ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зан төлөвийн цогц сонжоо

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 12

Чамайг ямар амьтантай зүйрлэж болох вэ? Чиний давуу болон сул тал юу вэ? Чамтай яг адилхан зан чанартай ямар алдартнууд байдаг вэ?

Зан төлөвийн цогц сонжоо

4-хөн асуултанд хариулаад өөрийгөө олон талаар нь таньж мэдээрэй. Асуулт болгон хоёр хариулттай. Хоёр хариулт хоёулаа чамд тохирох юм шиг санагдаж болох ч, өөртөө хамгийн их тохиолддог хариултыг сонгох нь зүйтэй юм. Сонгосон хариултынхаа арын англи үсгийг дарааллаар нь бичиж тэмдэглээд, зан төлөвөө тодорхойлоорой.

1. Энэ хоёр бүлэг өгүүлбэрийн аль нь чиний амнаас илүү олон гардаг вэ?
А. -Яагаад хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэггүй юм бэ?
-Би энэ талаар сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ би юу гэж бодож байгаагаа хэлмээр байна. Бас чиний үзэл бодлыг ч сонсмоор байна. /E/

Б. –Яагаад хүмүүс ярихаасаа өмнө боддоггүй юм бэ?
-Зүгээр ээ, би яагаа ч үгүй. /I/

2. Энэ хоёр зурагны аль нь чамд таалагдаж байна?
1. /S/ 2. /N/

3. Энэ хоёр бүлэг өгүүлбэрийн аль нь чиний амнаас илүү олон гардаг вэ?
А. Сэтгэлийн хөдлөл, ажил алба хоёроо ялгаж салгах хэрэгтэй ш д.
Логикоор бодоод үзвэл яг одоогийн нөхцөл байдалд ийм л алхам хийх нь зүйтэй. /T/

Б. Бусдын сэтгэлийг ч бас бодох хэрэгтэй.
Найзууд чинь үүнд дургүй байвал яах юм бэ? /F/

4. Чи энэ хоёр нөхцөл байдлын алинд нь олон удаа орж байсан вэ?
А. Олон ажлыг гялс дуусгачихаад “Ашгүй нэг юм дууслаа” гэж өөртөө хэлээд уужуу амьсгаа авах. /J/

Б. Олон ажил өмнөө овоолж тавьчихаад “Хийх цаг хангалттай байна” гэж өөртөө хэлээд ханцуй шамлаж орох. /P/

Чиний зан араншинг 4 үсэгний нэгдэлээр тодорхойлж болно. Эхний үсэг чамайг энергийн гадагшаа /экстроверт/ эсвэл дотогшоо /интроверт/ урсгалтай хүний алин болохыг тодорхойлж байгаа юм. Харин хоёр дах нь мэдээллийг хэрхэн хүлээж авдгийг чинь, гурав дах нь шийдвэр хэрхэн гаргадагийг чинь тодорхойлно. Харин ямар сонголт хийдгийг чинь хамгийн сүүлийн асуултаар таньж болно. Нийтдээ хүнийг зан төлөвөөр нь 16 ангилдаг.

ENTJ:

Амьтнаар зүйрлэвэл чи махчин загас. Махчин загас бол далайн хоол хүнсний хэлхээний хамгийн сүүлд байдаг амьтан. Өөрөөр хэлвэл бүхний тэргүүн оройд байдаг гэсэн үг. Олон хүн чиний төлөө ажилладаг. Нэг гэм нь юманд хэтэрхий яаруу. Хуваалцах тийм ч дуртай биш. Гэр бүлийнхээ үйл хэргийг гартаа атгадаг, гэрийхэн чинь шийдвэр гаргахаасаа өмнө заавал чамаас асуудаг. Ажлынхаа сандлан дээр өөр хүн суулгах дургүй, нөхөртэйгөө ороо яг тэнцүү хуваахыг шаарддаг. Хүчирхэг, хүмүүс өөрийг нь гайхан бишрэхийг байх л ёстой зүйл гэж боддог. Ажлынхаа талаар гомдоллодоггүй, учир нь карьер бол түүний хайртай хобби, бас дуртай тоглоом. Удирдагч байхаар заяагдсан. Их сургуульд байхдаа манлайлагч оюутан болдог. Бизнесийн удирдлагаар сурч байгаа оюутнуудад энэ төрөл давамгайлдаг. ENTJ-чүүд ихэвчлэн ахлах менежер, төслийн менежер, хуульчийн ажил эрхлэх нь элбэг. Өрсөлдөөн ихтэй спорт, мэтгэлцээн, нийгмийн олон нийтийн арга хэмжээнд дуртай.

