ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүсгүйчүүд “50 мянган найз”-ын баяраа тэмдэглэлээ

Мэдээлэл  | 2012 / 08 / 10

“Гоолингоод дуртай бүсгүйчүүд байна уу?” гэсэн DJ-н асуултанд “Байна ааааа” гэж хариулсан дур булаам харцатнуудын хоолой Iloft-ын таазыг цуурайтуулж байсан. Наран шингэж дуусаагүй байхад л бүжгийн танхим бараг дүүрчихсэн байснаас, найзууд маань тэр үдшийг тэсэн ядан хүлээсэн нь илт байлаа. Тийм ээ, тэр үдэш Гоолингоогийн бүсгүйчүүдийн 50 мянгуулаа болсны баярын өдөр байсан юм чинь.

Бүсгүйчүүд “50 мянган найз”-ын баяраа тэмдэглэлээ

20 цагаас эхлэн үүдээр орж ирсэн үзэсгэлэнт хатагтай нарыг халуухан залуус дуртайяа угтан авч, Гоолингоо нэрийн коктейлоор дайлан, танхим руу урин оруулж эхэлсэн юм. Үдэшлэгтээ дресс кодоо мөрдөөгүй ирсэн бүсгүй гарын таван хуруунд л багтахаар байсан байх. Богино хормой, талимаарсан нүд, гоёмсог инээмсэглэлүүд, бас нүдээ “алдсан” залуу... 8 дугаар сарын 4-ний үдшийг цөөн үгэнд багтаана гэвэл нэг иймэрхүү. Үнэхээр л эрчүүд бидний гоо үзэсгэлэн дунд төөрсөндөө, нүдээ хаа нэгтээ гээчихээд олохгүй байх шиг, эргэлдэж харагдсан.

Үдэшлэг дээр “Хамгийн гоёмсог даашинзтай бүсгүй” болон “Шилдэг бүжигчин залуу”-г бүсгүйчүүдийн өгсөн “бодит лайк”-ын тоогоор тодруулж, Гоолингоогийн хамтрагч Latika дэлгүүр, Өргөө кино театр бэлгээ гардуулсан. Бүсгүйчүүдийн баярт Шанз хамтлаг, Ноён Quiza, A Cool нар ч бас дуугаараа бэлэг барьж, DJ Амараагийн тавьсан сетүүд биднийг доргиосон юм. Эхэндээ ширээнээсээ нэг их холдолгүй тэрүүхэндээ өсгийгөө товшиж байсан бүсгүйчүүд, “халуун” коктейл, хэмнэлтэй хөгжим, дотно дулаахан уур амьсгалдаа амархан “согтож” өөрсдийгөө чөлөөлөн, бүжгийн талбайг хамгийн секси, дур булаам шинжүүдээрээ чимж байсан.

Үүрийн 3 цагт өндөрлөсөн дэгжин бас доргио үдшийн зураг, бичлэгээс сонирхуулъя. Гоолингоогийн бүсгүйчүүд нэг их удахгүй 100 мянгуулаа болсныхоо баярыг хийнэ. Тэр үед үүнээс илүү нижгэр, олуулаа баяраа тэмдэглэнэ ээ. Урилгаа л хүлээж байгаарай бүсгүйчүүд ээ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(406)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com