ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яаж амархан мартах вэ?

Миний амьдрал  | 2012 / 08 / 04

Сайн байцгаана уу? Гоолингоо сайтаар байнга зочилдог эмэгтэйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би 23 настай эмэгтэй Дээд сургуулийн ширээнээс салаад дөнгөж нэгхэн жил л болж байна. Өөртөө тулгараад байгаа тулгараад байгаа ч гэж дээ миний сэтгэлийг шаналгаад байгаа зүйлийхээ л тухай бичиж та бүхэнээс дэм авахыг хүссэн юм.

Яаж амархан мартах вэ?

Би өөрөөсөө 3 насаар дүү залуутай уулзаж учирдаг болоод жил гаран болж байна. Урд нь бид хоёр нэг нэгнээ мэддэг байсан л даа. Эхлээд эгч ээ эгч ээ л гээд гүйгээд байдаг байлаа. Утасаар ярьж мессеж бичсээр байгаад хоорондоо дотно болчихсон. Нэг ёсондоо бие биедээ хайртай болчихсон. Тэр маань тогооч мэргэжилтэй, бөх барилддаг, тийм ч царайлаг биш залуу л даа. Би ч эхэндээ тэрэнд тэгтэлээ сайн байгаагүй. Ганцаараа байгаа эмэгтэйд анхаарал халамж их хандуулаад л хаана ч байсан санаа тавиад байхаар эмэгтэй хүн яалт ч гүй хайртай болчихдог юм байна.

Бид 2 хол байдаг байсан л даа. Тэр маань гэртээ аавыгаа хардаг байсан. Аав нь бүтэн цус харвасан хүн байсан юм. Аавыгаа харахын хажуугаар хичээлдээ явдаг. Боломж л гарвал хаа холоос надруу хүрээд ирдэг байж билээ. Би ч гэсэн боломж л гарвал байгаа газарт нь гүйж очоод л аавыг нь эмнэлэгт байхад нь хүртэл ажлаа таслан байж хамтдаа сахидаг байлаа. Тэрэндээ би дэндүү хайртай болчихжээ. Эрэгтэй хүнд байх бүх л төгс зан ааш, биеэ авч явах байдал гээд л бүгд л тэрэнд байдаг байсан. Хайрласан нүдээр хардаг байсан болохоор өө сэв нь надад харагддаггүй байж дээ одоо бодохнээ. Манай найзууд бүгдээрээ л тэрэнд маань дургүй байсан. Царай зүс байхгүй, мөнгө байхгүй, ажил байхгүй, олигтой мэргэжилгүй юмаар яадаг юм салаач энэ тэр гээд л.... Би миний хайртай хүнийг миний нүдээр хараагүй байж чимээгүй л байгаа гээд өөрийнхөөрөө зүтгэдэг байсан.

Нэг удаа дүү нь надруу яриад агаа нэг охинтой мессеж бичилцээд байна урд шөнө гэртээ ирж хоноогүй энэ тэр гээд л надад хов зөөдөг юм байна аа. Би ч уур хүрээд л итгэж чадахгүй шууд л унаанд суугаад замдаа 6 цаг есөн шидийн юм бодож бодож шууд л гэрт нь яваад очлоо доо. Тэгсэн чинь намайг харчихаад баярлаагүй учиргүй гайхаад л бараг саяхан уулзчихаад салсан хүн шиг яасан энэ тэр гэдгийн байна. Би хамаг юмыг нь хэлээд л бөөн хэрүүл боллоо. Тэгсэн нөгөөх чинь надад ёстой тийм юм байхгүй би аавыгаа хараад гэрээс ч гарч чаддаггүйг мэднэ биз дээ чам дээрээ л очих гэж л ааваасаа 2 3 хоног салдаг энэ тэр гээд л намайг уяраагаад л би ч тэрэнд нь итгээд л уур амархан гарчихлаа. Би өөрийгөө их хатуу гаргасан шийдвэртээ үнэнч хүн гэж боддог байсан хайртай хүнийхээ хажууд бол хэзээ ч тэгж чаддаггүй юм байна лээ. Би ч тэднийд аавыг нь харангаа тэрэнтэйгээ хамт хэд хоночихоод ирсэн. Харин явах өдрийн өглөө нь хайр нь нэг юм хэлэх гэсэн юм гэж түгдэрч байснаа би өвчин авчихсан байна лээ ирсэн өдөр чинь хэлэх гээд зориг хүрээгүй юм гэж тэнэгтдиймдаа. Би бүр шоконд орсон. Тэгээд өглөө нь шууд эргээд Улаанбаатарлуугаа явсан даа.

