ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ жилийн Викториягийн нууц юу байв?

Загвар  | 2012 / 11 / 19

Виктория гэж хэн бэ? Жил болгон энэ асуултын хариуг VS-ийн загварын тайзан дээрээс хүмүүс хайдаг. “Тэр” бол загвар өмсөгчдийн үзэгчид рүү илгээдэг гал халуун үнсэлт, бас эрх чөлөө...

Энэ жилийн Викториягийн нууц юу байв?

Өнгөрсөн жил Victoria’s secret-ийн загварын шоуг Жей Зи, Канеэ Вест, Мaroon 5, Ники Минаж нар Миранда Керр, Карли Клосс, Эрин Хэдэртон нарын сахиусан тэнгэрүүдтэй цуг чимж байсан. Харин энэ жил тэд хэнийг урьсан бэ? Риана, Жастин Бибэр, бас Бруно Марс.

10-аад хоногийн өмнөх Нью Йоркийн цасан шуургатай үдшийг VS-ийн 40 топ модел өд сөд, гялтгар дотуур хувцас, гоолиг бие галбираараа харин ч халуухан болгосон юм. VS-ийн шоуны бичлэг 12 дугаар сарын 4 хүртэл цацагдахгүй юм. Тэр шоуны оргил бүтээл болох 2.5 сая долларын үнэтэй Fantasy Bra-г амилуулах загвар өмсөгчөөр Бразилийн супер модел Алессандра Амбросио сонгогджээ.

Түүнийг алхах хооронд Риана шал хүрсэн урттай, өндөр оноотой хар даашинз, сувдаар хүрээлэгдсэн нарны шилтэйгээр Diamonds дуугаа дуулжээ. Тэр ганцхан дуутай ирж үзэгчдийг гомдоох бүсгүй мөн гэж үү? Дараахан нь тэр илүү дорнын өнгө аястай коллекцийн үеэр торгомсог ягаан богино даашинзтай гарч ирэн өөрийн танил уран бүтээлээ хүргэсэн. Зурагнуудаас харахад энэ удаад VS ази хэв маяг, шидэт үлгэр, циркийн жүжигчид, жилийн 12 саруудаар сэдэвчилсан коллекцоор шинэчлэл хийжээ. Моделуудын хувьд Cara Delevingne, Jourdan Dunn хоёр шинэхэн сахиусан тэнгэрийн дебют алхаа олны анхаарлыг их татлаа. Мэдээж Миранда, Адриана, Алессандра зэрэг цуутай бүсгүйчүүд хүмүүсийн алга ташилтыг огцом нэмэгдүүлж байсан. Аянга шиг бүсгүй Адрианагийн биеийг харсан хүн төрөөд хоёрхон сар болсон гэхэд итгэхээргүй байлаа. Мөн энэ жилийн онцлох сахиусан тэнгэр Doetzen Kroes байлаа.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(780)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com