ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яаж хөгжилтэй, уйдахааргүй амьдралын хэв маягтай болох вэ?

Миний амьдрал  | 2012 / 12 / 01

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Гоолингоог байнга уншдаг хэрнээ одоо л та бүхэнд хандаж бичиж байна. Би одоо 25 настай. 5 жилийн өмнө анх оюутан болсон жилээ нэг залуутай танилцаж, үерхэж эхэлсэн юм.

Яаж хөгжилтэй, уйдахааргүй амьдралын хэв маягтай болох вэ?

Эхний нэг жил ч сайхан л байсан. Хэрүүл маргаан гэж огт байхгүй, үнэхээр аз жаргалтай байлаа. Хоёр дахь жилдээ ганц нэг муудалцдаг боллоо. Гурав дахь жилдээ бүр л их муудалцдаг боллоо. Гэхдээ бие биедээ маш их хайртай хэвээр, хамаг юмаа зориулдаг байлаа. Мөн тэр жилээс гадуур хонож тоглоно. Заримдаа ангийхаа охидуудтай жигтэйхэн утсаар шөнө орой ярина. Би ч аймаар хартай байж дээ. Хайртай байсан болоод ч тэр үү их хардана. Удалгүй бид хоёр нэг нэгнийдээ очиж аав ээжүүдтэйгээ танилцаад бараг л гэрлэх гэж байгаа хүмүүс шиг л байсан. Би түүнийхээ анхны хайр, тэр ч миний анхны хайр.

Дөрөв дэх жилдээ намайг хүүхэд гаргаж өгөөч гэдэг байсан. Надад арай эрт санагдаад жаахан байж байгаад болъё гэдэг байсан. Учир нь надад хэцүү байсан, ганцаардмал, надад халамж тавихгүй байгаа ч юм шиг нэг л тиймэрхүү харилцаатай болчихсон. Салах жилийн намар нэг орой хоюулаа гэртээ байж байтал утсанд нь мессеж ирлээ. Би сэм унштал нэг охиноос ирсэн байсан. Тэр үедээ уншчихаад за маргааш хэлье дээ гэж бодлоо. Мессеж нь их дотно хүмүүс шиг, хайр аа энэ тэр гэчихсэн байсан. Маргааш өглөө нь найз залуудаа хэлтэл “Юу яриад байгаа юм, тийм юм байхгүй” гээд бид хоёр хэрэлдээд. Тэгээд намайг бүр зайл гэсэн. Би ч уур хүрээд яваад өглөө.

Маргааш орой нь хайр аа буцаад ирээч гээд мессеж бичсэн байсан. Яагаад ч юм очмооргүй санагдсан. Тэрнээс хойш шууд салж чадахгүй зөндөө уулзлаа. Тэгж байхдаа жирэмсэн болсон юм. Түүнд хэлтэл минийх биш гээд би гомдоод авхуулсан. Дараа нь надад хүүхдээ гаргахгүй яасан юм, буцаад нийлье гэхэд нь би үнэхээр гомдсон болохоор нийлээгүй. Гэхдээ надад ингэж хандсан ч гэсэн би мартаж чадахгүй, үзэн ядаж чадахгүй дандаа боддог. Тэрнээс хойш ямар ч харьцаагүй болоод жил болж байна. Саяхан эхнэр хүүхэдтэй болоод хуримаа хийсэн байна лээ. Над руу хааяа мессеж бичдэг, би хариу бичдэггүй. Салснаасаа хойш одоог хүртэл хүнтэй үерхээгүй, ганцаараа явж байна. Түүнийг эхнэр хүүхэдтэй болоод хуримаа хийсэн болохоор ч тэр үү нэг л зэвүү хүрээд. Тэгсэн хэрнээ заримдаа за болж л байг, надад хамаагүй гэж бодно. Уйдаж байна, амьдрал нэг л хэвийн. Түүнийг мартаж чадахгүй юм. Яаж хурдан мартах вэ. Яаж хөгжилтэй, уйдахааргүй амьдралын хэв маягтай болох вэ. Надад зөвлөгөө өгч туслаач.

