ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2013 оны дэлгэрэнгүй зурхай

Зурхай  | 2012 / 12 / 30

Гоолингоогийн эерэг зурхай үргэлж биелдэг, тийм ээ? 2013 оных ч бас биелэх байх. Он гарахаас өмнө амьдралынхаа цоо шинэ хуудсыг юугаар дүүргэхээ бодож олох хэрэгтэй. Ингэхдээ зурхайнаасаа тусламж аваарай. 2013 минь, бидэнд сайн хандана гэдэгт чинь итгэж байна шүү.

2013 оны дэлгэрэнгүй зурхай
Өнгөрөгч жилийнхээ зурхайгэнд дарж уншаарай.

Хонь

2013 онд Хонины ордныхон Тэнгэрийн ван гаригийн нөлөөгөөр нилээд сорилттой тулгарч ажил, мөнгөний тал дээр ихээхэн асуудалтай тулгарах нь ээ. Хэдий тийм ч өөрийнхөө хариуцлагатай байдал, шаргуу хөдөлмөрөөрөө энэ байдлыг даван гарч чадна. Шинэ зүйл туршиж үзэх нь чиний амьдралын хэв маяг гадаад төрхөд чинь ч гэсэн мэдэхгүй хүчин зүйлсээ өөртөө нээх том туршлага болж өгнө. Шинэчил, өөртөө дасга, орчин үетэй хослуул! Гэхдээ хэтэрхий эрсдэлтэй бөгөөд гэнэтийн алхам хийх хэрэггүй. Сайн зуршлаа улам хөгжүүл, харин муугаас нь эртхэн салах арга хэмжээ аваарай. Хэтэрхий шохоорхол татах эд зүйлсээс зайгаа бариарай. Эхний хагас жилд шинэ хүмүүстэй уулзаж санал сэтгэгдэл солилцсоноор амьдралд чинь хэрэгцээтэй ямар нэг шинэ зүйл сурах эсвэл амьдралаас суралцах том завшаан гарч ирнэ. 2013 оны сүүлийн хагас жилд гэр бүл, байр сууцандаа анхаарал илүү хандуулна. Гэрээ шинэчилж засах, шинэ байшин барьж, худалдаж авч магадгүй. Гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэнэ. Аль болох стрессээс хол байж агаарт гарч цагийг өнгөрөөвөл тустай.

Хайр дурлал:
2013 он хайр дурлалын хувьд нам гүм байх нь. Ямар нэг том өөрчлөлт гарахгүй. Гэхдээ энэ нь утгагүй, уйтгартай байна гэсэн үг биш. Хонины ордны бүсгүйчүүд байгалиасаа бусдыг өөртөө татдаг шинжтэй учраас уйдна ч гэж байхгүй нь дээ. 2013 оны 3-аас 4 сарын хооронд хайр дурлалын хувьд жилийн хамгийн сайхан үе тохионо. Яг энэ үед хайр дурлал, үерхлийн асуудал анхаарлын төвд байх ба хэд хэдэн сонголтуудын өмнө ирнэ. 5 сарын 2 дахь хагаст сайхан боломж гарт чинь орж ирнэ. Харин 7, 8, 9 дүгээр саруудад романтик ба эротик үйл явдлууд өрнөнө. 9 сард хайр дурлалын амьдрал чинь хяналтаас гарч магадгүй. Харин жилийн сүүл сар буюу 12 сард огцом өөрчлөлтийн үүд нээгдэж 2014 оны зун дуустал үргэлжлэх төлөвтэй байна.

