ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

DIY: Нарны шилээ чимэглэх 6 арга

Загвар  | 2012 / 08 / 23

Найм есдүгээр сарын ихэнх өдрүүд нарлаг байна гэсэн шүү бүсгүйчүүдээ. Нарны шилээ зүүхээ мартав аа. Харин нарны шил чинь нэг л энгийн санагдаад, аль эсвэл загвар нь хуучин санагдаад байна уу? Тэгвэл гоолингоо найз чинь нарны шилээ хялбархан чимэглэх 6 аргыг толилуулж байна.

DIY: Нарны шилээ чимэглэх 6 арга
1. Сарнай-Цэцэгтэй даашинз дээрээ хослуулан зүүх нарны шил хэрэгтэй байна уу? Тэгвэл энгийн хар шилээ жижиг сарнайгаар чимэглээрэй. Чамд хэрэг болох зүйл ердөө л супер цавуу болон гоёл чимэглэлийн дэлгүүрүүдээр худалдаалдаг жижиг сарнайнууд.
2. Бөмбөлгөн хээ- Нарны шил чинь цулгайдаад байна уу? Тэгвэл зүгээр л цагаан өнгийн хумсны будаг, шүдний чигчлүүр хоёрыг ашиглаад цоо шинэ шилтэй болоорой.
3. Сувдан хүрээ-Сувдан хүрээтэй нарны шилтэй болох бас тун амархан. Сарнайгаар чимэглэсэнтэйгээ яг адил аргаар чимэглэнэ. Цавуу, жижиг цагаан сувсаа бэлдээрэй.
4. Гадсан-Чиний бусдаас өвөрмөц, панк стилтэй юу? Тэгвэл гадсан хүрээтэй нарны шил зөвлөж байна. Хуучин уйтгартай нарны шилэн дээрээ гадсан чимэглэл наагаарай. Тэгээд савхин хүрэм нөмрөхөд л хангалттай.
5. Гялтгануур-Үдшээр гарахдаа ч гэсэн нүдээ гоёхыг хүсч байвал хумсны гялалздаг будгаараа шилнийхээ дээд өнцгийг будаарай.
6. Дэгжин-Арай илүү чимэглэл нэмэхийг хүсч байна уу? Мөн л ялгаагүй хумсны будгаа ашиглаад шилнийхээ хүрээг тойруулаад хээ гарган зураарай.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Minoz
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(417)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com