Алдартнууд:
Наполеон Бонапарт
Хилари Клинтон
Маргарет Тетчер
Билл Гейтс

Хобби:
-өрсөлдөөн ихтэй спорт
-мэтгэлцээн
-нийгмийн арга хэмжээ, үйл ажиллагаа

ENTP:

Амьтнаар зүйрлэвэл чи тоть. Хамгийн содон зан араншинтай энэ хүмүүсийг хамгийн содон амьтантай зүйрлэх нь л тохиромжтой. Тотьнуудын ёгт үг цаанаа л нэг голыг нь олсон хирнээ хөх инээд хүрмээр байдаг. Түүнтэй байхад цаг хугацаа яаж өнгөрч байгааг ч анзаарахгүй. Төсөөлөл дундаа живэгч. Түүний ярих хэрэгцээ маш их. Түүнд ярих нь л чухал болохоос, өөр хүнтэй, эсвэл өөртэйгөө, ер хэнтэйгээ ярьж байгаа нь тийм ч чухал биш. Өөрийг нь хайрлаж энхрийлэхэд дуртай ч, хэрэв толгойд нь ямар нэг гайхалтай санаа орж ирвэл хэний ч анхаарал халамжийг тоодоггүй. Бүтээлч, шинэ бүтээгдэхүүн гаргаж, нээлт хийх дуртай. Өрсөлдөөнд дуртай, эрсдлийг зоригтой хүлээн авагч. Ихэвчлэн жүжигчин, сурталчилгааны ажилтан, маркетер, PR менежер, улс төрч, сэтгүүлчийн мэргэжил эзэмших нь элбэг.

Алдартнууд:
• Уолт Дисней
• Бенжамин франклин
• Никола Тесла
• Абраам Линколн

Хобби:
• бичих
• аялах
• сорилт ихтэй спорт
• урлаг
• ном унших
• үгийн сүлжээ, эвлүүлдэг тоглоом оролдох
• соёлын арга хэмжээ үзэх

ENFJ:

Зөвхөн өөрийн хийж чадах зүйлийг л амладаг. Амьтнаар бол Golden Retriever үүлдрийн нохой. Маш үнэнч, хэний ч хувьд сайн нөхөр нь байж чаддаг. Бусдыгаа тоглоом наадам, зугаа цэнгэл, үдэшлэг цэнгээнд уриалан дуудагч. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур ихэвчлэн энэ төрлийн хүмүүс байдаг. Тэгсэн хирнээ өөрийн үүрэг хариуцлагыг сайн ухамсарладаг, бусдыг хүлээсэн үүргээ чөлөөт цагаасаа илүүд тавихыг шаарддаг. Стресстэйгээ идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж тэмцдэг. Мэдрэмтгий, өрсөлдөөн ихтэй зүйлээс зүрхшээдэг. Боловсрол, нийгэм, сэтгэл судлалын салбарт ажиллах нь элбэг. Эсвэл эмч, биеийн тамирын дасгалжуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, нягтлан бодогч нар энэ төрлийн хүмүүс байдаг.

