ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний “төгс хослол”-ууд

Гэртээ  | 2012 / 10 / 17

Би бүх зүйлийг төгс байлгахыг хичээдэг. Охины орд болохоор тэгдэг ч байж магадгүй. Гэхдээ энэ нь би хуучинсаг гэсэн үг биш шүү. Би орчин үеийн, бас төгс болгоныг сонгох дуртай. Бүх зүйлд төгс хослол гэж байдаг. Жишээ нь би яг 3 халбага кофе, хоёр ёотон, нэг халбага сүүтэй найруулж уух дуртай. Аль нэг нь илүү, бас дутуу болвол кофены төгс амт мэдрэгдэхээ больчихдог юм.

Миний “төгс хослол”-ууд

Ажлын өдрүүдэд би өглөө бүр шарсан гахайн мах , нүдэлж шарсан өндөг, шинэ ногооны салат, хайрсан талхаар хооллодог. Энэ бол миний өглөөний цайны “Төгс хослол”. Харин амралтын өдрөөр надад сонирхолтой ном, ном уншиж байхдаа налах зөөлөн дэр, хөлөн дээрээ нөмрүүлэх дулаахан хөнжил, миний хүслийг мэддэг ухаалаг зурагт 4 минь байхад би ажлынхаа бүх стрессийг мартаж чаддаг. Энэ бол миний амралтын өдрийн “Төгс хослол”. Өнгөрсөн хагас сайнд л гэхэд би ажлаасаа болоод үзэж чадаагүй савангийн дууриудаа 4 хоногийн өмнөхөөс нь эхлүүлээд нөхөөд үзчихсэн. Фитнессээр хичээллэхэд хүртэл “Төгс хослол” гэж бий. Битүү биеийн тамирын хувцас, усны хамгаалалттай контур, сайн чанарын хөлс дарагч, цоглог дуугаар дүүрэн iPod 4 байхад бүсгүй хүн хаана ч өөртөө итгэлтэй байж, бэлтгэлээ сайн хийж чадна гэж би боддог.

Хамгийн романтик болзоог би намуухан хөгжим (магадгүй жазз), бүдэг гэрэл, амтлаг оройн хоол, улаан дарсаар төсөөлдөг. Яагаад гэвэл энэ миний болзооны “Төгс хослол” юм чинь. Өөр ямар ч болзоонд би нэг их уярахгүй байх аа.

Түрүүхэн найз охин маань надаас тусламж хүсч гэрт ирсэн. Орой синглчүүдийн партитай гэнэ. Тэгэхээр нь би найздаа өөрийнхөө үдэшлэгний “Төгс хослол”-ыг өгөөд явуулчихсан. Юу гээч? Хар өнгийн өсгийтэй гутал, гүн ягаан өнгийн бариу даашинз, смоки нүдний будаг, гар цүнхэнд багтах жижигхэн савтай сүрчиг. Энэ 4-ийг авч гарсан байхад тэр үдэш гялалзана л гэсэн үг.

Орчин үеийн, бүтээлч эмэгтэй хүнд заавал байх ёстой 4 зүйл бий. Ажлаа саадгүйгээр амжуулахад туслах ухаалаг гар утас, гадуур явж байхдаа хаанаас ч орж болох хөдөлгөөн интернэт, хийх ажлын жагсаалтыг гаргахад тохирсон тэмдэглэлийн дэвтэр, бичиг баримт хийж явахад таарсан том бас мэдээж загварлаг цүнх. Яагаад заавал ажил хэрэгч гэхээр л уйтгартай хувцаслах ёстой гэж? Харин ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг хүнийг л өнөө үед үнэлдэг болоод байна. Зөвхөн гадуур ч биш, гэртээ ч орчин үеийн, “төгс” хэрэглээтэй байхыг би илүүд үздэг. Гэрийнхээ хаанаас ч, хэдэн ч компьютераар орж болох утасгүй интернэт, дуут шуудан бүхий гэрийн утас, өндөр нягтралын IPTV гурав нийлээд бараг л төгс. Дээр нь гадуур явж байхдаа ч хорвоо ертөнцтэй хүссэн газраасаа холбогдох хөдөлгөөнт интернэтийн модемыг нэмчихвэл...за энэ чинь л “Төгс хослол” шүү дээ. Яг ийм үйлчилгээг Скаймедиа нэвтрүүлсэн байна лээ.

Төгс гэж юу вэ гэж үү ? Би энэ үгийг “хамгийн тохиромжтой” гэж тайлбарлана. Миний “Төгс хослол”-уудаас нэг нь л байхгүй бол цаанаа л дутуу санагдаад байдаг юм. Чи өөр ямар төгс хослолыг мэдэх вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(535)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com