ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Хамт ажилладаг бүсгүйтэйгээ “ихэр” болчихсон байвал...

Ажил & Мөнгө  | 2012 / 11 / 19

Дэлгүүр хэсэж, нүдээ хужирлан, өөрт таалагдсан зүйлээ шуналтан байж авна гэдэг бол чиний хувьд жинхэнэ кайф. Эмэгтэй хүн гаднаасаа ч тэр, дотроосоо ч тэр гэрэлтдэг байх хэрэгтэй гэдгийг чи мэддэг.

Яах уу: Хамт ажилладаг бүсгүйтэйгээ “ихэр” болчихсон байвал...

Тиймдээ ч өөрийн гадаад үзэмж болон, мэдлэг оюунаа тэлэхэд мөнгөө харамгүй зарцуулдаг. Саяхны нэг өдөр чи өөртөө яг тохирсон, чиний галбирыг харуулсан загварлаг цамц худалдан авчээ. Сэтгэл өөдрөг ажлын эхний өдөр, өөртөө итгэлтэй албан өрөөндөө ортол чамтай яг ижилхэн цамц хамт ажилладаг бүсгүй чинь өмсчихсөн сууж байх нь тэр.

Сөрөг шийдэл: Сандлынхаа ард чимээгүйхэн очиж суугаад дахиж энэ цамцаа хэзээ ч өмсөхгүй гэдэг ам тангаргыг өөртөө өгнө. Энэ өдөр сандлаасаа өндийхгүйгээр шийдэж, ажлын цаг хурдан дуусахыг хүлээнэ. Хэдий хүсэж байж, харамгүй мөнгө зарцуулж авсан ч хэн нэгэнтэй адилхан байна гэдэг тэнэг хэрэг.

Эерэг шийдэл: Хөгжилтэй нь аргагүй инээмсэглээд түүн дээр очиж “Хоёулаа ихэр болчихож” гэнэ. Түүнд төрсөн эвгүй сэтгэгдлийг үргээж, ижил бас тэгээд сайн сонголтын тухайгаа ярилцаарай. Хаанаас авсан, юу нь таалагдаад авсан зэргээ өөрөө эхэлж нээлттэй ярь. Дараа нь тэр ч бас чамд ярих болно. Бүсгүйчүүд бид хэзээний ийм ярианд дуртай шүү дээ. Тэгээд түүнтэй хөгжилтэй тохиролцоо хий. Хуруудаад хэн ялсан нь ажил дээрээ энэ цамцаа өмсөж байя гэж хэл. Энэ санал түүнд таалагдаж мэднэ. Ингээд л асуудлыг шийдчихэж болно. Бас та хоёр луу гайхаж харсан ажлынхаа хүмүүс рүү хараад инээмсэглэж “бид 2 өнөөдөр ихрүүд болж байгаа юм аа” гэж хэлээрэй.

Яагаад ингэх ёстой гэж?
1рт: Ширээнийхээ ард нэг нэгнийгээ нүднийхээ булангаар харж бүхэл өдөржин таагүй байдалтай байхыг хүсэхгүй байгаа биз дээ?
2рт: Алиа хошин байдал, шог мэдрэмж ямар ч асуудлын уур амьсгалыг эерэг болгох шидтэй байдаг юм шүү.
3рт: Ийм өчүүхэн шалтгаанаас болж өөрийнхөө хүслээс татгалзах гээгүй биз дээ? Тийм ээ, энэ цамц чамд үнэхээр сайхан зохиж байна. Чи ч үзэсгэлэнтэй юм аа!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдиыйн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(727)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com