Алдартнууд:
• Опра Уинфри
• Mихаил Горбачев
• Мартин Лютер Кинг
• Aбраам Маслов

Хобби:
• Музей үзэх
• Хоол хийх
• Үлгэр ярих
• Ном унших
• Сонирхолтой арга хэмжээний ЗБ болох
• Кино үзэх

ENFP:

Нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Оюун санаа нь үргэлж нэгээс нөгөө рүү шилжиж үсэрч байдаг. Амьтнаар зүйрлэвэл тэр шувуу. Мөчрөөс мөчир дамжиж өөрийнхөө сонирхолтой түүхүүдийг найзуудтайгаа хуваалцаж, жиргэж явдаг. Нуугдаж тоглох дуртай, хүүхдээрээ, амьдрал бол түүний хувьд аяга дүүрэн молоко. Стресстэй яаж тэмцэхээ мэддэг ,ямар нэг зүйл бүтээж туурвих дуртай. Төрөлхийн хэлний авъяастай. Урлагт дур сонирхолтой, эрх чөлөөтэй. Үргэлж өөрийнхөөрөө байхыг сонгодог. Ажлаа байн байн солих нь элбэг, нэг байрандаа удаан тогтдоггүй. Сайн дурын ажилтан, зураач, багш, илтгэгч, сэтгүүлч, сувилагч, зуучлагчийн ажилд энэ төрлийн хүмүүс тохирно.

Алдартнууд:
• Нельсон Мандела
• Шөрлотт Бронте
• Лев Толстой

Хобби:
• Театр, урлаг, уран сайхан
• Танихгүй хүнтэй ярилцах
• Тоглох, хөгжим сонсох
• Шөнөөр аялах, өдрөөр ууланд авирах
• Бичих

INTJ:

Бусдын үзэл бодлыг буруутгаж, өөрийнхөөрөө зөрүүдлэх гэдэг муу талтай. Амьтнаар зүйрлэвэл могой. Нууцлагдмал, ухаалаг, прагматик, өөрийнхөө бодол санааг хэр баргийн хүнд нээгээд байдаггүй, их дэгжин ихэмсэг амьтан юм. Олон хүнтэй байх өөрт нь тийм ч тааламжтай санагддаггүй, нойтон хамуу шиг хүмүүст дургүй. Тэд дэлхийн хүн амын зөвхөн нэг хувийг эзэлдэг. Их сургуульдаа онц сурдаг. Гүйцэтгэлийг дээд зэргээр хийдэг, үргэлж эрсдлийг тооцоолж өөрийгөө хамгаалж амжсан байдаг. Хийсэн ажлаасаа максимум үр дүнг хүлээдэг. Бүрэн бие даасан. Загвар зохион бүтээгч, уран бүтээлч, ген судлаач, зохион бүтээгч, консултант, бизнесийн шинжээч, хуульч, стратегийн зөвлөхийн мэргэжлээр дагнах нь элбэг.

Алдартнууд:
• Исаак Ньютон
• Стивен Хокинг
• Аллан Грийнспан

Хобби:
• Унших
• Ууланд авирах
• Аялах
• Эвлүүлдэг тоглоом, оньс тоглох
• Амьдралынхаа туршид суралцах
• Нинтендо тоглох
• Шатар тоглох
• Усанд сэлэх
• Гүйх

INTP:

Тийм ч бие даасан биш хирнээ, бүхнийг өөрийнхөөрөө хийхийг эрмэлздэг. Амьтнаар зүйрлэвэл шар шувуу юм. Тайван бөгөөд ухаалаг, сонор сэрэмжтэй шувуу мөн. Аливаа зүйлээс амархан уйддаг, уйдаж эхлэхээрээ амьдрал түүний хувьд гунигтай санагдаж уйтгарт автдаг. Бас л хүн төрөлхтний 1 хувийг эзэлдэг ховор хүмүүс. Эрсдэлд дуртай, жижиг сажиг хэнд ч хэрэггүй ярианаас зугтдаг. Хүмүүстэй уулзах нь түүний хувьд тийм ч таатай ажил биш. Өөрөө өөртөө босс нь байж болох ажлыг сонгодог. Сониуч зангаа дагадаг, тиймдээ ч тэдний хувьд ажил нь тоглоом наадам. Аль болох олон гадаад хэл сурахыг хүсдэг. Сонирхлыг нь татсан сэдэв болгоны талаар бүхнийг мэдэхийг хичээдэг. Үргэлж үнэнийг эрж хайдаг. Химич, биологич, шинжлэх ухаанч, инженер, хуульч, уран бүтээлч, архитектор болох нь элбэг.

