ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрүүл мэндийн “тоон” толь бичиг

Эрүүл мэнд  | 2012 / 07 / 25

Биднийг төрөхөөс авахуулаад, амьдралын турш янз бүрийн тоонууд дагаж байдаг. Зарим тоог анзаарах ч шаардлагагүй байхад, цаг агаарын градус, утасны дугаар, дансны дугаар, дотны хүмүүсийн төрсөн өдөр гэх мэт бидний зайлшгүй мэдэж байх ёстой тоонууд ч бий.

Эрүүл мэндийн “тоон” толь бичиг

Тэдгээрийн нэгэн адилаар, өөрийн эрүүл мэндийг хянахын тулд бид хэд хэдэн тоонуудын учрыг мэддэг байх хэрэгтэй юм. Чиний бие бол чамд байгаа хамгийн том эд хөрөнгө гэдгийг санаарай. Эдгээр эрүүл мэндийн тоонууд бидэнд ямар мэдээлэл өгөх вэ? Яагаад?

1. Жин
Биеийн жингээ хэвийн байгаа эсэхт анхаарал хандуулахгүй явсаар байгаад бүсгүйчүүд нэг л мэдэхэд таргалж орхидог. Таргалалт зүрх судасны болон элэгний өвчний шалтгаан болдог учир, хэрэв гэнэт их хэмжээгээр жин нэмээд ирвэл, идэж байгаа хоолныхоо тослогт анхаарал хандуулах ёстой гэсэн үг юм. Хэт турахад ч энэ бас хамаатай. Өөрийнхөө жинг дундажаас илүү эсхүл дутуу байгаа эсэхээ тооцоолохыг хүсвэл BMI-аа мэддэг байх ёстой юм.

2. BMI буюу биеийн массын индеkc
Биеийн өндрийг, биеийн жинтэй харьцуулан гаргадаг индексийг ингэж нэрлэдэг. BMI-ийн хэмжээ нь нас, хүйс болон орон орноос хамаараад өөр байдаг учраас Азиудад зориулсан тооцоолуур-ыг ашиглаарай. Хэвийн жинтэй хүний BMI нь 18,5-24,9-ийн хооронд хэлбэлзэнэ. Түүнээс гадна эмэгтэй хүний бэлхүүсний тойрог 80 см-аас бага байх хэрэгтэй гэж үздэг. Хэрэв түүнээс их байвал зүрх судасны өвчлөл, чихрийн шижинд өртөх магадлал өндөрт тооцдог юм. Бэлхүүсний тойрог нэг инчээр хасагдахад л зүрх судасны болон бусад эрхтнүүдийн үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирдаг нь батлагджээ.

3. Холестерол (Сайн ба муу)
Чиний мэдэх ёстой бас нэг тоо бол холестролын хэмжээ юм. Цусны холестролын түвшинг тусгай шинжилгээгээр тогтоодог. Чиний холестролын хэмжээ 3 тоогоор илэрхийлэгдэнэ. 1 дэх нь ерөнхий хэмжээ, дараагийх нь LDL буюу хэрэггүй тосны хэмжээ, сүүлийнх нь HDL буюу хэрэгтэй тосны хэмжээ. Нийт холестрол чинь 200 мг-аас бага, сайн холестрол 40-50, муу холестрол чинь 100-гаас бага байвал хэвийн гэж үзнэ. Хэрвээ ерөнхий хэмжээ их байвал хэрэгтэй тосны хэмжээ мөн их байна. Ерөнхий тосны хэмжээ бага байвал хэрэггүй тосны хэмжээ их байна гэсэн үг. Мэргэжлийн эмч чамд яаж хэвийн болгохыг тооцолж өгнө.

4. Нүдний хараа
Нас ахих тусам нүдний хараа муудаж эхлэдэг. Тиймээс 40 наснаас өмнө 2-4 жил тутамд наад зах нь нэг удаа нүдний хараагаа шалгуулчихаж байх хэрэгтэй. Нүдний хараа ямар нэг зовиур өгөлгүйгээр аажим аажмаар мууддаг учраас биеийн жингийн адилаар, нэг л мэдэхэд нүдний шил зүүх хэмжээнд оччихсон байж мэднэ. Тиймээс хараагаа тогтмол шалгуулснаар А витамин ууж, лууван идэж улам муудахаас сэргийлж чадна.

5. SPF /sun protection factor/
Нарны хэт ягаан туяанаас хамгаалах бүтээгдэхүүнийг бүсгүйчүүд бүх улиралд хэрэглэх шаардлагатай болдог. Хэрэв чиний арьс ихэвчлэн нэг цаг наранд байхад түлэгдэж эхэлдэг бол SPF15-тай бүтээгдэхүүн чамайг 15 цаг нарнаас хамгаална гэсэн үг. Мөн энэ тохиолдолд SPF 30-тай бүтээгдэхүүн чиний арьсанд 30 цагийн турш үйлчилгээгээ барина. Харин наранд 10 минут л байхад түлэгддэг бүсгүйчүүдийн хувьд SPF30-тай тос нь 300 минут буюу 5 цагийн турш хамгаалах учиртай юм. Өөрөөр хэлвэл чиний арьс нарны туяанд хэр мэдрэгээс шалтгаалж, SPF-ийн ардах тоог хүссэнээрээ сонгож болно. Нарны хамгаалалтгүйн улмаас 20-29 насанд арьсны хорт хавдар тусах магадлал өндөрсдөг.

6. Калори
Математикийн шинжлэх ухаанд нэмэж хасах шиг амархан юм үгүй. Гэвч биен дэх калороо нэмж хасахад санаснаас илүү хэцүү. Хэрэв чи турахыг хүсч байвал хэрэглэсэн хэмжээнээсээ илүү их калорийг шатаах хэрэгтэй. Тэгэхээр өдөрт ямар хэмжээний калоритой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа мэдэх хэрэгтэй болж байна. Хэрэглэж байгаа хоол хүнснийхээ ар талын тэжээллэг чанарын үзүүлэлтийг хараарай.

7. Зүрхний амралтын хэмнэл
Эмэгтэйчүүд зүрхний өвчлөлд нэрвэгдэх нь эрэгтэйчүүдээс амархан байдаг. Зүрхнийхээ амралтын хэмнэлийг тооцоолсноор зүрхний өвчнөөс сэргийлж болно. Mayo клиникийн судалгаагаар насанд хүрсэн хүний зүрх минутанд 60-100 удаа амардаг. Эрүүл чийрэг хүний амралт минутанд 40 байж болдог. Үүнээс Иих эсвэл бага хэмжээтэй байх нь ямар нэг зүрхний өвчлөлтэйн шинж юм.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Номиндарь
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(700)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com