ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цагаан батга болон хуурай арьсны арчилгаа

Гоо сайхан  | 2012 / 09 / 27

Цагаан батга, хар батга хоёр үндсэндээ адилхан. Хоёулаа л үхэжсэн эд эс болон, тослог нь нүхийг бөглөснөөс болж үүсдэг. Тослог агуулсан нүх нь том байх тусмаа доторх бөглөрөө нь агаартай урвалд орж хар өнгийг үүсгэснийг бид хар батга гэж нэрлэдэг.

Цагаан батга болон хуурай арьсны арчилгаа

Харин тослог агуулсан нүх нь маш жижигхэн, өөрөөр хэлбэл хаалттай бөгөөд өнгө нь хувираагүй юм уу цагаан өнгөтэй болж гарч ирснийг цагаан батга гэж нэрлэдэг юм. Цагаан батгыг дотор нь зөөлөн ба хатуу толгойтой гэж хоёр ангилна.

1. Зөөлөн толгойтой цагаан батга
Харагдах байдал: Арьсны гадаргуу дээрх биржрүү маягтай харагддаг. Ямар нэг өнгөгүй, хөндүүргүй. Үүсэх нөхцөл: Арьсны эсийн дебри нь (нуранги), тослогтой холилдож нүхэн дотор бөглөрөөд, гадуураа үхэжсэн эсийн давхаргаар бүрхэгдсэн тохиолдолд зөөлөн толгойтой цагаан батга гардаг. Нүхэн дотор бөглөрсөн тослог болон эсүүд нь зөөлөн, шингэн хэлбэртэйгээр оршдог.

2. Хатуу толгойтой цагаан батга
Харагдах байдал: Хатуу толгойтой цагаан батга нь цагаан өнгийн оройтой байдаг. Гэхдээ улаан, үрэвсэлтэй хөндүүртэй батгануудтай харьцуулахад элдэв зовиургүй. Ялангуяа зовхи, амны эргэн тойронд гарах нь элбэг.

Үүсэх нөхцөл: Хатуу толгойтой цагаан батганы үүсэх явц нь зөөлнөөсөө ялгаагүй боловч, бөглөрөөг нь цэвэрлээгүйн улмаас хатуурч элсний цахи шиг болсныг нь ингэж нэрлэдэг юм. Хатуу толгойтой цагаан батгыг тослог, үхэжсэн эсийн нийлмэл гэж ойлгож болно.

Цагаан батга яагаад үүсдэг вэ?

Буруу арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэснээс
Гоо сайхны дэлгүүрүүдэд хэдэн зуун төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг. Гэвч эмзэг арьстай хүнд өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг олох бэрхшээлтэй байдаг. Цагаан батга ихтэй хүн минерал болон dimethicone агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Эдгээр найрлага нь арьс амьсгалахад саад болж, хар болон цагаан батга үүсэхэд нөлөөлдөг.

Хооллолт
Хоол хүнсний тэнцвэргүй байдал нь шууд батга үүсэх нөхцөл болохгүй ч, арьс үрчийх, хуурайших, хэт тослогжих, уян хатан байдал алдагдахад нөлөөлж болно. Шингэц муутай, хүнд хоолнууд нь удаан боловсруулагддаг учраас түүнд агуулагдах хортой бодис нь гашилж хар болон цагаан батга үүсэхэд нөлөөлдөг.

Буруу цэвэрлэгээ
Будагтайгаа хэт удаан явснаас, эсвэл муу цэвэрлэснээс ч цагаан батга гарч болно. Мөн шингэн юм бага ууснаас болж арьс хуурайшч, цагаан батга үүсэх нөхцөл болно.