Алдартнууд:
• Алберт Эйнштейн
• Мэри Күри
• Чарльз Дарвин
• Грегори Пек

Хобби:
• Унших бичих
• Эртний эдлэл цуглуулах
• Компьютер тоглоом тоглох
• Монополь, саятан маягийн тоглоом тоглох
• Шатардах, покердох
• Амьдралынхаа туршид суралцах
• Гольф тоглох

INFJ:

Перфекционист. Бүх зүйлийг төгс байлгахыг эрмэлздэг. Амьтнаар зүйрлэвэл панда буюу хулсны баавгай. Панда бол маш ховор амьтан, тэдэнтэй байх маш сонирхолтой. Тэд гэнэн цайлган, бүх хүнд таалагддаг боловч нийгмийн нийтлэг итгэл үнэмшилд тэд дургүй. Тайван байх дуртай мөртлөө, ихэвчлэн ямар нэг зүйлд сэтгэл зовничихсон явдаг. Өөрийн гэсэн аюулгүй цэгээ олчихоод, үйл явцыг ажиглах нь түүнд илүү сонирхолтой санагддаг. Хүн төрөлхтний 1 хувийг эзэлдэг. Өдөр тутмынхаа үг ярианд яруу найраглаг хэллэг ашигладаг. Зөнч шинжтэй, их сургуульдаа суут ухаан нь тодордог. Стресстэйгээ хэрхэн тэмцэхээ мэддэг, өөрийгөө эмчилж чаддаг. Хүн танихдаа сайн. Ихэвчлэн загвар зохион бүтээгч, веб дизайнер, хүний нөөцийн мэргэжилтэн, багш, зохиолч, уран бүтээлч болох нь элбэг.

Алдартнууд:
• Mохандас Ганди
• Сидней Политиер
• Карл Юнг

Хобби:
• Урлагийг таашаах
• Завиар аялах
• Бичих
• Ном унших
• Найзуудтайгаа уулзах
• Хөгжим тоглох

INFP:

Амьтантай зүйрлэвэл оцон шувуу. Эрх чөлөөг эрхэмлэгч, уян хатан, хамтран ажиллах чадвар сайтай, буулт хийж чаддаг чанараараа энэ төрлийн хүмүүсийг пингвинтэй зүйрлэж болно. Ялдам, урин дулаан, үргэлж л бэлгэнд шинэ даашинз авсан бүсгүй шиг талимаарч байдаг. Сайн гэрийн эзэгтэй. Хэлэнд тун авъяастай, үг яриандаа сайн, аливаа асуудлыг шийдвэрлэх дуртай. Ажлынхаа талаар гомдоллох нь элбэг. Хүүхэд нас нь мөрөөдлөөр дүүрэн өнгөрсөн. Ихэвчлэн редактор, хүний нөөцийн мэргэжилтэн, хөтлөгч, багш, номын санч, зохиолч, нийгмийн ажилтаны ажилд татагддаг.

Алдартнууд:
• Диана гүнж
• Одри Хепбюрн
• Жорж Орвелл

Хобби:
• Шүлэг зохиох
• Ном унших
• Зохиол туурвих
• Цэцэг арчлах
• Фото зураг
• Хөгжим
• Урлаг

ESFJ:

