ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Үнэнээ хүлээ

Ажил & Мөнгө  | 2016 / 09 / 25

Эрдэмтэн гэсэн цол зүүсэн нэгний зусар, худал үгнээс эгэл хүний даруу бөгөөд үнэн ярианууд үнэ цэнэтэй. Хүмүүс ихэвчлэн ямар нэг ял зэмлэлээс мултрахын тулд, эсвэл ичиж гэмшсэндээ, нэр нүүрээ хамгаалахын тулд худлаа ярьдаг. Тэгээд жинхэнэ шалтгаанаа биш, зөвхөн өнгөцхөн шалтгийг л хэлж хариуцлагыг өөрөөсөө зайлуулах гэж хичээдэг. Энэ нь жинхэнэ асуудлыг огтхон ч шийддэггүй.

Үнэнээ хүлээ

Ямар нэг ажлыг яаж хийх аргаа олохгүй байгаа мөртлөө, даргыгаа асуухаар зүгээр л “Амжаагүй” гээд хэлчихдэг үү? Тэгвэл даргадаа дахиад амжаагүй гэдэг үгийг хэлэх шалтгаан бүр олон гарна гэсэн үг. Асуудлыг тэр дор нь яаж эвтэйхэн аргалахад биш, харин энэ талаар дахиж хэзээ ч санаа зовохгүй болтол нь шийдвэрлэхэд анхаарлаа хандуулсан нь илүү үр дүнтэй. Үнэхээр ойлгохгүй байгаагаа хэлчих юм бол дарга чинь асуудлыг шийдэхэд чинь туслах болно. Заримдаа бид их ажилдаа дарагдаад эргүүлж залгахаа мартчихсан мөртлөө, миний дуудлагыг авсан уу гэсэн асуултанд “Миний утас дуугараагүй” гэж хариулдаг. Маш завгүй байсан учраас, санаж чадаагүй тухайгаа хэлвэл тэр дараа дараагийн удаад чамаар хэлүүлэлтгүйгээр ойлгох болно.

Хатуу үнэнийг шууд хэлэх тухай биш, үнэн учир шалтгааныг чин сэтгэлээсээ тайлбарлаж хэлдэг байх тухай л бид энд ярьж байгаа гэдгийг анхаараарай. Яриа үнэн байхдаа л сайхан. Үнэнээ хэлнэ гэдэг тэр хүн өөрийнхөө бүх хамгаалалтыг гээж, нөгөө хүнийхээ өмнө илүү нээлттэй болж, бусдад үзэл бодлоо чөлөөтэй солилцох боломжийг олгоно гэсэн үг. Гараа зөрүүлчихсэн зогсож байгаад сул тавьж дэлгэхтэй адил. Худлаа хэлж, мэлзэж, гүтгэж, гүрийж байгаа хүнтэй ярилцах хэцүү. Хүн бүр зөвхөн үнэнийг, бас уучлаарай гэдэг үгийг л хүлээдэг. Уучлах болгондоо хүн ямар нэг зүйлд суралцаж байдаг. Үнэнээ хэлж байгаа хүний өөдөөс хэн ч байсан уурлаж чадахгүй. Бие биенийгээ таньдаг ч, бай таньдаггүй ч бай хүн бүр чин сэтгэлийн харилцааг бусдаас хүсэмжилдэг. Ямар ч тайлбар сонсмооргүй байна гэж хэлэхдээ ч тэр хүн нэг ч болов үнэн тайлбар сонсохыг хүлээж л байдаг нь гарцаагүй.

Үнэнийг хэллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй байсан ч, нэгэнт бүх зүйл өнгөрсөн гэж бодож байсан ч чин үнэнийг хэлж ойлгуулж сэтгэлд суусан сэвийг арилга. Чи үнэхээр буруу зүйл хийсэн ч гэсэн, түүнийг албаар хийгээгүй нь мэдээж хэрэг. Ямар нэг чин сэтгэлийн учир шалтгаан чамайг хөтөлсөн байж таарна. Түүнийгээ л хэлчих. Тэр хүмүүс ч гэсэн хүн учраас хүний толгойд төрдөг адын муу бодлыг ойлгож л таараа.

Ирэх долоо хоногийн турш зөвхөн үнэнийг л хэлээрэй!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоогийн зурвас
Дараах мэдээлэл
“Зүүд шиг” дуунууд

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(181)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: mary.   2016-10-07
hehhe nasaka hogkilte ch yum shig naadah jin chinii anhaarliig buur tataad haychij ee suurin deer chin hed erguultsen bn sh de. Neh ih meddeg hvn shig zowolgoo ogj chadahgu l yum tegtee zgr l toohgui bsan ni deer bha tiim humuus zunduu l bdag sh de hhheeheheh

Зочин: nasaka.   2016-10-07
Zia ohidoo oroin mend utgagui ym asuuj bgaaga medej bn aa ghdee asuumar sanagdaad bn. Bi jil garnii umnu neg baachka halit uulzdag bj bgad yag minii sonirhdog typenii hun bish ym shg sanagdd bolsin tgsn nad ru ym bicheel bsn bi nz zalutai bolson gj heleed tgl heseg tag bolsn harin buh ymnaasaa nmg block unfriend buh ymnaaasa hiichij ther n genet neeh ewq haygdsn ch ym shg sanagdaad setgel hoosrood ywchxaaar n nziin huselt ywulsn barag honogiin dara awjin tgsnee hen be? Hen uu?ntr gl progoo solitsn bsiin tim bn unfriend hiitsn bhar chn nziin huselt ywuulsima ghde neeh yrih bkum shg bn ustga daa gsn chn nmg zuer zail gsnee unfriend hiitsen buuuuuur utgagui sanagdad bhin buuuur thes tg gsiiim shg nemjigad ym bichmer sanagdaad bhin yahuuuu ard tumeen guilgaj argadulj amidraad surtsiiim shg bn aa zail gj helsn bodhoor gol zuraad bhiiin hha yahuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com