаар дамждаг. Өөрөөр хэлвэл бидний юу идэхээс, яаж идэхээс эрүүл мэндийн дийлэнх нь хамаардаг гэсэн үг. Уурласан, эсвэл бухимдсан үедээ ямар нэг юм зогсолтгүй идэж эхэлдэг зуршилтай бүсгүйг би мэднэ. Энэ бол түүний өөрийнхөө доторх хоосон орон зайг нөхөх арга. Хамгийн сайхан болзоог хамтдаа сууж идсэн романтик оройн зоогоор дүрсэлдэг. Тийм ээ, хоол зөвхөн бидний ходоодонд ч биш, бүхий л амьдралд ийм чухал үүрэгтэй. Тиймээс л Гоолингоо энэ долоо хоногийг “Bon Appetit” гэж нэрлэхээр шийдсэн юм:

-Хосоороо идэх хоол
-Калори шатаагч хүнснүүд
-Happy hour: Дотны хүндээ барих өдрийн хоолны сюрприз
-Хүнсний бүтээгдэхүүн авахдаа юуг анхаарах вэ?
-DIY: Улаан лоолиор цэцэг хийх арга
-Цадах гэж биш эрүүлжихийн тулд ид
-Сэтгэл санааг дээрдүүлэгч хүнс зэрэг мэдээллүүд чамайг хоолыг яаж биедээ хийх хөрөнгө оруулалт болгох талаар мэдлэг олгох болно.
Мөн:
-7 –р сарын зурхай
-8 түгээмэл зүүдний дэлгэрэнгүй тайлал
-Илүү аз жаргалтай бүсгүй болохын тулд юу хийх вэ? зэрэг бусад төрлийн мэдээллүүд ч чамайг уйдаахгүй.

“Нэг сайхан банштай цай хийж идье” гэж хэлэх болгонд нь би ээжийнхээ сэтгэл санааг ямар ч байсан тогтвортой, тайван байна гэдгийг нь мэддэг юм. “Bon appétit” долоо хоногтой хамт байгаарай.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Айзам хамтлагийн "Өнчин улиас" гэдэг дууны нэг мөрөөр нэрлэжээ:
Ууж идэж согтож чадахгүй бол
Ухаанаа алдтал архийг бүү уугаарай
Унаган биеийг чинь төрүүлж өсгөхдөө Ухаант ээж чинь архиар угжаагүй нь лавтай
Хэлэхийн төдий магтаалын цөөхөн үгэнд
Хэтэрхий их баярлаж бие бүү тоо
Хичнээн дээгүүр нэр цуу чинь мандавч
Хэдэн нөхдөөсөө холдож бүү салаарай
Арван хэдхэн хоногийн өмнө танилцаад
Авгай авлаа гэж ээждээ бүү хэлээрэй
Амьдрал зохиож чадахгүй л юм бол
Айлын охиныг орцонд нь хүргээд буц
Өөдрөг амьдарч яваа найздаа атаархаж
Улыг нь шагайж хүнд муу хэлээд юу хийнэ
Өөдгүй муу атаархуу зангаасаа болж
Өнчин улиас шиг ганцаараа үлдэх вий
Өнөөдөр чамайг жаргаж цалгиж явахад
Үүрдийн ч юм шиг найз нөхөд олон байвч
Уруудаж доройтож зовох үед чинь
Өөрийн чинь ээжээс үнэнч хань олдохгүй

42 таалагдлаа цуглуулсан Одноодоо баяр хүргэе. 90-ээд оны “мартагдсан аялгуу” нэгийг бодогдуулж байна шүү тийм ээ? Ирэх долоо хоногт эргээд уулзъя. Чиний Гоолингоо XOXO
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(978)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com