Тэвчээргүй, цэвэрч нямбай зантай. Тэд дельфинтэй төстэй. Тэд бусдад тусалж, сэтгэл санааны дэм өгөхдөө гаргууд. Юу ч болсон дельфинүүдэд хандахад тэд чиний итгэлийг алдахгүй. Туйлын халамжлагч шинжтэй, түүний дэргэд байхад ээжтэйгээ байгаа юм шиг л амар тайван, халуун дулаан мэдрэмжийг өгдөг. Хүүхдэд хайртай, хүний өөрийн ялгалгүй хүүхдүүдэд бүхнээ зориулдаг. Нийт хүн төрөлхтний 13 хувийг эзэлдэг. Уламжлалыг дагагч, түүнд 100 хувь итгэж болно. Гэр бүл, найз нөхдөө 1-т тавьдаг. Бусдын сэтгэлийг шархлах вий гэдэгт их санаа зовнидог. Үүнээсээ болоод өөрийгөө гаргуунд гаргах нь ч бий. Гаргасан хичээл зүтгэлд нь бусад хүмүүс талархахыг харах нь тэдний хувьд дээд зэргийн аз жаргал. Хэрэв түүнийг шүүмжилвэл тэр шөнөдөө унтаж чадахгүй, маш эмзэг мэдрэмтгий. Бусад хүмүүсийн юу хүсч байгааг хүнээр хэлүүлэлтгүй мэддэг гэж өөрийгөө боддог. Тиймдээ ч хүмүүсийн хүслийг сонсолгүй өөрийнхөөрөө зүтгэх нь элбэг. Боловсролын болон физик, хууль, үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллах дуртай. Худалдааны зөвлөх, сувилагч, нийгмийн ажилтан, дэлгүүрийн эзэн, хүлээн авагчийн ажил тэдэнд зохино.

Алдартнууд:
• Барбара Уолтерс
• Жералд форд
• Марта Стюварт
• Ларри Кинг

Хобби:
• Сайн дурын ажилд оролцох
• Клубын удирдагч хийх
• Гэр бүлээрээ ямар нэг сонирхолтой зүйл хийх
• Найзуудтайгаа үдэшлэг зохиох
• Хоол хийх
• Мэтгэлцэх

ESTJ:

Бүх зүйл дээр удирдлагыг гартаа авахыг эрмэлздэг. Амьтнаар зүйрлэвэл German Shepherd үүлдрийн нохой. Түрэмгий, захирангуй боловч тэд маш үнэнч. Өрсөлдөгчөө айлгаж чаддаг. Төрөлхөөсөө дарга байхаар заяагдсан. Нөхцөл байдлыг гартаа авч хүмүүст үүрэгт ажлыг нь хуваарилж өгөх дуртай. Шийдвэрийг хэтэрхий хурдан гаргадаг сул талтай. Маш хөдөлмөрч, ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Сурлагын хувьд үргэлж өндөр голчоороо тэргүүлдэг. Зохион байгуулалт сайтай. Ажил олгогч болох чадвар өндөр ба эмч, цагдаа, нягтлан бодогч, шүүгч, төрийн албан хаагч, багш болоход тохиромжтой.

Алдартнууд:
• Жорж Вашингтон
• Винс Ломбарди
• Сандра Дэй О Коннор

Хобби:
• Гэрийнхээ эд хогшлыг засч янзлах
• Ямар нэг арга хэмжээг зохион байгуулах
• Сайн дурын ажил
• Гольф
• Цэцэг услах, тарих

ESFP:

Бүх зүйлд хөнгөн хийсвэр хандахыг эрмэлзэгчид. Амьтантай зүйрлэвэл өхөөрдөм хөөрхөн Chihuahua үүлдрийн нохой. Хөгжилтэй, амьдралыг өөдрөгөөр хардаг тэдний дэргэд байхад уйдна гэж байхгүй. Дотор, гадна, энд тэндгүй нэг мэдэхэд л ямар нэг зүйл сэдчихсэн гүйж явна. Хүмүүсийн анхааралд өртөх, тэдний хайр халамжийг мэдрэх дуртай. Сэтгэл татам, хөөрхөн төрхөөрөө бусдын зүрхэнд хоногшино. Сүүлийн үеийн загвараас хоцордоггүй. Гүн ухаан, нийгмийн хүнд асуудлын тухай уншихыг цаг үрсэн зүйл гэж үздэг. Зурагт их үздэг, хэт өөдрөг, хүмүүсээр тоглоом шоглоом хийх дуртай. Хөгжим бүжиг, дуу хуруанд авъяастай. Хүүхэд асрагч, худалдагч, дасгалжуулагч, тамирчин, хөтлөгч, PR менежер, хөгжимчин, загвар өмсөгч болох нь элбэг.