Ажил хэрэг:
Хонины ордныхны анхаарал төвлөрөх чадвар нь 2013 онд гайхалтай өндөр түвшинд байна. Зорилго тавиад түүндээ хүрэх хүч, энергээ хуваарилах, сэтгэл хөдлөлөө барих болон эрсдлийг тооцоолох зэрэгт маш сайн байх нь. Хамтран ажиллагсдын хоорондох уур амьсгал тайван тогтуун байх бөгөөд ямар нэг өрсөлдөөн болон атаа жөтөө нэг их үүсэхгүй. Үүссэн ч амжилттай зохицуулж чадна. Жилийн эхний хагаст өөдрөг үзэл, бат итгэлтэй үзэл бодол, амьдралын зарчмууд чинь чамд маш их туршлага хуримтлуулахад чинь туслах болно. Харин намрын гурван сар шинэ гэрээ, бизнесийн шинэ санаа төсөл эхлүүлж хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой. Гуравдагч этгээдээс дэмжлэг ирэх магадлалтай байна. Урт хугацааны санхүүгийн стратеги зохиох хэрэгтэй бөгөөд байгууллагадаа өөрийнхөө үнэлэмжийг бүтээх хэрэгтэй. Орлогын хувьд бага зарцуулж их хадгалахыг сануулж байна.

Үхэр

Уян хатан чанарт суралцах жил. Бусдын хэрэгцээ шаардлагад өөрийн сайн чанараа уялдуулж, хүмүүсийг давуу болон сул талуудтай хамтад нь хүлээн авч сурах хэрэгтэй. Жилийн эхний хагаст өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байдал давамгайлах бол сүүлийн хагаст бага зэрэг суларч үлбэгэр болох хандлагатай. Жилийн эхний хагаст биеэ чийрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарч, аливааг өөдрөгөөр харж, зөв энергитэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, зорилгынхоо төлөө алхам алхамаар урагшлахад хамгийн их анхаарал хандуулах нь зөв юм. Шийдвэр гаргаж, сонгоход хэцүү байх үедээ ойр дотны хүмүүсээсээ зөвлөгөө аваарай. Амьдралын гүн гүнзгий утгыг ойлгохыг хичээж оюун, бие махбодио ч ариусган бодол болно. Энэ үед эрэл хайгуул хийх хүслээ нээж олно.

Хайр дурлал:
Хосуудын хувьд бие биенийхээ сул талтай эвлэрэх шаардлагатай үе ирж байна. Харилцаа чинь хэрвээ бат бөх байвал илүү хүчирхэгжинэ, харин тийм биш бол нуран унах болно. Ямар нэг том саад тотгор эсвэл салалт ирж байна. Хичээл эсвэл ажил хөдөлмөр зэрэг нь харилцаанд чинь мэдэгдэхүйц нөлөөлж эхэлнэ. Ганц бие Үхрүүдэд нарлаг өдрүүд айсуй. 3 дугаар сарын үед нэгээр ч тогтохгүй романтик болзоонууд хүлээж байна шүү. 7, 8 дугаар сарууд жилийн хамгийн хөгжилтэй сарууд байх болно. Битгий алдаарай. 9 дүгээр сард болох үйл явдлууд хоорондоо холбоотой маш чухал байх ба эдгээр нь хувийн амдралд чинь маш том хувиралтыг авчирна.

Ажил хэрэг:
Хувийн харилцаа чинь ажил хэргийн амжилтанд чинь эерэгээр нөлөөлнө Хэрвээ хувийн харилцаа чинь хэвийн байвал ажил дээрээ ч амжилттай байж чадна. Бие даасан байдлаас илүү багийн ажилд анхаарлаа хандуулаарай. Ажлын орчин, ахлах ажилтануудын хандлага чиний хувьд маш тааламжтай байх нь. Гэхдээ тэвчээрээ шалгахдаа бэлэн байгаарай. Ярилцаж ойлголцох чадваргүй, удаан хөдөлгөөнтэй гээд л ер нь их хүнд хүнтэй хамтран ажиллах шаардлага гарна. Энэ тохиолдол чиний амьдралд маш том туршлага болж үлдэнэ. 2013 оны эхний хагас жилд санхүүгийн хувьд идэвхтэй байна. Орлого сайн орж ирнэ, бизнесээ хөгжүүлэх боломжууд гарч ирэх эсвэл хөрөнгө оруулалт хийх боломж гарна. Харин жилийн хоёр дахь хагаст худалдаа, наймааны ажил хийх эсвэл аялалаар явах боломж гарч ирнэ. Энэ нь гадаад хэл, ном редакторлах, илтгэл тавих, мэтгэлцэх зэрэгт суралцах боломж байж магадгүй. Үүгээр дамжуулж шинэ мэдээлэл, сонирхолоо нээх боломж бий болно. Жилийн сүүлээр өөртөө итгэх итгэл, өөдрөг үзлийнхээ ачаар тушаал дэвших боломжтой.