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд" номын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө:

Түүнээс салсан нь магадгүй таны амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байж болох юм. Тэр залуу хэдийгээр эхнэртэй болсон хэдий ч танруу хааяа мессеж бичиж байна гэдэг нь тэр өөрийгөө ямархуу хүн бэ гэдгээ хэлж өгч байна. Таны хувьд түүнд үнэхээр хайртай учраас мартахад хэцүү байгаа нь ойлгомжтой. Манай гэр бүл, сэтгэл судлалын төвийн үйлчлүүлэгчдийн дунд тантай адил асуудалтай бүсгүйчүүд ихээхэн бий. Тэд бүгдээрээ л “Түүнийг яаж хурдан мартах вэ?” гэсэн асуултыг тавьдаг. Гэвч энэхүү асуултанд нийцсэн ерөнхий хариу гэж байхгүй. Харин тухайн хүний онцлог шинж чанараас шалтгаалан өөр өөр зөвлөмжийг өгдөг билээ. Тэгэхээр танд дараах зөвлөмжийг хүргэж байна.

•Түүнээс салсандаа бүү харамс. Юуны түрүүнд тэр залуугаас салсан нь миний амьдралд хамгийн зөв алхам болсон гэдгийг өөртөө итгүүлж, ойлгуул. Гэхдээ энэ нь түүнийг үзэн яд гэсэн агуулгатай биш юм. Зүгээр л би түүнтэй гэрлэж, хамтын амьдралаа зохиосон бол тэр өөр эмэгтэйчүүдрүү хандарч, намайг болон ирээдүйн хүүхдүүдийг минь зовоох байсан гэдгийг л өөртөө ойлгуулах явдал билээ. Ингэснээр та түүнийг гэсэн сэтгэлээ бага багаар татаж чадах төдийгүй өөрийгөө хэн нэгнийг үзэн ядаж, жигшин зэвүүцхээс чөлөөлж чадах юм. Нэг үгээр хэлбэл уучилж чадна гэсэн үг.

• Мэргэжлийн сэтгэл судлаачид ханд. Монгол орноос бусад орнуудад сэтгэл судлаач дээр очих нь энгийн үзэгдэл байдаг. Энэ нь бид бүхэн сардаа 1-2 удаа үсээ засуулахтай л адил зүйл. Гэхдээ бид бүхний дийлэнх хувь нь яагаад сэтгэлийнхээ асуудлыг засуулдаггүй юм бол? Та үнэхээр л түүнийг мартъя, амьдралынхаа дараагийн шинэ хуудсыг нээе хэмээн бодож байгаа бол зоригтой алхам хий. Хэлэх хийх хоёрын хооронд хичнээн мянган бээр байдаг. Зарим хүмүүс зүгээр л ярих дуртай, харин зарим нь зүгээр л хийдэг. Таны хувьд өөрт тулгарсан асуудлаа шийдэх гэж захидал ирүүлсэн явдал нь авууштай хэдий ч дахин өөр алхмуудыг амьдралынхаа төлөө хийгээрэй.

Нэг л хэвийн амьдралын хэв маягаас гарах арга маш энгийн. Бид хүсэж байгаа зүйлээ л хардаг. Хүсээгүй зүйлээ хичнээн ил байсан ч олж хардаггүй. Яг одоогоор та өмнөх амьдралтайгаа хэт их зууралдаад мартаж чадахгүй байгаа учраас амьдралын бусад сайхан амт, магадгүй өөр эрэгтэй хүнийг ч олж харахгүй байна гэсэн үг. Тиймээс өнгөрсөн амьдрал тань таны ирээдүйг удирдах ёсгүй, өнгөрсөн алдаанаас зөвхөн суралцах хэрэгтэй. Ирээдүй урд тань байна түүнд бэлтгээрэй.

Г.Наранбаатар /гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” гэр бүл сэтгэл судлалын төв
Менежертей холбогдох утас: 99030655
Хаяг: “ЖИМ” төв, 13-тоот, Их тойруу, 10-р хороо, Сүхбаатар дүүрэг

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(287)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com