ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мөсөн дээр бүжиглэгч Ким Юу На

Чөлөөт цаг  | 2012 / 08 / 03

Дэлхийн уран гулгалтын шинэ дээд амжилтыг эзэн, Өмнөд Солонгосын тамирчин Ким Юу На 2010 онд Ванкүүверийн өвлийн олимпоос аваргын алтан медаль хүртсэнээр дэлхийн давцанд улсынхаа нэрийг өндөрт өргөж, өөрийн мөрөөдлөө биелүүлэн 18-хан насандаа үндэсний баатар, “Хатан Юу На” хэмээн нэрлэгдэх болсон юм.

Мөсөн дээр бүжиглэгч Ким Юу На

Юу На 1990 оны 11 дүгээр сарын 5-нд Өмнөд Солонгосын Бучён хотод төрж, тэнд 6 нас хүртлээ амьдарчээ. Дараа нь түүний гэр бүл Гунпо хот руу нүүсэн байна. Тэр үеэс л эхэлж Ким Юу На уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Бага насны хүүхдэд өдрийн бүтэн 16 цагийг зөвхөн бэлтгэл сургуулилтанп зарцуулна гэдэг тийм амар зүйл биш юм. Тэрээр мэргэжлийн уран гулгагч болох туйлын хүсэл эрмэлзэлтэй байжээ. Гэрийнхэн нь тэр дундаа түүний ээж энэ мөрөөдлийг нь маш их дэмждэг байв. Алдартай уран гулгагч болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд Юу На Америк эсвэл Европын аль нэг оронд очиж мэргэжлийн багш, дасгалжуулагчтай болох хэрэгтэй байлаа. Тухайн үед Юу Нагийн нас мэргэжлийн уран гулгагч болоход бага зэрэг оройтсон байжээ.

“Мөрөөдөгч охин” маань зүгээр л нэг дэлхийн хэмжээний уран гулгагч биш харин дэлхийн шилдэг уран гулгагч болно хэмээн өөрийн дасгалжуулагч болох Риү Жон Хеон-д амалжээ. Тэр амлалтандаа ч хүрч чадсан юм. Тамирчид олон жил сургуулилт хийсний үр дүнд хийж чаддаг гурван эргэлтэт үсрэлтийг Юу На анх дөнгөж аравхан насандаа амжилттай гүйцэтгэж байжээ. Тэрээр 2002 онд анхныхаа олон улсын чанартай тэмцээнд түрүүлж, өөрийнхөө ур чадвараа харуулж чадсан юм. Юу На 14 насандаа өсвөрийн уран гулгагчдын тэмцээнд оролцож гурван эргэлтэт үсрэлтийг нэг дор 3 удаа хийж олныг алмайруулж байжээ.

Тухайн үед түүний эргэлтийн хурдыг мэргэжлийн багш дасгалжуулагч нар гайхан биширч байсан юм. Яг л нэг хөл дээрээ тасралтгүй эргэлдэж байгаа мэт тийм хурдтай үзүүлбэрийг үзүүлжээ. Ким Юу На хамгийн анх 12 насандаа Өмнөд Солонгосын уран гулгалтын аварга болж байсан бол 14 насандаа энэ амжилтаа дахин бататгаж чаджээ. Үүний дараа тэрээр дэлхийд данстай тамирчин болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд Канад улсыг зорьж, дасгалжуулагч Брайн Орсерийн гарын дор бэлтгэл сургуулилт хийхээр болжээ.

Түүний гаргасан амжилтуудаас дурдвал 2006 оны Өсвөрийн Дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, 2007, 2008 оны Дэлхийн аваргын хошой хүрэл медалийг хүртэж байсан юм. Гэхдээ түүнд энэ нь хангалттай санагдахгүй байлаа. Тэрээр урьд нь илт давуу оноогоор тэргүүлдэг байсан бол 2008 оны тэмцээнд өрсөлдөгчөө 5 онооны илүүтэйгээр арайхийн буулгаж, хүрэл медаль хүртсэн юм. Энэ явдлаас болж бага зэрэг сэтгэлээр унасан Юу На өөртөө улам сайн бэлтгэл сургуулилт хийх цаг болжээ гэдгийг сануулан шаргуу хөдөлмөрлөж эхэлжээ.

2010 оны 2 сарын 23, түүний дахин сэргэлтийн үе байлаа. Юу На 78,5 оноогоор дэлхийн дээд амжилтийг эвдэж чадсан юм. Яг тэр үед Өмнөд Солонгосын зуу зуун хөгжөөн дэмжигчид болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс Юу Нагийн үйлдэл, хөдөлгөөн бүрийг амьсгаа даран ажиглаж байлаа. Тэрээр тухайн үед уран гулгалтын түүхэнд байгаагүй үзүүлбэрийг үзүүлж олныг алмайруулж чадсан юм.

Ким Юу На мөрөөдлөө биелүүлж чадсан. Хичээл зүтгэл гаргаж чадвал мөрөөдөл ойрхон байдаг гэдгийг тэр дөнгөж 22-хон насандаа бусдад үлгэрлэж чадсан. Одоо тэр Өмнөд солонгосын “хатан”, дэлхийн хэмжээний уран гулгагч...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(779)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com