Ихэр

2013 онд Ихрийн ордныхны хувьд мэргэжлийн болон санхүүгийн нөөц бололцоо тэргүүн байранд тавигдана. Од гаригсын таатай байрлал чиний бүтээлч зан, өөрийгөө илэрхийлэх чадвар, төсөөлөл, дүр төрх, амжилтанд хүрэх тэмүүллийг нэмэгдүүлнэ. Ийм таатай нөхцөл бүрдсэн үед өөрт чинь төрөлхөөс заяагдсан авъяас чадварууд дээд зэргээр хөгжих нь ойлгомжтой. Хамгийн сайхан үр дүнг харахын тулд хийж байгаа үйлдэл /ажил хэрэгийн тал дээр ч/ бүхэндээ хайр, анхаарал халамжийг шингээх хэрэгтэй. 2013 онд чиний санааг зовоож магадгүй нэг зүйл бол эрүүл мэнд. Хууч өвчин хөдлөх, эмчлэхэд бэрхшээлтэй өвчин тусч магадгүй учраас биеэ сайн энхрийлж болгоомжтой хөдлө. Мөн ядаргаанд орох, ойр ойрхон ханиад хүрэх, цистит хөдлөх зэрэг биеийн эсэргүүцэл муудсанаас болж үүсэх хөнгөн төрлийн өвчин тусах нь ихсэх тул он гарангуут дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэж, хоол хүнсэндээ анхаар. Мөн үс, арьс, шүд, ясандаа анхаарал тавь. Сахилга бат, тэвчээрийн тусламжтайгаар чи энэ оныг амжилттай давж чадна. Идэвхтэй бөгөөд зохион байгуулалттай амьдар.

Хайр дурлал:
3 жилийн турш чиний хайр дурлалын амьдралд байсан эргэлзээ, сэтгэл догдлолгүй байдлын хаалт энэ жил арилж байна. Тиймээс чи хайр дурлалын тал дээр одоо эрх чөлөөтэйгөөр өөрийгөө илэрхийлж, нээж чадна. 2013 оны эхний хагас жилд дурласан хүнтэйгээ илүү ойр дотно болж, харилцаа холбоо бэхжинэ. Тэр ч байтугай өмнө нь хэзээ ч бодож үзэж байгаагүй гэрлэлт, хүүхэдийн талаар ярилцаж магадгүй. 3 дугаар сард Ихрийн ордныхны мэдрэмж бөгөөд мэдрэмтгий байдал өснө. Харин 5 дугаар сар хайр дурлалын хувьд хамгийн жаргалтай сар байх болно. 6 дугаар сар сэтгэл догдлолоор дүүрэн, хүсэл тачаалаар буцалсан сар байх нь. Харин жилийн хоёр дах хагаст чи аюулгүй болон баталгаатай байдалд илүү их анхаарна. Романтик зан хөдөлсөн ч энэ нь аюулгүй байдлыг давах хэмжээний чухал биш болно. Хосууд мөнгө санхүү, амьдралын нөхцөл бололцоогоо дээшлүүлэхэд илүүтэй анхаарна. 8 дугаар сарын сүүлээс жилийн төгсгөл хүртэл чи идэвхтэй өөрчлөлт шинэчлэлт хийнэ.

