ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Стрессээс салах 6 зөвлөгөө

Эрүүл мэнд  | 2012 / 10 / 29

Нойр минь дээ, чи хаашаа хулжин одно вэ? Үдэш бүрийн цагаар би чамайг хүлээсээр цурам ч хийлгүй хөрвөөж хонох юм! Тийм ээ, энэ бол стрессийн үр дүн юм. Нойргүйдэл, цаашлаад уур бухимдал, сэтгэл санаа бүтэн өдрийн турш тавгүй байх зэрэг нь стрессд орсныг тань илтгэж буй хэрэг.

Стрессээс салах 6 зөвлөгөө

Зарим хүмүүс би стрессд орохоор тийм хүнд хэцүү байдалтай тулгараагүй шүү дээ гэдэг. Гэтэл стресс гэдэг нь хүн өөрөө өөрийгөө мартаж эхлэх үед бий болдог сэтгэл санааны өвчин юм. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө юу хүсэж байгааг хайхралгүйгээр өдөр хоног бүрийг нэгэн хэмнэлээр өнгөрүүлэхэд л энэ өвчин илэрч эхэлдэг. Зарим хүмүүс өөрийгөө стрессд орсноо ч мэдэлгүй явдаг. Заримдаа юунд ч юм хачин ихээр бухимдаж, өөрөө өөрийгөө юу хүсээд байгаагаа ч ойлгохоо больдог. Хэрэв танд яг одоо ийм нөхцөл байдал үүсээд байгаа бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.

1. Ургамлын хандтай цай бага багаар оочиж уух. Энэ бол хэдэн зуун жилийн турш хэрэглэгдсэн найдвартай арга юм шүү. Танд Гоолингоо тайвшруулах үйлчилгээтэй бамбай өвсний болон ногоон цайг санал болгож байна. Цайныхаа уурыг үлээнгээ чимээгүй орчинд, тухтай буйдан дээрээ суугаад орчныг мэдэрч тайван уугаарай.

2. Гүн амьсгаа ав. Мэдээж хүн бүр амьсгалж байж амьдрах тул та гайхаж байгаа байх. Гэхдээ энэ бол өөр зүйл юм шүү. Сэтгэл санаагаа тайвшруулж, сайхан унтаж амрахдаа бэлдэх өөр нэгэн алхам бол цэх суугаад уртаар амьсгаа аваад зөөлнөөр удаан гаргах хэрэгтэй. Хэд хэдэн удаа давтан хийсний дараа мөр тань хөнгөрч тайвшрах болно. Танд хэцүү санагдаж, хэвлий хэсгээр тавгүй мэдрэмж төрөх үед хийж байгаа зүйлээ зогсоогоод энэ дасгалыг хийгээрэй.

3. Гэрийн тэжээмэл амьтантай болох. Муур, нохой гэх мэт гэрийн тэжээмэл амьтадтай тоглож, түүнийгээ тэвэрч, хамтдаа цаг хугацааг өнгөрөөснөөр та уур бухимдлаа хурдан мартах болно. Мөн ганцаараа амьдардаг бол таныг гэртээ ирэхэд хэн нэгэн хүлээж байгаа хэмээн бодвол сэтгэл санааны хувьд мэдэгдэхүйц сайхан өөрчлөлт бий болох болно.

4. Зөвхөн зөөлөн хэмнэлтэй дуу сонсоорой. Спа төвүүдэд хамгийн намуухан аязыг сонгож тавьдаг нь зүгээр ч нэг санаандгүй зүйл биш. Мөн ус дуслах, гол урсах чимээ, гитарын хөнгөн аяз хүнийг санаанд оромгүйгээр тайвшруулдаг. Нэгэнт байгалийн чимээг сонсож амжихгүй тул эдгээрийг интернетээс татаж аваад сонсож болно. Нүдээ аниад сонсвол илүү үр дүнтэйг сануулъя

5. Булчингаа тайвшруул. Хөлнийхөө хуруунаас эхлээд бүх булчиндаа зөөлөн массаж хийгээрэй. Ингэснээр бүх бие тайвширч, зангирсан хэсгүүд суларч танд таатай мэдрэмжийг өгөх болно.

6. Бясалгах. Бясалгал бол чимээгүй суухын нэр биш. Харин бүх бие болон бодол санаагаа суллан, бүх анхаарлаа зөвхөн нэг зүйлд хандуулахыг хэлдэг. Зөвхөн тэр мөчийг мэдрэхийг хичээ. Өөрөөсөө бүх зүйлийг чөлөөл. Нимгэн зөөлөн хувцас өмсөөд, цэх сууж, амьсгал авах бүрдээ асар их амар амгаланг биедээ буулгаж байна гэж төсөөлөн бодоорой.

Мөн эдгээрээс гадна өөрийн аль эртнээс хийхийг хүсэж байсан зүйлээ яг одоо хийгээд үз. Боулинг тоглох, өөрийн хоолойгоор дуу дуулж бичүүлэх, уран зураг зурах, байгалийн сайханд аялах, мэргэжлийн зурагчнаар зургаа татуулах гэх мэт амьдралын баялаг сан дундаас юу ч байж болно шүү дээ. Мөн стресс тайлах хамгийн энгийн арга бол ном унших юм. Заримдаа амьдрал утгагүй санагдаж эхлэх үед хамгийн түрүүнд би ном шүүрч авдаг гэж нэгэн алдартай хүн хэлсэн байдаг шүү.

Яг одоо миний найзын сэтгэл санаа ямархуу байна?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(980)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com