Алдартнууд:
• Элвис Пресли
• Мэрилин Монро
• Элизабет Тейлор
• Пабло Пикассо

Хобби:
• Үдэшлэгт явах
• Өөрийгөө зугаацуулах
• Бүжиглэх
• Гар урлал
• Өрсөлдөөн ихтэй спорт
• Ууланд авирах
• Хоол хийх

ESTP:

Тэднийг бартай зүйрлэж болно. Ажил мэргэжлийн болон эсрэг хүйстний тал дээр боломжийг алдахыг хүсдэггүй, яг л хоол харсан бар буцдаггүй шиг. Тийм ч үнэнч бөгөөд гэрсэг биш. Гэрээсээ гадуур зугаалж, адал явдалд орооцолдох дуртай. Заримдаа энэ нь тэдэнд асуудал авчирдаг. Экстрийм спортын төрлүүдэд хоббитой, шөнийн цэнгээний газраар тогтмол үйлчлүүлдэг. Өөдрөг бөгөөд эрсдэлд дуртай. Аюулын өөдөөс хөгжилтэйеэ инээнэ. Энэ төрлийн хүнийг бүрэн танихад маш хэцүү. Гар урлаач, цагдаа, маркетер, санхүүгийн зөвлөх, фитнесс дасгалжуулагч, нисгэгчийн ажил тэдэнд тохирно.

Алдартнууд:
• Эрнест Хемингуэй
• Франклин Рузвельт
• Уинстон Черчиль
• Дональд Трамп
• Мадонна
• Жонн Кеннеди

Хобби:
• спорт
• онгоцноос шүхрээр буух
• ямар нэг юм цуглуулах
• найзуудтайгаа юм ярьж суух

ISFJ:

Цагаан баавгатай төстэй хүмүүст. Дундыг баримтлагч, даруухан, гомдоллох нь бага. Цагаан баавгайнуудад итгэж болно. Гэвч хэрэв ямар нэг зүйл сэтгэлд нь таарахгүй байвал шууд бус дам аргаар нөгөө хүндээ ойлгуулах гэж далд утгатай үг хаядаг. Эргэн тойрныхоо бүх хүнийг халамжлах дуртай. Удирдах түвшний ажил авах тийм ч дуртай биш. Багш, номын санч, сувилагч, зурагчин, сэтгэл судлаач болвол тэдэнд тохирно.

Алдартнууд:
• Тереза эх
• Жимми Стюварт
• Кристи Ямагучи

Хобби:
• Завиар аялах
• Хоол хийх
• Цэцэрлэг юм уу гэртээ шинэ зүйл авах
• Байгальд алхах
• Бодит амьдралын тухай зохиол унших
• Гар урлал хийх
• Зурагт үзэх
• Спад суух

ISTJ:

Энэ төрлийн хүмүүсийг яст мэлхийтэй зүйрлэж болно. Тэд нэг зүйлдээ маш махруу, хичнээн гараас нь гарахгүй байсан ч өөрийгөө зовоон байж хийсээр л сууна. Хамгийн цэвэрхэн зоогийн газар, оффисыг сонгодог. Ижил дасал болсон зүйлээсээ салах дургүй, дассан газрын даавуу зөөлөн гэдэг үгийг хэлдэг. Хэр баргийн хүнээс илүү итгэл даахуйц, үнэнч. Заримдаа ач холбогдолгүй жижиг зүйлд анхаарлаа хандуулж цагаа бардаг. Бүх зүйл зааврын дагуу, зөв явж байгаа эсэхийг байнга шалгадаг. Олны анхаарлыг татах дургүй, арын албанд орох нь тэдний хувьд хамаагүй амар. Ийм төрлийн хүмүүс дэлхийн 6 хувийг эзэлдэг. Зугаа цэнгэлээс хийж байгаа ажлаа дуусгахыг илүүд үздэг. Нягтлан, татварын байцаагч, хуульч, нарийн бичиг, багш, банкны ажилтан, сувилангч, менежер болох нь элбэг.

