ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2012 / 06 / 26

Хүнсний содыг ийм “уян хатан” бодис гэж бодсонгүй. Бүсгүйчүүдийнхээ хүсэлтийг биелүүлж, асуусан асуултанд нь хариулт хайх явцдаа содны хэд хэдэн хэрэглээг нээснээ Гоолингоо зөвлөж байна буландаа оруулж байна. Мөн гэрээсээ зумба хийх, усанд унагасан утсаа аврах аргуудыг ч заалаа.

1. Сугыг хуурай болгох эмчилгээ
“Нарны” улирлын хамгийн том асуудлуудын нэг бол суга хөлрөх. Хаа орсон газрынхоо угаалгын өрөө рүү орж хуурай сальфеткаар арчиж явсаар залхаж байгаа бол Гоолингоогийн хүнсний содны эмчилгээн аргыг туршаад үз. Сод нь өөртөө хөнгөн цагааны хлор агуулдаг учраас хөлс ялгаралтыг багасгах шилдэг бодис юм. Сод бол алкалин, харин чамаас ялгарч буй хөлс нь хүчил юм. Энэ хоёр нийлэхээрээ тусгай хий ялгаруулж, шингэнийг ууршуулах үйлчилгээ үзүүлдэг. Тодорхой хэмжээний содыг устай хольж өтгөн зуурмаг болтол хутгаад сугандаа түрхэж 25 минут байлгасны дараа усаар угаагаарай. Хэд хоног дараалж энэ эмчилгээг хийсний дараа маш том өөрчлөлт гарахыг мэдэрнэ.

2. Усанд унагасан утсаа аврах арга
Голын эргээр зугаалангаа инээлдэж хөхрөлдөөд завгүй байтал гар утас чинь бөндгөс хийгээд ус руу гүйгээд орчихвол яах вэ? Юуны түрүүнд утсаа тэр дор нь асааж огт болохгүй гэдгийг сана. Аль болох хурдан уснаас гаргаад батерей болон симийг нь бушуухан салгаарай. Тэгээд гартаа ойр байгаа даавуугаар утасныхаа гадна талын усыг нэг ч дусал үлдээлгүй арчаад, боломжтой бол тоос сорогчоор доторх шингэнийг нь соруул. Үс хатаагч хэрэглэж болохгүй, усыг харин ч цаашаа ороход нь нөлөөлнө. Тэгээд нэг шөнө утсаа агшаагаагүй будаан дотор “булж” хонуул. Будаа нь өөртөө шингэнийг авдаг бүтээгдэхүүн юм. 24 цаг болон түүнээс дээш хугацаанд хүлээснийхээ дараа л утсаа асаахыг Гоолингоо зөвлөж байна.

3. Хөлийн эврийг хэрхэн арилгах вэ?
Дуртай сандаалаа өмсөхөд чинь саад болоод байгаа золигийн эврийг арилгах аргыг зааж өгье. 1 литр усанд нэгээс хоёр цайны халбага хүнсний сод хийж хөлөө 30-40 минут дүрж дэвтээгээрэй. Энэ үед арьс зөөлөрч, үхэжсэн эд эс гуужихад хялбар болно. Дараа нь эвэршсэн хэсэгтээ түүхий төмс хэрчиж тавиад хэсэг хугацаанд байлгасны дараа эвэр үрэгч чулуугаар үрвэл хялбархан арилах болно.

4. Усны гутлыг хэрхэн арчлах вэ?
Амархан шивэртчихдэг усны гутлыг үнэрнээс нь салгах тун хэцүү. Гэхдээ энэ удаад бас л хүнсний содны тусламжтайгаар гутлаа муухай үнэрнээс салгаж болох нь. Түмпэнтэй усанд бүлээн ус хийгээд, нэг хоолны халбага аяга таваг угаагч, шампунь, гарын шингэн савангийн аль нэгийг нэмж хөөсрүүл. Дараа нь усандаа хагас аяга хүнсний сод нэмээд, аяга таваг угаагч хөөсөнцөр дээр багахан хэмжээний сод цацаж, түүгээрээ гутлаа дотор гаднагүй үрж угаана. Үүнийхээ дараагаар усан дотроо хагас цаг байлгана. Цэвэр усаар зайлсныхаа дараа алчуураар арчиж хатаагаарай.

5. Гэрээсээ зумба сурах суваг
Youtube-ийн search хайрцаг дотор LoveZumba гэж бичээд товчлуураа дар. Тэгээд хивсээ далийтал бүжиглэж, жингээ хас. Зумба фитнессээр хичээллэж байхдаа чи ядарч байгаагаа ч анзаарахгүй. Учир нь энд ямар ч гантель, хүнд жингийн дасгал байхгүй. Чи зүгээр л хөлсөө гартал бүжиглэнэ. Pitbull, Shakira, LMFAO нарын дуунууд дээр ч зумба хийх зааварчилгаа youtube дээр олон бий. Толинд харангаа өөрийнхөө хөдөлгөөнийг багшийнхтайгаа зэрэгцүүлээд хийвэл ямар ч суниалт, дасгал хийснээс илүү бие чинь зөв галбиртай болж хөгжих болно. We Love Zumba!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(619)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com