Ажил хэрэг:
Амбиц чинь хөдөлж, нэр хүнд хүсэмжлэх, албан тушаал горилох, эсвэл нийгмийн байр сууриа дээшлүүлэхийн тулд тодорхой алхам хийх болно. Энэ жил олон боломж замд чинь тааралдана. Тэдгээр боломжууд боловсрол, их дээд сургууль, шинжлэх ухаан, соёл, аялал, хэвлэл мэдээлэлтэй холбоотой байх магадлал өндөр. Гэхдээ амьдрал чамайг жаахан эрчимжүүлж сорихоор шийдсэн учраас, бүх зүйл дардан бүтчихгүй. 2013 оны турш од гариг чамайг хариуцлага, тэвчээртэй бөгөөд нягт нямбай байдал, ажил хэрэгч чанарыг шаардаж байна. 2-3 дугаар сард ямар нэг шийдвэрийг дахин гаргах, эрч хүч барсан ажил хийх, өрсөлдөх, тулалдах шаардлага тулгарч магадгүй. Гэхдээ эрсдлийг дааж, өөртөө итгэлтэй, тодорхой стратегитай байвал өрсөлдөөнд ялна.6 дугаар сарын 26-наас эхлэн тайван, тогтвортой өдрүүд эхэлнэ. Нэгэнт гол ажлаа өмнөх саруудад хийчихсэн Ихрүүд энэ үед хөрөнгөө өсгөж, тайван амьдрал руу тэмүүлнэ. Ерөнхийдөө 2013 он чиний оюун ухаан, чадварыг хамгийн дээд түвшинд гаргана.

Мэлхий

2013 оны 7, 8, 9 дүгээр сар чиний хувьд онцгой байх болно. Од гаригс чамайг мэдээ мэдээлэл, боловсрол, оюун ухааны өсөл хөгжил мөн аялал, харилцаа холбоо, болон арга барилаа сайжруулахад анхаарлаа хандуулаасай гэж хүч байна. Энэ үеэр чамд амьдралаас өгч байгаа дохио, мессежийг сайн хүлээж аваарай. 6 дугаар сарын 26-наас эхлээд их хачирхалтай мөртлөө сонирхолтой үе ирэх нь. Хэзээ ч төсөөлж байгаагүй боломж, бололцоо бий болно. Энэ нь чамайг ажил мэргэжлийн хувьд өсгөх, материаллаг хүслийг чинь хангах, хүссэн аяллыг чинь өгөх, магадгүй сексийн баялаг амьдралтай болгоно. Гэхдээ үүнийгээ дагаад, оны хоёрдугаар хагас аливаад эрүүл ухаанаар хандах, эвээр зөв зохицуулах арга ухааныг чамаас шаардана. 2013 оны 11 дүгээр сарын 5-наас хайр дурлалын амьдралд онцгой үе ирнэ! Хосууд нэг баг болж, нэг зүйлийн төлөө хамтдаа тэмцэнэ. Мөн гэрээ, хамтын ажиллагаа, тэмцээн өрсөлдөөн, болон нөхөрлөлд ч ээлтэй.

Хайр дурлал
2013 онд хайр дурлалдаа чи илүү нухацтай хариуцлагатай, гэхдээ нэг талаараа уян хатан бус хандах нь. Чи хайрын жинхэнэ мөн чанар, утга учирыг өөрөөсөө хайж, төгс төгөлдөр лүү тэмүүлж магадгүй. Харилцаа чинь илүү гүнзгий бөгөөд өрнөлтэй болно. Өрнөл дунд уур цухалдал үл ойлголцол ч байж болохыг анхаар. Та хоёр хосын хувьд амьдралын чухал асуудлуудад анхаарал хандуулж, хайрт чинь ямар нэг зорилго тавин түүнийхээ төлөө хөдөлмөрлөх болно. Чи ч бас түүнийг дэмжих ба хүүхэд, жирэмслэлт, эцэг эх болох асуудлыг сөхөн ярих сонирхол чамд байна. Чи зүрх сэтгэлийнхээ жолоог атгах гэж хичээх боломж чамд тэр төдийлөн захирагдахгүй байна. Нэгдүгээр сар та хоёрын хувьд сэтгэлийнхээ үгсийг ярилцахад тохиромжтой байх болно. Өмнө нь ойлголцдоггүй байсан зүйлсээ нэг тийш нь болгож, учир зүйгээ ололцон тайван амгалан байдлыг эрхэмлэх болно. 4 дүгээр сарын 25-наас хоёр долоо хоногийн өмнө ба дараагийн хооронд сексийн амьдрал идэвхжиж хүүхэд олоход тохиромжтой үе байх болно. Долоодугаар сард чиний дур булаам, сээтэгнүүр зан хөдөлж хайр дурлал чинь хөнгөн болох болно.

