ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

BB кремийн талаар та юу мэдэх вэ?

Гоо сайхан  | 2012 / 08 / 16

Сүүлийн үед охид бүсгүйчүүд крем пудр гэхээсээ ВВ- кремыг илүүд үзэх болсон. Зарим нэгний хувьд ВВ- крем аль хэдийнээ гоо сайхных нь салшгүй нэг хэсэг болсон байхад огт хэрэглэж үзээгүй нэгэн байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс энэ удаа бид ВВ- крем гэж чухам юу болох, ямар онцлогтой, ач холбогдолтой болох талаар мэдээлэл хүргэхийг зорилоо.

BB кремийн талаар та юу мэдэх вэ?

Азийн орнуудад ихээхэн дэлгэрсэн BB-кремний үндсэн үйлдвэрлэгч орон нь Өмнөд Солонгос улс хэдий ч хамгийн анх Германы гоо сайханч эмч нар бүтээсэн юм байна.

BВ-крем (Blemish Balm cream, Blemish Base cream)- нь эмчилгээний өө дарагч крем бөгөөд эхэндээ Германы эмнэлгүүдэд нүүрний арьсыг гүн гуужуулах болон гоо сайхны мэс заслын дараа шарх сорвийг далдлах, эд эсийг нөхөн сэргээх, түргэн эдгээх зорилгоор хэрэглэж байжээ.

Чухамхүү идэвхтэй эмчилгээ шаардсан арьсанд чийгшүүлэгч, нөхөн төлжүүлэгч, хамгаалагч, үрэвслийн эсрэг үйлчилгээг нэг дор үзүүлэх яг ийм бүтээгдэхүүн хэрэгтэй байсан байна. Хэрэглээний явцад өвчтөнүүд ВВ-крем арьсан дээрх батгыг эмчилж байгааг бас анзаарчээ.

Тухайн үедээ Европчууд яагаад ч юм ВВ-кремийн давуу талыг зохих ёсоор нь үнэлж чадаагүй бололтой. Харин хожим нь Өмнөд Солонгост үйлдвэрлэж эхэлснээр уг крем телевизийн нэвтрүүлэгчид болон одуудын гоо сайхны гол хэрэглээ болсон байна. Солонгосын үйлдвэрлэгчид ВВ-кремийг улам боловсронгуй болгож, найрлаган дахь ашигтай бодисуудын хэмжээг ихэсгэж, залуужуулах үйлчилгээтэй бодисуудыг нэмж, нүүрний өнгийг жигдлэх, нөсөөжилтийг багасгах, улмаар арилгах үйлчилгээтэй болгожээ.

ВВ крем нь нэг дор олон төрлийн үйлчилгээг цогц үзүүлдгээрээ /1-д 6 хүртэлх төрлийн үйлчилгээг багтаасан/ савтай “фотошоп” гэж нэрлэгдэх нь олонтоо. Олон төрлийн үйлчилгээтэй энэ бэлдмэл нь гоо сайхны хэд хэдэн бүтээгдэхүүний шинж чанарыг өөртөө агуулсан байдаг. Үүнд:

1. Чийгшүүлэлт /лосьон, тос зэргийн нэгэн адил/
2. Арьсны гадаргууг жигдлэх /суурь тосны нэгэн адил/
3. Арьсны өнгийг жигдлэх /пудр, крем пудрийн нэгэн адил/
4. Өө сэвийг далдлах /өө дарагчийн нэгэн адил/
5. Нарны туяанаас хамгаалах /нарнаас хамгаалах тосны нэгэн адил/
6. Батга, үрэвслийг эмчлэх, хөгшрөлтөөс хамгаалах / арьс арчилгааны тусгайлсан бэлдмэлүүдийн нэгэн адил/

ВВ кремийн давуу талууд:
-Хөнгөн бүтэцтэй учраас крем пудр шиг зузаан түрхэгдэлгүйгээр өө сэвийг маш сайн далдалдаг. Өө сэв ихтэй газраа хэдэн ч удаа давхарлаж түрхэх боломжтой.
- Түрхсэний дараа арьсны өнгөөр уусаж, юу ч түрхээгүй мэт атлаа нүүрийг төрөлхийн цэвэрхэн, өө сэвгүй харагдуулна.
- Тогтоц удаан, өргөссөн нүхийг тодруулахгүй, үрчийлгэж харагдуулахгүй, урсахгүй, хувцас өмсөж тайлах үед хүрсэн ч бараг л бохирдуулахгүй.
- Арьсыг хуурайшуулахгүй, харин ч нэмж чийгшүүлнэ.
- Арьсыг маш сайн арчилна: үрэвслийг багасгаж, шархыг хурдан эдгээж, залуужуулна, өнгийг жигдэлнэ.
- Нарны туяанаас сайн хамгаална.
- Түрхэхэд хялбар (хуруу, багс, спонж).

ВВ-кремийн өнгөний сонголт цөөхөн, ихэвчлэн 2-4 байдаг, цайвар шаргал, цайвар саарал, цайвар ягаан, бараандуу гэх мэт. Түрхсэний дараа арьсны өнгө дагуу уусаж төрөлхийн мэт харагдуулдгийг бодолцож арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгож авах нь зүйтэй. Харин ВВ-крем байнга хэрэглэж байгаа тохиолдолд нүүрний арьсаа “япон систем”-ээр буюу 2 үе шаттайгаар маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхдээ эхлээд цэвэрлэгч тос түрхэн ВВ-кремээ арчиж аваад, дараа нь хөөсөн /мусс, foam/ цэвэрлэгч хэрэглэн угаана.

Солонгосын BB кремийн топ брэндүүдэд: Missha, Hanskin, Skin79, The FaceShop, Mamonde нар ордог

Барууны BB кремийн ТОП брэндүүдэд: Garnier, Clinique, Maybelline, Vichy, L'Oreal

Эдгээр брэндүүдийн бүтээгдэхүүнийг Монголд худалдаалдаг гэдгийг бид мэднэ. Чи BB крем хэрэглэж үзсэн үү? Аль бүтээгдэхүүнийг бусаддаа санал болгож чадах вэ?

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(430)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com