ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2012.12.21 /Өгүүллэг/

Чөлөөт цаг  | 2012 / 10 / 30

Энэ дэлхийн төгсгөл ирэх гэж байгаа тул бурхан тун завгүй байлаа. Түүний бодлоор нүгэл хилэнцээ дааж ядаж байгаа дэлхийг сүйрүүлж, тамдаа байх нэгнийг нь тамд, диваажинд байх нэгнийг нь диваажинд очуулбал амьдын зовлон, амьдралын тамыг үзэлгүй, диваажингийн амьдралд жарган суух байв.

2012.12.21 /Өгүүллэг/

Бурханы туслахад харин энэ шийдвэр огтоос таалагдсангүй. Тэрээр ертөнцийн амьдралыг бурханаас илүүтэй мэдэх учир бие болоод сэтгэлийн жаргал, зөвхөн эх дэлхий дээр л мэдэрч болохоор тэр сайн сайхныг хүн төрөлхтөнд үргэлжлүүлэн өгөхийг хүсэж байв.

Тэгээд дэлхий ертөнцөд галав юүлэх тооцоот өдрөөс нэг хоногийн өмнө бурханы өмнө очоод ийн өгүүлжээ:

-Агуу их бурхан минь, та энэ ертөнцийн төгсгөлийг маргааш болгох тул ганц энэ өдөр хүмүүний хорвоод бууж, нэгэн айлаар ороод гараач хэмээн хүсэж гэнэ. Бурхан нээрээ ч тийм дээ, би энэ удаан хугацаанд дээрээс л бүхнийг харсан уу гэхээс дэлхий хэмээх газар бууж байлуу гэж бодоод, доош буухыг зөвшөөрч гэнэ. Бурханы туслах эзэндээ нэгэн эмэгтэйг зааж өгчээ.

Тэр үед өглөө болж байсан тул эмэгтэй өвлийн хүйтэнд чичрэн байж гадаа хоносон машинаа асааж байх юм гэнэ. Жижигхэн гар нь чичрэн, хүйтэн машиндаа нүүрээ будах эмэгтэйг хараад бурхан түүнийг ихэд өрөвдөж гэнэ. Халуун дулаан гэртээ нүүрээ ч будах завгүй энэ хүн хүйтэн сэрүүн үгүй диваажинд очвол их л жаргах юм шиг санагдаж. Ажилдаа очоод амсхийх завгүй ажиллахад нь бас л өрөвдөж. Орой харихад нь ч дагаад л явж. Өдөржин ажилласан түүний нүд сүүмийж, яарсан даарсандаа хурдан хурдан алхсаар байрандаа орох юм гэнэ.

Тэгээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороход нэгэн жаахан хүү түүнийг тосон гүйсээр ирлээ. Тэгтэл бурханы хажууд зогсох эмэгтэйгээс бурханы хэзээ ч харж байгаагүй, зүйрлэн хэлж ч боломгүй сайхан гэрэл гэнэт цацрав. Бурхан гайхсандаа эмэгтэйг нүд салгалгүй ширтэж байтал бас нэгэн хөөрхөн охин хүрч ирээд үнсүүлэх юм гэнэ. Энэ даруйд эмэгтэйгээс цацарч байсан гэрэл улам тунгалаг, улам сайхан харагдаж, бүр намуун уянгалаг эгшиг сонсогдох шиг боллоо. Гайхсан бурхан түүнийг алхам ч холдолгүй дагахад эмэгтэйн нөхөр дөхөж ирээд эхнэрийнхээ духан дээр үнсэхэд тэдний дундаас диваажинд ч байдаггүй гал улаан өнгөтэй, алтан цацраг дохиуртай, номин ногоон навчтай цэцэг дэлбээлж харагдах юм гэнэ. Эмэгтэй хувцасаа сольж, гараа угаангуутаа жаахан хүүгээ хөхүүлэхээр суув. Энэ үед эмэгтэйн царайд хайр энэрэл гэрэлтэж, хүүгийнхээ духан дээр нэг, гаран дээр нэг үнсэн суугаа тэр бүсгүй бурханд жинхэнэ "бурхан" юм шиг санагдлаа.

Тэнгэрийн орондоо буцаж очсон бурхан ихэд бодлогширон суув. Тооцоот өдөр хэдийн болжээ. 2012 оны 12 сарын 21. Туслах нь бас л горьдлого тасраагүй янзтай түүнд дөхөж ирээд: Эзэн та өчигдөрийн бүсгүйг харсан атлаа ертөнцийн амьдралыг төгсгөл болгох бодол тань хэвээрээ байгаа бол ядаж ганц удаа амаржиж байгаа эхийг хар л даа гэж аргадангуй хэллээ.

Бурхан туслахдаа хандан:
-Энэ хорвоог өөрчлөх хэрэгтэй. Бурхад энд биш тэнд амьдардаг юм байна. Бид тэдний төлөө ертөнцийг илүү сайхан болгох хэрэгтэй. Эх үр, сайхан гэр бүл гэдэг энэ ертөнцийн дахин бий болшгүй баялаг юм байна. Энэ баялагт муу санаатны хар гар бүү хүрэг. Энэ өдрийг ертөнцийн төгсгөл биш, шинэ амьдралын эхлэл болгоё! Хүмүүсийг тэр эмэгтэйн гэр бүл шиг аз жаргалтай, ариун үнэнч байлгаж, хорвоогоор дүүрэн сайхан гэрэл цацрахыг хармаар байна гэж тайван хэллээ. Бурханы биенээс туслахынх нь хэзээ ч харж байгаагүй зөөлөн туяатай, гайхалтай сайхан гэрэл цацарна...

Нийтлэлийн уралдааны ялагч Т.Баярмаагийн блогоор энд дарж зочлоорой.

Эх сурвалж: Нийтлэлийн уралдааны ялагч-Т.Баярмаа
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(486)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com