Ажил хэрэг:
2013 онд та эрч хүчтэй, шийдэмгий байж их хэмжээний туршлага хуримтлуулан, амжилтын төлөө хувьсан өөрчлөгдөх болно. Зөвхөн өөрийнхөө чин зүрхний хүслийг дагаж, хувирараа бизнес эрхлэх, эсвэл бие даан ямар нэг ажил хариуцаж авахад ээлтэй. Од гаригсийн байрлал чамайг хүссэн хүсээгүй идэвхтэй амьдрахыг шаардах болно. Чи энэ боломжийг ашиглаж өөрчлөлт болон хариуцлагад нээлттэй хандсан нь дээр. Тэгэхгүй бол чиний хүсээгүй үр дагаврууд гарч болзошгүй. Энэ оны 3 болон 4 дүгээр сар карьер болон мэргэжлийн хувьд тун чухал сар болно. Энэ үед чиний хийж бүтээх эрмэлзэл өсч, хүсэл мөрөөдлөө дэмий бодож суухын оронд түүнийхээ төлөө шийдвэртэй алхам, үйлдэл хийх болно. Гэхдээ уналт болон эрсдэлд сэтгэл санааны бэлтгэлтэй бай. Аливаа том үйл бүхэн араасаа жижиг рискийг дагуулдаг. 6 дугаар сарын 29-нд солигдох од гаригсийн байрлал нь чиний өөдрөг зан, хөгжих дэвших, цар хүрээгээ өргөсгөх хүслийг асаана. Энэ үед чи илүү өргөн хүрээний, том, ач холбогдолтой зүйлийг төлөвлөж, өмнө саруудад өөртөө хийсэн өөрчлөлтөө ашиглахад тааламжтай үе. Ялангуяа мэргэжлийн болон сурч боловсрох талбарт. 7 сарын 13-8 сарын 28 хүртэл санасан бүхнээ хэрэгжүүл. 11 болон 12 дугаар сар ч бас боломжоор дүүрэн байх нь.

Арслан

Энэ онд олны анхаарлыг татах том зүйл бараг болохгүй ерөнхийдөө тайван байх нь. Энэ нь ирээдүйн том алхмуудадаа бэлдэх үйл явц гэж хэлэхэд болно. Гэр бүл хамаатны садныхантайгаа холбогдолтой үл хөдлөх хөрөнгө, өв залгамжлал, анхаарал халамж зэрэгтэй хобоотой асуудлууд үүсэх магадлалтай байна. Холын зайны хайр сэтгэл, сургалт судалгаа тэр дундаа философи, сэтгэл судлал зэрэг зүйлд цаг зарцуулах сонирхол, эрч хүч энерги маш ихээр ялгарна. Нэг үгээр хэлбэл хайр дурлал, сурлага хөдөлмөрийг хамтад нь амжуулах сохирхол ихээр төрнө. 2013 оны 2 дахь хагаст өөрийн дотоод ухамсраа болон түүнийхээ хүч чадыг нээх цаг. Өөрийн нарийн мэдрэмж, зөн совиндоо анхааралтай хандаарай. 2013 онд бүхэлдээ эрүүл мэнддээ анхааралтай бай. Зөв хооллолт, зохих ёсны хөдөлгөөн болон дархлааны системдээ аль болох сайн анхаараарай.