Араас яриад л би чамд хэлэхгүй байж болох л байсан энэ тэр намайг уучлаарай би ахиж хэзээ ч чамайгаа хуурахгүй энэ тэр гээд л уйлаад гуйгаад л... Тэгж байгаад аавыгаа орхиод хотод миний араас хүрээд ирсэн. Би голдоо ортол гомдсон ч хайртай болохоороо уучилсан гээд боддоо. Тэгээд л би ажлаа орхиод гэрт нь хамт амьдардаг болсон. Аав нь ч удахгүй хорвоогий мөнх бусыг үзүүллээ. Хамаатан садан нь их ам сайтай байсан. Миний охин миний охин гэж гүйлдээд л. Хамт байгаад ирэхээр хүний сэтгэл хувирсан нь шууд л мэдэгддэг юм байна лээ. Удахгүй шалтгаангүй уурлаж, утасаа нууж, бүр гар далайдаг болсон. Дөнгөж хамт байгаад 1хэн сар болж байхад шүү дээ. Тэгээд намайг явах гэхээр надад чамаас өөр хүн байхгүй аавыг байхгүй болчихоор надад хэцүү байна, сэтгэл санаа тогтворгүй болчих юм энэ тэр гээд л гуйгаад үлдээдэг байсан. Би ч тэвчиж л байлаа гаргасан муухай занд нь тэр үедээ гомдоод л маргааш нь мартаад л юу ч болоогүй л юм шиг байдаг байсан. Харин тэр намайг төрсөн өдрөөрөө найз нартайгаа уулзлаа гээд миний нүүр лүү гараа зангидаж байгаад цохисон. Тэрний хүслээр бол тэр найз нартайгаа гадуур зугаалаад би гэртээ хүлээгээд сууж байх ёстой байсан гэнээ. Би хүний эрхэнд орж амьдрахыг хүсдэггүй. Тэгэхдээ л би бас тэнэг юм шиг уучилсан. Харин өөрөө надтай хамт амьдарч байгаа юм байж 2-ын 2 эмэгтэйтэй давхар явдаг байсан юм байна лээ. Энийг нь би тэвчиж чадаагүй ээ. Бид 2 салсан.

Гэсэн хэдий ч би одоо болтол тэрийг санаад байх юм. Зүгээр л нэг хармаар санагдаад ярьмаар санагдаад сүүлийн үед бүр тэсэхээ байлаа. Өөрийгөө аль болох ажилтай байлгах гээд хэлний курст хүртэл яваад өглөөнөөс орой хүртэл завгүй байлгаж байгаа тэгсэн хэр нь л болохгүй юм яахуу? Яаж амархан мартах вэ? Надад зөвлөөч.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирүүлсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(172)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2019-10-12
Бүүр яг ндд тохиолдоод бна эхний хэсэг нь одоохондоо араар тавиагүл бгалда гхдэ л бүүр яг2 ма нзууд ч тэрэнд дургү тгд ндд бс 2 3 хүн түүнийг ингэсэн тгсэн гж хов зөөгд хамгийн гол нь би уучлаад хайрлаад бгн л асуудал бна😔

Зочин: uuya.   2015-12-14
Harin tiimee. emegtei hun gedeg i uruvdultei um chaavaas bi ch bas tiim bdald orson barag l tehdee arai ch iim bish l de thde yrn oiroltsoo bas martaj chadahgu udur shunig uilan baij l unguruuj bnadaa

Зочин: Dd.   2015-12-13
Зайл гээч тэр муу новшдоо чи ч их тэвчээртэй сайхан сэтгэлтэй хүн юм ер наадахаа мартсан нь дээр

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com