ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажлаа тарсны дараа юу хийх вэ?

Чөлөөт цаг  | 2012 / 10 / 26

Оройны 6 цагаас хойш унтах хүртлээ юу хийдэг талаараа нэг бодож үзье л дээ. Зурагт үзнэ, хоолоо иднэ, ном уншина, унтана...Хэтэрхий нэгэн хэвийн биш байна гэж үү? Дуртайдаа биш харин “ёс юм шиг” хийдэг болсон эдгээр зүйлст чинь 10 санаа нэмэрлэе.

Ажлаа тарсны дараа юу хийх вэ?

Өөрчлөлт хийх үү?
Ажлаасаа гэр лүүгээ харих үед чиний толгойд бөөн “үрчлээтэй бодол” эргэлдэж байдаг бол, магадгүй өөрчлөлт хийх цаг болсон байна. Орлогоо нэмэгдүүлэх суут санаа олох юм уу, CV-ндээ нэмэлт хийгээд интернэтээс шинэлэг боломжууд хайхдаа цаг зарцуул. Энэ бол ажлынхаа дараа өөрт олдсон цагаа хамгийн ашигтайгаар өнгөрүүлэх зүйл ч байж мэднэ.

Хэвтэж амар
Өдөржин ажлаа хийсний дараа гэртээ нурж унах шахсан амьтан ордог уу? Унтах цаг болтол өөрийгөө сэрүүн байлгах гэж хичээгээд, зовхио хүчлэн байж дуртай номоо уншихын оронд 30 минут дуг хийж сэргэчихээд өдрийн үлдсэн хэсгийг цоглог өнгөрүүлээрэй.

Суралц
“Сурах юмсан” гэж эртнээс нааш боддог байсан зүйлээ сурахад энэ цагийг зарцуул. Хувцас загварын талаар мэдлэгтэй болъё гэж боддог ч, судалж суух цаг олддоггүй юу? Сонгодог урлагт сонирхолтой мөртлөө л, Вангогийн нэг зурагнаас цааш мэдлэггүй юу? Ажлын дараах цагийг өөрийгөө карьераас бусад талаараа хөгжүүлэхэд зарцуул. Юу чиний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх вэ?

Болзоонд яв
Ганц бие байх нь чамд хүчирхэг бие даасан эмэгтэйгээс илүү нийгмээс тусгаарлагдсан ганцаардмал хүн шиг мэдрэмж төрүүлээд байгаа бол, “хурдацтай болзоо”-ны хуваарь гаргаж яагаад болохгүй гэж? Оолн залуутай болзлоо гээд насныхаа ханийг олно гэсэн үг биш ч, чамайг цагийг зугаатай өнгөрүүлэнгээ хүмүүсийг танихад туслах болно.

Ямар нэг зүйл бүтээ, сэтгэ
Ихэнх хүмүүс амрахын тулд зурагт асаадаг. Гэвч заримдаа амрах хамгийн сайхан арга нь ямар нэг зүйлйиг “бүтээх” байдаг юм. Чамайг орчлонгоос тусгаарлаж, анхаарлыг чинь нэг л зүйлд төвлөрүүлэх юу ч байсан болно! Чи сод бүтээл туурвих албагүй, зүгээр л усан будаг, утас зүүний хайрцаг, тоосонд дарагдсан гитартайгаа нөхөрлөөд ил шидийг бүтээ!

Танилын хүрээгээ тэл
Орой болгоныг ганцаараа өнгөрүүлэхээс залхахгүй байна уу? Энэ хорвоо дээр байгаа хэдэн мянган төрлийн сонирхолтой хүмүүстэй танилц. Ямар нэг клубын уулзалтанд оч, шинэ найз нөхөдтэй бол. Том клубуудын гишүүд ихэвчлэн ажил хийдэг хүмүүс байдаг учраас, уулзалтаа ажлын цагийн дараа товлодог.

Эмхэлж цэгцэл
Ямар нэг зүйлийг цэгцлэхэд үр дүн нь шууд харагддаг. Тийм болохоор л хийснийхээ дараа үргэлж сэтгэл ханамж дүүрэн үлддэг ажил бол цэвэрлэгээ юм. Гоо сайхны хуучин цүнхээ цэгцлэх, хувцасны шүүгээгээ эмхлэх, замбараагүй номын шүүгээгээ цэвэрлэж, номнуудаа өрөх шиг урамтай ажил байгаа гэж үү?

Төлөвлө, мөрөөд, таларха
Энэ жилийнхээ төрсөн өдрийг яаж тэмдэглэх үү? Ирэх долоо хоногт ямар шинэ зүйл хийх үү? Дараа сард найзуудтайгаа салхинд гардаг ч юм билүү? Ямар нэг сайхан зүйлийг төлөвлөхөд цаг гарга. Ажил хэргийн тал дээр юу хиймээр байгаагаа цаасан дээр буулга. Өнөө маргаашгүй биелэх гэж байгаа юм шиг л догдол. Эсвэл тэр өдөр болсон ямар нэг сайхан зүйлийн талаар бодож, өнөөдөр амьдарч байгаа чинь ямар азтай зүйл болох тухай чин сэтгэлээсээ таларха.

Дасгал хий
Гэртээ DVD-гээ тавиад ганцаараа дасгал хийдэгсэнж үү, ажлаа тараад оройн гудамжийг ажиглангаа гүйдэгсэнж үү, өдөржин нуруундаа цугларсан шар усыг ямар нэг байдлаар тараа. Тэгээд дараа нь халуун шүршүүрт ор.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(747)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ж.С.   2015-10-27
10 сарын 31-ний орой 06:00 цагт Биндэръяа ресторанд /ажилтай ойрхон байдаг юм/ чамайг хүлээж байя. Ширээ өнцөглөөд шанайгаа тулаад сууж байя. Шууд таниад хүрээд ирээрэй... /25 настай бүсгүй байлаа н.тэр/ гээл сохор болзоо хийгээд заяаны хань, замын найзтайгаа уулзаж танилцдаг бол гоё оо. аая, сүртэй сүртэй. Амьдралаа сонирхолтой болгох юмсан. За Биндэръя орж өдрийн хоолоо идье даа. Ганцаараа л хооллох нь дээ. Ажлынхан дэглэм бариад сүйд майд :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com