Хайр дурлал:
Жилийн турш хайр дурлал чиний хувьд тэргүүн байранд тавигдах бололтой. Сэтгэл чинь гэгэлзэж, нэг л тогтворгүй байх ба гүн гүнзгий бодолд автаж дуу шүлэг зохиох онгод ч орж магадгүй. Ер нь энэ оны эхний сараас авахуулаад л хайр дурлалын талаар ярьж, эрч хүч энергээр бялхаж хүссэн ямар ч хүнээ өөрийн болгож чадах мэт мэдрэмж төрөх болно. Гэвч эрсдлийг сайн тооцоолж, зөрчил маргалдаан гаргахаас болгоомжлоорой. 5 болон 6 дугаар саруудад хөгжилдөж, өөрийгөө зугаацуулахад тохиромжтой. 7 дугаар сар сайхан боломжуудаар дүүрэн байх болно. Харин сүүлийн саруудад эротик бодлууд давамгайлж ирнэ. Далимдуулаад өөрийнхөө нууцхан хүслүүдийг хэрэгжүүлээд ав.

Ажил хэрэг:
Чиний ажлын амбиц хүчтэй хэвээрээ байх болно. Чи бүхнийг өөрийнхөө удирдлагад байлгахыг хүсч, хийсэн үйл болгоноосоо аль болох их ашиг олохыг эрмэлзэх болно. Хэрэв өнгөрсөн нэг, хоёр жил чиний хичээл зүтгэл уур бухимдал, урам хугаралтаар төгсөх нь элбэг байсан бол одооноос инээмсэглэж болно. Учир нь чамайг энэ жил Дэлхий Ван гариг дэмжих болно. Дөт биш боловч аюулгүй эрсдэлгүй замаар явж ухаалаг хөдөлснөөр хүссэн зүйлдээ хүрнэ. Ингэснээр үр дүнтэй стратеги боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлнэ. Нэгдүгээр сар чамайг өөрийнхөө ямар их зүйлд хүрч чадахыг танин мэдэхэд тусална. Чиний авъяас, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Үүнийг чинь мэдрүүлэхийн тулд олон тооны өрсөлдөөн, хамтран ажиллах боломжууд нэг, хоёр дугаар сард гарч ирнэ.Хоёр болон гурав дугаар сарын эхэн үед санхүүгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Зээл, тэтгэлэг, хөрөнгийн сан, хөрөнгө оруулалт г.м. 2013 оны хавар яаруу сандруу байх ч, чи олон ажил амжуулна. Аялал, сургалт, нийгмийн статус, амжилт, нэр хүндтэй холбоотой сайхан зүйлс тохиолдоно. 2013 оны эхний хагаст чиний ойр дотны хүмүүс, шүтэн бишрэгчид, найзууд чамд дэм тусаа харамгүй зориулаж, хамгаалахад бэлэн байна. Энэ маягаараа үргэлжилсээр 5, 6 дугаар сард чухал үйл явдлууд тохионо.

Охин

2013 он амьдралд чинь томоохон байр суурь эзлэх чухал жил байх болно. Хэрвээ тушаал дэвших, карьерийн хувьд өсөхийг хүсэж байгаа бол чухам энэ үе хамгийн тохиромжтой. Нэр хүнд, алдар цол зүгээр л санасан зоргоор чинь урсаж орж ирээд байх бололтой. Дотно харилцаа, хайр дурлал ч гэсэн тэрнээс дутуугүй жилийн “онц сонирхолтой” халуухан сэдвүүдийн нэг байх болно. Хийх гээд хойшлуулсан, саад учирсан, эсвэл хязгаарлагдаж байсан асуудлууд чинь өнгөрөгч онтой хамт одно. Яагаад гэвэл чи энэ жилд мөнгийг урьдныхаасаа хамаагүй амар олох бөгөөд түүний хажуугаар өөртөө эрх чөлөөг ч мундахгүй сайн өгч сурна. Хөгжил цэнгэл, хүндэтгэл, хайр сэтгэл, найзууд, хүүхдүүд гээд чамд хамаарагдах олон зүйлсийг хяналтандаа байлгахыг хүсэж байвал эрсдэл, эргэлзлэлээ таягдан хаяарай. 2013 оны 11-р сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд энэхүү хяналтаа бүр ч өндөржүүлээрэй. Ер нь ирэх гурван жилийн хугацаанд амьдралдаа илүү бодитой хандаж, төлөвлөж, бяцхан “стратеги” боловсруулах шаардлагатайг од эрхэс сануулж байна. Мөн энэ онд гүн ухаан судалж, халшраад байсан хэцүү гадаад хэлээ сурч, түүх соёлтой танилцах зэргээр удаан хугацааны бичиг цаастай ажилд тун ч тохиромжтой жил аж.

