ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүдийн өчил: Түүнийг бэлгэвч гаргаж ирэх үед

Хайр & секс  | 2012 / 11 / 29

Эрэгтэй хүн биедээ бэлгэвч авч явдаг бол эргэн тойрныхон нь юу гэж үнэлэнэ гээч! “Өөртөө арчаатай эр хүн”! Харин эмэгтэй хүн бэлгэвч гаргаад ирвэл бүгд биш гэхэд ихэнхийнх нь нүд орой дээрээ гарах шахахыг яана. Гэхдээ энэ “буруу” сэтгэхгүй цаг хугацаа өнгөрөх тусам аажмаар багасаж байгаа нь сайн хэрэг шүү. Ингээд анхны шөнөө хамт өнгөрүүлэхдээ бэлгэвч гаргаж ирсэн бүсгүйг эрчүүд юу гэж боддогийг сонирхоцгооё.

Эрчүүдийн өчил: Түүнийг бэлгэвч гаргаж ирэх үед

“Ямар бэлгэвч гэдгээс нь л болно доо”
Би лав тэгтлээ гайхаж, сүртэй хүлээж авдаггүй. Хамгийн гол нь ямар бэлгэвч гэдгээс нь л шалтгаална. Эрэгтэй бэлгэвч гаргаж ирвэл жаахан сонин санагдах л байх. Харин эмэгтэй бэлгэвч авч явдаг бүсгүйг өөрийгөө хүндэлдэг, эрүүл мэнддээ анхаардаг гэдгийг нь мэдээд улам ч бишрэх сэтгэл төрдөг. –Г, 25 настай

“Надад лав сайхан санагдахгүй”
Надад тийм сайхан санагдана гэж бодогдохгүй байна. Одоогоор тийм тохиолдолтой таараагүй болохоор ч байж магадгүй. Хэрвээ анхны шөнөө бэлгэвч гаргаад ирвэл үргэлж авч явдаг юм байх даа гэж бодно. Надад лав сайхан санагдахгүй.-Б, 21 настай

“Түүнд байгаад нь баярласан”
Өөрийгөө хайрладаг эмэгтэйд би дуртай. Тохиолдлын бэлгийн харьцаанд олон ордог байхад ганцхан бүсгүй л бэлгэвч гаргаж ирээд, надаас хэрэглэхийг шаардсан. Тухайн үед би бэлгэвчгүй байсан болохоор нэгэн зэрэг гайхаж, бас түүнд байгаад нь баярлаж байсан. Харин одоо би тэр шөнө бэлгэвч хэрэглэхийг “тулган шаардсан” зоригтой бүсгүйтэйгээ хамт амьдарч байгаа.-М, 32 настай

“Уруул өнгөлөгчөөс ч илүү цүнхэнд нь байх ёстой зүйл”
Харахад хөөрхөн ч гэсэн тэр хүн цаанаа ямар байхыг мэдэхгүй шүү дээ. Эрэгтэй хүн ч гэсэн зөвхөн ганц шөнийн тохиолдлын дараа бэлгийн замын өвчин авчихаад явахыг хүсэхгүй. Тийм болохоор би үүнийг зөв гэж боддог. Эмэгтэйчүүдийн цүнхэнд бараг уруул өнгөлөгчөөс нь илүү бэлгэвч л явж байх ёстой гэж хэлмээр байна.-С, 28 настай

“Хариуцлага хүлээхгүй байж болно”
Манай найз бааранд танилцсан охинтойгоо унтаад, одоо хар залуугаараа аав болчихсон. Азаар дажгүй охин таараад, одоо сайхан амьдарч байгаа л даа. Гэхдээ ид хийж бүтээх насан дээрээ нэг удаагийн явдлаас болоод урдах замаа баллахыг би лав хүсэхгүй. Танилцсан охин маань бэлгэвч гаргаж ирэхэд хэн хэн нь хариуцлага хүлээх шаардлагагүй юм байна гээд би лав баярлаж хүлээж авсан.- А, 23 настай

”ДОХ-ын нэгэн тээгч болохыг хүсэхгүй шүү дээ”
Анх л ёстой сонин санагдсан. Үнэнийг хэлэхэд ямар бэлэн хүүхэн бэ л гэж бодож байлаа. Гэхдээ сүүлд нь бодоод байхад тэр нь зөв юм байна лээ.Монголд ДОХ-ын тээгч хүмүүсийн тоо улам л өсөөд байхад би бас нэгэн тээгч нь болохыг хүсэхгүй шүү дээ.-Ч,29 настай

Гоолингоо фэйсбүүк хуудсаараа дамжуулан 250 эрэгтэй хүнээс "Эмэгтэй хүн чамтай шөнийг өнгөрүүлэхдээ цүнхнээсээ бэлгэвч гаргаад ирвэл яах вэ?" гэсэн асуултанд хариу авлаа. Тэднээс 44 хувь нь буюу 111 нь үүнд “Ухаалаг, өөрийгөө хайрладаг эмэгтэй гэж бодно” гэж хэмээн хариулсан байна. Мэдээж энэ судалгаагаар өнөөгийн залуусын бэлгийн амьдрал хэтэрхий задгай болсон гэдгийг харуулах гээгүй юм. Харин юм бүхэн чөлөөтэй болсон энэ үед амьдарч байгаа бүсгүйчүүд бид эрх чөлөөгөө хүссэнээрээ мэдрэхдээ, эрүүл мэндээ ч давхар бодолцох хэрэгтэй гэдгийг сануулах гэсэн юм. Дандаа биш ч, онцгой тохиолдлуудад бэлгэвч аваад цүнхэлчихэд гэмгүй. Насанд хүрсэн бүсгүй чи хэзээ нэг өдөр энэ алхамдаа баярлах болно. Чиний цүнхэнд бэлгэвч бий юу?

1.

Харин та яаж хүлээж авах вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(328)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com