Алдартнууд:
• Жон Рокефеллер
• Хэрри Трумэн
• Варрен Буффет

Хобби:
• Шатар тоглох
• Oтелло жүжиг
• Ууланд авирах
• Гольф тоглох
• Усанд шумбах
• Ном унших
• Компьютер тоглох

ISFP:

Жижигхэн муужгайтай зүйрлэж болно. Хашир, эмзэг мэдрэмтгий боловч хэнийг ч гомдоохыг хүсдэггүй. Дулаахан, хайрламаар хүмүүс. Захиргаадалтанд дургүй, харин эрхэлж хэн нэгнийг ноолоход “нугасгүй”. Оёх шидэх зэрэг нарийн ажиллагаатай зүйлд авъяастай. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зориулж чаддаг. Ямар нэг бүтээл туурвихаар шийдсэн бол оюун санаа нь дэлхийгээс тасардаг. Гэхдээ тэдэнд өөртөө итгэлтэй, эрч хүчтэй чанар дутагддаг. Байгальд туйлын хайртай, өөртөө хэтэрхий шүүмжлэлтэй ханддагаасаа болоод гутранги үзэлд автаж мэднэ. Олны өмнө гарч үг хэлэхээс төвөгшөөнө. Эргэн тойрноосоо сайн сайхныг олж харах дуртай, тэдэнтэй явбал та өмнө нь дэргэдүүр нь зөндөө өнгөрсөн мөртлөө огт харж байгаагүй цэцэгсийн мандалаа олж харна. Загвар зохион бүтээгч, гоёл чимэглэл урлагч, сувилагч, сэтгэл судлаач, нарийн бичиг, тогооч, багш, гоо сайханч болох нь элбэг.

Алдартнууд:
• Вольфганг Амадей Моцарт
• Нейл Симон
• Жеки Кеннеди
• Стивен Спийлберг
• Барбара Стрейзэнд
• Боб Дилан

Хобби:
м • Гар урлал
• Ууланд авирах
• Сэлэх
• Цанаар гулгах
• Урлагт шимтэх
• Байгальд алхах
• Завиар зугаалах
• Цөөн тооны гишүүдтэй клубын уулзалтанд очих

ISTP:

Бусдын сэтгэлийг үл ойшоогч, хайхрамжгүй зантай. Чонотой зүйрлэж болно. Боломж л гарвал юу ч болж байсан түүнийг шүүрэхийг оролддог. Юмыг яаж амар хялбар аргаар хийж болохыг бодож олдог. Нялуун занд дургүй, шулуун шударга түс тас байдлыг эрхэмлэдэг. Гэхдээ хайртай хүндээ нялхамсаж эрхэлдэг. Ямаваа зүйлсийн хэрхэн үүсэж бий болсон, яаж ажилладаг тухай олж мэдэхийг эрмэлздэг. Дүрэм журам ёс зүй гэдэг үгийг мэддэггүй. Аймшиггүй, эрсдэлд дуртай. Том хямралын үед ч тайван сууж чадна. Ойрын хугацаанд шаардлагатай байгаа зүйлсийг урьдчилан харж бэлтгэдэг нь гайхалтай. Өргөн хүрээний сонирхолтой учир тэдэнтэй ярилцахад нэвтэрхий толь л гэсэн үг. Ихэвчлэн хямралын зохицуулагч, бариач, химич,инженер, компьютерийн мэргэжилтэн, уралдааны машины жолооч болох нь элбэг.

Алдартнууд:
• Майкл Жордан
• Брюс Ли
• Вүүди Аллен

Хобби:
• Илбийн үзүүлбэрүүд
• Унших
• Усан спорт
• Мотоцикл унах
• Ямар нэг эвдэрсэн юмны учрыг олж засах

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(603)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Bolor.   2016-03-02
buur yag shuu, taarchiin gj jigteihen

Зочин: Дүүрий.   2016-03-02
үнэн юм байна гэхдээ энэ хариултууд нь холимог байж болох уу

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com