ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Калори шатаагч хүнсний бүтээгдэхүүнүүд

Хоол хүнс  | 2012 / 06 / 26

Эрүүл, илүүдэл махгүй, чанга чийрэг биений төлөө хичээнгүйлэн дасгал хөдөлгөөн хийж байгаа бүсгүйчүүддээ зөвлөх 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн. Хоолоо сойж жингээ хасахын оронд, зөв бүтээгдэхүүнээ идэнгээ өлсөхгүйгээр тураарай.

Калори шатаагч хүнсний бүтээгдэхүүнүүд
1.

Овъёос- Өглөөний унданд юу хэрэглэхээс хамаарч цусан дахь сахарын хэмжээ өөрчлөгддөг. Ширхэг сайтай овъёосоор хийсэн хүнсний бүтээгдэхүүн ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг байна. Овъёосонд агуулагддаг аминдэмүүд нь холестриныг бууруулах үйлчилгээ үзүүлдэг тул өглөөний ундандаа хэрэглэх хамгийн тохиромжой хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг юм . Харин хайрсан боовноос татгалзах хэрэгтэй.
Анхаар: Цэвэр элсэн чихрээс татгалз. Чихэрлэг амтыг жимсний чанамалаар орлуул.

2.

Бүйлс болон төрөл бүрийн самар - Тиймээ самар! Бага хэмжээгээр идээд л ходоод дүүрсэн мэт мэдрэмж төрөх болно. Самар идсэн хүн цагаан будааны боорцог идсэн хүнээс удаан хугацаагаар цатгалан явдаг болохыг Пурдугийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Өдөрт багахан хэмжээний самар идсэнээр өлсөх мэдрэмжийг бууруулдаг байна.
Анхаар: Давсалсан самарнаас татгалз. Давстай самар хэт их хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэнэ.

3.

Оливын тос- Хүн өдөрт тодорхой хэмжээний өөх тос зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Оливын тос үүнийг хангаад зогсохгүй түүнд агуулагддаг хэрэгцээт өөх тос нь хүний биеийн өлсөх мэдрэмжийг хянаж холестрины хэмжээг бууруулдаг байна.
Анхаар: Устөрөгчийн нэгдэлтэй ургамлын тосноос татгалз. Энэ нь ашиггүй өөх тосыг биед хуримтлуулдаг.

4.

Өндөг- Өндгөнд агуулагддаг витамин В12 нь бодисын солилцоог сайжруулдаг. Өглөөний цайндаа тогтмол өндөг идэх нь жин хаяхыг хүсэгчдэд ихээхэн үр дүнтэй нөлөө үзүүлдэг болохыг Америкийн их сургуулийн эрдэмтэд тогтооожээ.
Анхаар: Холестрины хэмжээг ямагт бодолц. Өндөгний шараас илүүтэй цагааныг нь сайн идээрэй.

5.

Өөхгүй хар мах болон загасны мах- Бие чинь илүү их калори шатаахад хар мах болон загасны маханд агуулагдах уураг тус болно. Туна болон Яргай загасанд агуулагддаг омега3 бодис нь таргалалтаас урьдчилан сэргийлдэг байна.
Анхаар: Утсан мах болон хиам нь маш их хэмжээний ханасан өөх тосыг бий болгодог. Тэдгээр нь хүний биед ороод задардаггүй учир таргалах шалтгаан болдог.

6.

Мөстэй цай- Цай, ялангуяа ногоон цай уух нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, бодисын солилцоог идэвхижүүлдэг байна. Өдөрт тогтмол удаа цай уух нь 288 калор шатаадаг болохыг Шведийн эрдэмтэд нотолжээ. Зуны халуун өдрүүдэд мөстэй цай бүр ч тохиромжтой. Гэхдээ гадуур зарагддаг мөстэй цайнаас илүү өөрийн гараар найруулсан цай илүү гэдгийг санаарай. Халуун цайн дээрээсээ хэдэн ширхэг мөс нэмж хийгээд уух нь хамгийн эрүүл бөгөөд ашигтай ундаа болох болно.
Анхаар: Элсэн чихэр болон сироп нэмэх гээд хэрэггүй. Зүгээр л цайн дээрээ мөс нэмээд, дээр нь нимбэг хэрчиж хийхэд хангалттай.

7.

Тахианы цээж мах- Калори шатаагч гайхалтай хүнстэй танилц. Тахианы цээж маханд уургийн агууламж өндөр байдаг төдийгүй илүүдэл калороо шатаахад тус дэм болох хүнс юм. Учир нь уураг, нүүрс уснаас удаан задардаг. Тиймээс уургаар баялаг тахианы цээж мах хүнд хоол идсэн юм шиг мэдрэмж төрүүлдэг байна. Нэг удаа хооллохдоо атгасан гарны хэмжээгээр идэхэд хангалттай.
Анхаар: Тахианы өөхнөөс их идэх хэрэггүй. Мөн шарсан тахианаас илүү чанасныг сонгоорой.

8.

Ус- Өлсөх үедээ ус уухад өл дарагдаж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан уу? Яг үнэндээ ам чинь цангаж байсан хэрэг. Энэ бол ус дутагдсаны нэг шинж юм. Дотроо цэвэрлэхээр шийдсэн хэнд ч болов өдөрт 8 аяга ус уухыг зөвлөдөг. Гэхдээ усыг ял шийтгэл мэтээр биш, өөрөө дурлаж уувал бүр сайн. Эрүүл хооллохын утга учрыг ойлгож, үр шимийг нь хүртээд ирсэн цагт аяндаа сахар ихтэй ундаа, өөх тос ихтэй хоолноос өөрийн хүслээр татгалзаж, зоогийн газар орсон ч зүгээр л ус захиалдаг болно
Анхаар : Цэв хүйтэн ус уухад энерги алдагддаг тул биеийн температуртай ус уухыг зөвлөж байна.

9.

Жимс, жимсгэнэ- Аль ч жимсэнд ислэг их бага хэмжээгээр агуулагдаж байдаг. Жишээ нь нэг аяга бөөрөлзгөнөд 6 грамм ислэг агуулагддаг. Ислэг нь хүний ходоодонд ороод томордог учир ходоодны хананд наалдсан хэрэгцээт бус амин дэмүүдийг авч гадагшлуулдаг байна.
Анхаар: Цэлцэгнүүр жимс биш. Харин ч маш их хэмжээний сахарын агууламжтай тул ямар ч ислэг агуулдаггүй гэдгийг санаарай.

10.

Цагаан идээ- Калциар баялаг цагаан идээ зуны цагт хамгийн тохиромжтой хүнсний бүтээгдэхүүн байх болно. Өдөрт 250 грамм тараг ууж заншсанаар биед агуулагдах хорт бодис тогтмол гадагшлах болно.
Анхаар: Тослог багатай таргийг сонгон хэрэглэ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(259)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com