ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Алдаа гэдэг бол вакцин

Ажил & Мөнгө  | 2017 / 04 / 16

“Би алдаа гаргачихаж” гээд нүүрэн дээрэээ уруугаа харсан C үсэг зурчихаад орж ирж байгаа хүнийг хараад би харин ч алга ташиж баяр хүргэмээр санагддаг. Хүний зовлонгоор жаргал хийж байгаа юм биш ээ, харин алдаа гаргах зоригтой байснаар нь бахархах сэтгэл төрсөндөө юм.

Алдаа гэдэг бол вакцин

Би ч бас анхандаа алдаатай ойр дотно нөхөрлөдөггүй байсан. Түүнтэй хонь чоно шиг л байлаа. Алдахыг өөртөө ч, бусдад ч зөвшөөрдөггүй байсан тэр үед би одооныхоосоо хамаагүй амархан сэтгэлээр унадаг байсан юм. Учир нь бүхнийг төгс хийх гэсэн хүслээсээ болоод жижиг алдаа гарах болгонд өөрийгөө амжилтанд хүрч чадах эсэхт эргэлздэг байлаа. Гэтэл дараанаас нь алдаа гэдэг ололтоос ялгаагүй, амжилтын салшгүй нэг хэсэг болохыг ойлгосон.

Ажилд ороод удаагүй байгаа найз маань гаргасан алдаанаасаа болоод компанийнхаа харилцагчийг алдсан тухайгаа надад ярилаа. Тэгэхээр нь би “Сайн байна” гэж хэлээд өөдөөс нь инээмсэглэв. Нүд нь тормолзож ирээд л гайхах нь мэдээж. Тэгэхээр нь “Алдах л ёстой. Хаа байсын, чамд өшөө олон ч удаа алдах боломж байна” гээд хэлчихсэн. “Өөдгүй охин. Муу ёрлодог байна шд, хүнд сэтгэлийн дэм ч өгчихгүй” гээд уйлагнаад ирсэн найздаа би яагаад ингэж хэлснээ тайлбарласан юм. Муу ёрлолоо гэж үү? Харин ч үгүй шүү. Алдааг байж боломгүй зүйл мэтээр хүлээн авч анхнаасаа төгс юм хийнэ гэсэн бодолдоо дэндүү итгэлтэй явах юм бол, нэг алдаа гармагц л тэр итгэл, хүсэл мөрөөдөл нурж унах нь энүүхэнд. Харин алдааг доголдол биш, зайлшгүй даван гарах ёстой зүйл гэдгийг нь ойлгодог хүн юу ч тохиолдсон сэтгэл санаагаараа бөхөхийн оронд түүнийг шийдвэрлэх арга замыг хайж эхэлдэг.

Өвчний вирус орж ирэхэд түүнийг хурдан таньж, устгах дархлаатай болгохын тулд эхлээд тэр өвчний хүч багатай вирусыг тарихыг вакцин гэдэг. Алдаа гэдэг вакцинтай л адилхан. Чамайг нэг өдөр том алдвал, хурдхан шиг босч ирэх ухааныг өгөхийн тулд өмнө нь жижиг алдаануудаар сэтгэлзүйг чинь дархлаажуулж, чангатгаж байгаа юм.

Хэтэрхий том амжилтанд гэнэт хүрээгүйдээ баярлаж, одоохондоо “жижиг гар” байгаа дээрээ ханатлаа алдаад ав. Тэгээд хангалттай олон удаа өндийгөөд үзчих. Ирэх долоо хоногт хангалттай олон удаа алдаж үзээрэй!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Бусдад туслах хялбар аргууд
Дараах мэдээлэл
Илүү, илүү...

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(574)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: albaker.   2017-09-22
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Зочин: jnc.   2017-05-25
emegtei hunii amidral 20 nasnaas eheldeg nomyn neg hesgees avaad ooroo tegj helsen ym shig nairuulaad bichchihjee , ug ni bi goolingoogiin niitleluudiig shimten unshdag balaa , ydaj eh survaljaa bichchihgui dee , halit mulit haltuurddag bolj dee iim mya boltsiimuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com