ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” /тойм/

Чөлөөт цаг  | 2012 / 09 / 27

Галт буугаар буудаж буй манжууд руу Бундир арваад цэргийн хамт сэлмээ сугалан дайрахад Ану хатны өөдөөс давшин орж ирсэн арваад манжтай Балсан Баваасан нарын цэргүүд цавчилдаж гарав.

Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” /тойм/

- Бүслэлт сэтэрлээ !! хэмээгээд Ану хатныг суманд оногдож үхэтхийн унахад ар өвөргүй сум зоолгоостой Балсан гар дээрээ эзэн хатнаа тэврэн авч Манал баатар хатнаа буудсан жанжныг жадлан хөнөөв.

Эр зориг, эрэмгий зан, гоо үзэсгэлэн гээд бүх зүйл цогцлон заяасан Ану хатан өөрийн насны хайрт Галдан хааныг манжуудад амьдаар баригдахвий хэмээн өөрийн амиа золин байж манжийн бүслэлтийг сэтэлсэн нь энэ.

Ану бол ойрад нутгийн Хошуудын Очирт сэцэн хааныг нас сүүдэр тавь хүрч явахад нь голоос хайртай Доржравдан хатнаас нь заяасан отгон үр нь юм.

Түүх ийн эхэлдэг.
Эрдэнэ баатар хунтайж тэнгэр болжээ гэсэн сураг Ойрадын уудам нутгийн уул талаар харвах сум мэт агшин зуур тархан түглээ. Эрдэнэбаатар хунтайж бол Очирт сэцэн хааны дотно анд нөхөр төдийгүй мөр зэргэцэн олон тулаанд орж явсан, Дөрвөн Ойрадын алс хэтийн бодлогыг Очирт сэцэн хаантай барилцаж явсан хоёр баганын нэг байсан юмсан.

Очирт сэцэн хаан бүрлээчийн буяны хэргээр өргөө рүү мордоход нь Доржрадван хатан нь долоон сартай хөл хүнд байлаа. Ийнхүү мордоод ирэхдээ Эрдэнэбаатар хунтайжийн сүүлийн захиасийг биелүүлэн түүний орыг зургаадугаар хөвгүүн Сэнгэд өгөх ажилд гар бие оролцон ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. Энэ үед Сэнгийн дүү Галдан шашин ном үзэж Лхаст шавилан сууж байлаа.

Аав, ижий хоёртоо хааны хатан болох заяатай бүсгүй үр төрнө хэмээн зөгнүүлж мэндэлсэн бяцхан Ану охин төрснөөс хойш даруй 14 жилийн өнгөржээ. Энэ үед Цастын оронд шавилан сууж байсан Галдан, Сэнгэ ахынхаа төрийн хэрэгт шашны багана нь болж, нас ахиж яваа ижийнхээ дэргэд байхаар Цастын орноос нэг мөр ирэх замдаа Очирт сэцэн хантныг хүндлэн өргөөнд нь хэд хоногоор саатах болов.

Тэртээ найман жилийн өмнө зургаахан настай байхдаа анх учирч, мутраас нь адис авахдаа догдлон булгилж асан зүрх нь өнөөдөр Галданг өргөөнд нь гэгээн дүрээрээ морилон сургаар ахин нэг агшиж айдас түгшүүр баяр хөөрийн аль нь үл мэдэгдэх сэрэлд цочроод авлаа.

- Ану гүнж тод үсгээр ном их сийрүүлж байна уу? гэсээр Галдан ламтан сартай хээр торь унасан Ану охины дэргэд дөрөө харшуулан зэрэгцэн ирэв.

Далай ламаас адислагдсан их номын хүн атал бүсгүй хүнийг догдлон хайрлах Галдан, хэзээ ч хар хүн болохгүй хорвоогийн элдэв нүглийг тэвчсэн эр хүнийг сэтгэлдээ хайрлан жаргах Ану.

Энэхүү уулзалтын дараахан Очирт сэцэн хаан өөрийн голын хайртай Ану охиноо эрдэнэ баатар хунтайжийн орыг залгасан дөрвөн Ойрадын хан Сэнгэд өгөх болсноо Ануд өчив.

Эм хүний заяа төөрөг болсон хойно хэзээ ч шар шувтлан хар хүн болохгүй Галданг сэтгэлдээ тээж, түүнийхээ ахын эхнэр болох нь аль хэдийн тодорхой болсон юм.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Миша
  |  
Өмнөх мэдээлэл
Таалагдахсан-2
Дараах мэдээлэл
Энэ намрын загварын топ трендүүд

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(977)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Отгонбилэг.   2015-12-17
маш их таалагдлаа

Зочин: Отгонбилэг.   2015-12-17
маш их таалагдлаа

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com