“Тэрэнтэй” хамт байхдаа үг яриа алхаа гишгээ гээд л бүх л зүйлээ хянан түүнд “таалагдахсан” гэж хичээдэг. Нүд рүү нь харах хамгийн хүнд даваа, дайнд мордож буй цэрэг мэт мэдрэмж төрдөг. Тэгэхдээ тэр дайныг хэзээ ч дуусгамааргүй. Дурлал яг л ийм, үнэхээр сайхан...
Бидний мэдрэх хамгийн дулаахан, тайван боловч хамгийн сэтгэл догдлом, ойлгомжтой юм шиг атлаа огт ойлгогддоггүй мэдрэмж. Үүнийг хүсдэггүй хүн гэж хаана л байхав дээ. Гэвч бүсгүй минь чи тэр л дурласан залуугийнхаа төлөө хэт их өөрчлөгдөөд байгаа юм биш биз?
“Таалагдахсан... Түүнд л таалагдахсан...” энэ л бодол чамайг солиоруулах шахаад байна уу? Түүний анхаарлыг татаж хамт байхын тулд юуг ч хийж юугаа ч өгөхөд бэлэн байна уу? “Чи бол дахин давтагдашгүй, цорын ганц” гэдэг үгийг бид маш ихээр сонссон хэрнээ бид “тэр залууд” л таалагдах гэж өөр хэн нэгэн болж жүжиглэдэг. Түүний ямар сүрчигт, ямар хувцаслалтанд, ямар үс засалтанд дуртайг олж мэдэн яг л түүнд зориулсан мэт, түүний “стиль”-ийн бүсгүй байх гэж хичээдэг шүү дээ. Магадгүй өөрийгөө золиослоод ч хамаагүй өөртөө татахыг хүсдэг тийм их хайртай учраас байх...
Өөрчлөлт хийх нь сайн боловч хэний, юуны төлөө энэ эргэлтийг хийж байгаа вэ гэдгээс үр дүн нь ихээхэн шалтгаална. Чамайг дутуу үнэлж байгаа, чиний сайхан чанаруудыг олж харах нүдгүй сохорсон нэгэнд таалагдаж, сэтгэлийг нь урвуулах гэж өөрчлөгдөж байгаа бол тэр чинь өөрчлөлт биш “өнгөлөн далдлалт” юм. Тэр нэгэн залуугийн төлөө, түүнд таалагддаг “өөр” хүн болж өөрчлөгдөх хэрэг байхгүй ээ бүсгүй минь, эмэгтэй хүн энэ хорвоо дэлхий дээр төрөлхийн гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж багтуулан, хайрлуулах гэж ирдэг. Түүний төлөө хэн нэгэн өөр хүн боллоо гээд түүний хайрлах бүсгүй нь чи биш, чиний хувирсан тэр нэгэн хуурамч дүр байх болно. Харин чамд өглөө нүүрэндээ ямар ч будаггүй сэрэхийг чинь хараад “чи минь энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нь шүү” гэж хэлдэг хүн байх хэрэгтэй. Нэг үгээр хэлэхэд чамайг чиний үнэн төрхөөр хайрлах хүн л чамд хэрэгтэй. Үнэхээр зөвхөн түүнийг л хүсэж байгаа бол түүний төлөө өөрчлөгдөх биш харин түүнд өөрийн сайхан чанаруудаа харуулан өөртөө татаарай.
Хүн бүрт хайрлагддаг хүн бол, хайр татахын тулд хичээдэг хүн биш байдаг. Харин өөрийгөө хайрлагдах эрхтэй хүн болохыг эргэн тойрондоо мэдрүүлдэг хүн байдаг юм. Өөрийнхөө үнэ цэнэ, онцгой давуу тал, мөн чанараа мэддэг бүсгүйд “Намайг хайрлаач” гэж гуйх хэрэг байдаггүй. Тэднийг хүмүүс өөрсдөө олж харан өөрийн эрхгүй хайрлаж байдаг. Гэхдээ энэ бол хичээл зүтгэлээс хамаардаг зүйл биш, өөртөө хэр их итгэхээс л хамаардаг гэдгийг санаарай. Олон бүсгүйг хүмүүст таалагдахын тулд мөн чанараа умартаж, залуусын анхаарлыг татдаг тийм нэг “дүр”-тэй адилхан болох гэж хичээж байхыг харж байлаа.
Чи байгаагаараа л төгс гэдгээ хэзээ ч мартаж болохгүй шүү.
Сэтгэгдэл (3) | Хэвлэх | Үзсэн тоо: 200359 | | | |
Өмнөх мэдээлэл DIY: Гэр бүлийн мод |
Дараах мэдээлэл Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” /тойм/ |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Нүдэнд дулаахан нүдээрээ инээмсэглэдэг шулуун шударга зантай эмэгтэй хүнийг хүндэлж чаддаг сэтгэл зүрхийг минь догдлуулаад байгаа залуу минь Чи минийх М.А.О