ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ямар ч гомдол тээх хэрэггүй

Ажил & Мөнгө  | 2012 / 11 / 18

Саяхан нэгэн номноос хүнийг хорт хавдартай болоход нөлөөлдөг зан араншингийн тухай уншлаа. Ер нь л уур бухимдлын тухай бичсэн байх даа гэж таамаглаад уншаад үзтэл, миний төсөөлж байснаас огт өөр зан чанарыг хорт хавдрын эсийг тэжээдэг гэжээ. “Бүхнийг ойлгож, хүлцэнгүй ханддаг зан”.

Ямар ч гомдол тээх хэрэггүй

Эхэндээ их гайхсан боловч, тэнд ойлгож эерэгээр хүлээн авдаг биш, харин ойлгож байгаа нэрийдлээр хүлцэн тэвчдэг зангийн тухай бичсэнийг мэдээд учрыг нь оллоо. Хэн ч өөрт нь ямар ч муу зүйл хийж байсан хоолой дээрээ гарч ирсэн үгийг, нүдэн дээрээ торж ирсэн нулимсыг дотогшоогоо залгиж хувь тавилантайгаа эвлэрч байна гээд чив чимээгүй амьдардаг хүмүүсийн хамгийн чухал “эрхтэн” болох сэтгэл нь өвчилж, бусад эрхтнүүдээ ч бас өвчлүүлдэг гэнэ. Ийм номхон дөлгөөн хүмүүс өөрийгөө зовоож байдаг аж. Биднийг бага байхаас л юманд тэвчээртэй, хүлээцтэй хандаж бай гэж зааж сургасаар өсгөсөн. Тэгвэл энэ дүрэм журмыг нь дагаж өвчилж байхаар, хуралдсан уураа тэр чигт нь гаргаж, стрессээ тайлж байх нь хамаагүй дээр юм биш үү?

Ингэж бодсоноо, “Би ойлгож байна” гэдэг үг гомдол тээсэн ч түүнийгээ нухчин дарсаных, эсвэл чин сэтгэлээсээ ойлгож хүлээн аваад тайвширсных гэсэн хоёр утгатай байж болдгийг санасан юм. Зарим хүмүүс хорвоо дэлхий өөрт нь шударга бус зан гаргах үед, зүрхээ дарж өөрөөсөө хүртэл нулимсаа нуугаад дотроо гомдсон хирнээ гаднаа инээмсэглээд үлдэхийгээ хүчирхэг байдлынхаа илрэл гэж боддог. Харин зарим нь хэн ч өөрийг нь яаж ч хорлож байсан, дуутай шуутай, инээд хөөртэйгөөр түүнийг даван туулж, чин сэтгэлээсээ уучлан өршөөж өөрийнхөө сэтгэлийг урьд нь байсан цоглог, гэрэлтэй, хөнгөн хэвээр нь авч гардаг юм. Энэ л жинхэнэ хүчирхэг байдал.

Муу хоол идэж ходоодыг хогийн сав болгодог бол, үүний адилаар муу бодол тээх нь сэтгэлийг хогийн сав болгож орхидог. Муу бодол гэдэгт зөвхөн үзэн ядалт өшөө хорсол занал атаархал ордоггүй, түүнээс гадна гүн гомдол ч бас орно. Яагаад гэвэл гомдол нь өөрөө хорсолын хөнгөн хэлбэр болохоор сэтгэлийг бас л түүний адил үрэвсүүлж үлдээдэг зүйл юм. Өөрийгөө шархлахаас хамгаалах ёстой хүн ньЧИ өөрөө. Хүмүүсийн шидсэн сум болгонд хүлцэнгүйгээр онуулж улам сул дорой болж үүнийгээ “Би сайн хүн учраас...” гэсэн үгээр цагаатгаж байсан бол чи буруу бодсон байна. Учир нь ингэснээрээ чи өөрийнхөө өмнө алдаа гаргаж байгаа юм. Хэнд ч оногдохын аргагүй хүчирхэг хамгаалалттай бол. Өөртөө итгэх итгэл, тогтсон зарчмуудаараа бамбай хийж, дайсны талаа энэрэн өршөөхийн зэрэгцээ, тэдний довтолгоонд өртөхгүй гэдгээ батлан харуул.

Өөрийгөө өмгөөлнө гээд тэдний өөдөөс зөрүүлээд л сум шидэж болохгүй. Тэгвэл эсрэг талаас ч бас улам олон сум нүүлгэх нь ойлгомжтой. Тиймээс зүгээр л өөрөө хүчтэй бол. Хүмүүс чамайг гомдоох зүйл хийгээд байвал, хүлцэн тэвчих биш тэдний өмнөөс ойлгож хүлээн зөвшөөрөөд, уучлах юм уу үл тоомсорлохын аль нэгийг хий. Хэрвээ нэг л уучилсан бол дотоод гомдолоо бүрмөсөн март. Чи өөрөө сонголтоо хийсэн. Тэдний гаргасан алдаатай дотроо зөрчилдсөн хэвээрээ л байгаа хирнээ, зүгээр л амар хялбарыг нь бодож тэвчихийг сонгож байгаагаа уучилж байна гэж бодож болохгүй. Энэ бол зүгээр л өдөр ирэх тусам чамайг улам шархлуулах хүлцэн тэвчилт юм. Өөрийгөө золионд гарган байж ойлгох, өөрийгөө тэр чигээр нь авч гараад сэтгэлээ эмчилж ойлгох хоёр ялгаатай гэдгийг санаарай. Чи өөрөө ганхахгүй л байвал, хүмүүс чамаар оролдохоо хэзээ нэг өдөр болиж л таарна.

Ирэх долоо хоногт сэтгэлийн шархаа өөрөө эдгээхийг хүсэе.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(796)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com