Цагаан батга ба хуурай арьсны хоорондын хамаарал
Арьсны хэт хуурайшил нь үхэжсэн эд эсний хэмжэг ихэсгэж, цагаан батга ихсэх нөхцлийг бүрдүүлдэг. Тослог арьстай хүн ихэвчлэн хар батгатай байдаг бол хуурай арьстай хүнд цагаан батга гарах нь элбэг байдаг. Тиймээс арьсныхаа тос чийгийн балансыг сайн тэнцвэржүүлж, тийм ч хүчтэй биш цэвэрлэгчээр цэвэрлэж, долоо хоногт нэгээс хоёр удаа гуужуулж, мөн нэгээс хоёр удаа чийгшүүлэгч маск тавьж байгаарай. Хатуу биш зөөлөн толгойтой цагаан батгатай бол бүлээсгэсэн алчуур нүүрэн дээрээ тавих юм уу, ууранд нүүрээ утаж нүхээ нээж байгаад хөвөнтэй гараараа маш зөөлхөн шахаж гаргаж болно. Гэхдээ энэ нь зөвхөн цөөн тооны, зөөлөн толгойтой батганд л тохирсон арга гэдгийг санаарай. Хатуу толгойтой болон үрэвсэлтэй батгыг шахвал үрэвсэл нь улам үгдэрнэ. Мөн усан бассейн, хэт их нар, агааржуулагч зэрэг нь арьсыг чинь хуурайшуулж цагаан батга гаргаж байж ч мэдэх учраас өөрийн ажиллах орчинг ажиглаарай. Нэгэнт гарсан цагаан батгыг арилгахад бензол пероксид юм уу салицилийн хүчил бүхий цэвэрлэгч, мөн хангалттай сайн чийгшүүлэгч, гуужуулагч хэрэгтэй. C&C-ийн Үрэвсэлтэй арьсны багцад эдгээр найрлага нь зохистой хэмжээгээр орсон байдаг.

Clean & Clear+Like хөтөлбөрөөс охид бүсгүйчүүдийн арьс арчилгааны тухай мэдлэгт зориулан бэлтгэсэн цувралын арав дах нийтлэл. Цувралын бусад нийтлэлүүдийг уншихыг хүсвэл энд дараарай.

Та жолооч бол Like дарж Petrovis-ийн хуудаст нэгдээрэй. Бид 7-р сарын 1 хүртэл Like дарсан хэрэглэгчдээс нэгийг сонгож 50 000 төгрөгийн шатахууны эрхээр шагнана.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(808)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: pvrewjargal .   2016-01-15
xatuu tolgoitai batgiig yaj arilgax uu geriin noxtsold

Зочин: tuul.   2015-09-26
Hatuu tolgtoi tsagaan batgiig ni yj hurdan arilgah uu minii amnii hajuugaar ih gard bgaa ym

Зочин: enhjin.   2015-07-04
Tsagaan batgaa geriin nohtsold arilgah bolomjtoi yu

Сүүлийн сэтгэгдэл

  • Бүсгүй хүний хүч чадлаа мэдэр
    Sanal niilj bainaa
  • Чамайг өдөр бүр аз жаргалтай байлгаж чадах 203 өөр дадал -1
    Petrobis iin ajilsag hamt olond bayrlalaa 20 jil saihan uilchluullee amjailt husii
  • Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал
    Sn bn uu bi 15 nstai ym aa anh 12 toi bhad maani biyniii ym mani irseen tegeed odoo boltol dahin ireef bn aa . Ene ymar uchirtai ym boloo helj ogch tus bolooch
  • 2016 оны ерөнхий зурхай
    . Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)
  • 2016 оны ерөнхий зурхай
    . Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)
  • 9 сарын зурхай
    Udur bur ireed bawl zarim neg taarah l bh gehdee anhaarch bolgoomjloh zuilee medchihwel boloodoo
  • Нууц амрагийн эсрэг дайн
    Yuun ed erhtnii naimaa sutalchilaad bn doorhi muu nohoi haanahaar yu bicheed bgaan ene gemt hergiin shinjtei komentiig ustgaachee booroo zarahiig urialj bnuu muu ed erhtnii naimaachin oor gazaraas donor hai chi iim argaar mongo olood sainaa uzehgui shuu tamiin yrool vee
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Taniltsah busgui egch bnuu 96001415r msg bicheeree
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Setgeleesee Taniltsah bvsgvi bnuu 20 tai zaluu bna
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    hi 30 aas 35 bvsguite taniltsi toglox hereggv 88132643 msg bicherei

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com