Хайр дурлал:
Өөрийгөө төгс гэж үздэг охины ордныхонд мэдрэхүйн тал дээр суралцах зүйл олон бий. 2013 он чамайг гайхшруулж, кинон дотор орчихсон мэт л санагдуулах бололтой. Хайр дурлалын харилцаа чинь хорхой хүрэм дур булаам байдлыг бий болгож та хоёрыг соронзон мэт л татна. Хамтрагч чинь байгалиасаа романтик биш байсан ч Далай ван түүнд шинэ санал, санаачлагуудыг байнга төрүүлэх аж. Дотно харилцаа энэ жилийн онц сонирхолтой сэдвүүдийн нэг байна гэж дурдсанчлан гоё үедээ тэнгэрт хүрэм сайхан, зарим үедээ юм бодож, гуниглуулж ч мэдэх янз бүрийн үеийг туулна. Урт хугацааны харилцаа тогтоохоор эрмэлзэж буй охины ордныхонд дөрөв хүртэлх оны эхний сарууд таатай аж. 2 дугаар сарын 18 –наас эхлэн таны баяр хөөр нэмэгдэж, эргэн тойрны хөл хөгжөөн ч нэмэгднэ. Энэ байдал 5-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд эрч хүчтэй, “цоглог” сарууд таныг хүлээж байна. Харин 10-р сарын хоёрдугаар хагасаас эхлэн юманд болгоомжтой, няхуур хандах хэрэгтэй. Ялангуяа 11-р сарын эхнээс авахуулаад таны дур хүсэл хэвийн үеийхээсээ ихсэж, энэ нь 2014 оны 3-р сар хүртэл үргэлжлэх учир хэрэв тохиолдлын харилцаанд орох бол заавал хамгаалалт хэрэглээрэй.

Ажил хэрэг:
2013 он охины ордныхны хичээл зүтгэлийг бодитоор үнэлэх болно. Ажил дээр чинь чиний байр суурь тогтворжиж, улам ч дээшлэх ба хөгжиж дээшлэх олон олон боломж хүлээж байна. Тиймээс жижиг ажилд ч сэтгэлээсээ хандаж байвал нэр хүнд чинь улам өсөж, хийж буй зүйлийнхээ үр шимийг дор бүр нь хүртэж чадна. Тэгээд ч Бархасбад гараг “арын хаалгаар” охины ордныхонд өөрийн эрч хүч, урам зоригоо зээлдүүлэх тул та амжиж чухал зүйлүүдээ эртхэн төлөвлөж хийгээрэй. Мөн энэ онд ажлын шугамаар гадагшаа нэлээдгүй явах бололтой. Ялангуяа их сургуулийн оюутнууд, соёл шинжлэх ухааны ажилтнууд, хуулийнханд Бархасбад гараг амжилт авчрана хэмээн амлаж байна. Мэдээж санхүүгийн салбарынханд ч давуу талаа ашиглах тохиромжтой үе тохиох бөгөөд энэ нь 5,6-р сар юм. Оны сүүлийн хагас адал явдал хайгч, төрөл бүрийн хүмүүст таатай хандах ба өөртэйгээ ижилхэн хүмүүс олохыг хүсдэг бол энэ үед сонирхлын бүлэг байгуулахад ээлтэй. Яагаад гэвэл од эрхэс таныг нийгэмлэг, холбоо, групп, олон хүнийг хамрах үдэшлэг байсан ч зохиоход чинь тусалж нөлөө бүхий хүмүүсийг дэмжлэг болгон явуулна. Гэхдээ амжилт зөвхөн өөрийн чинь хүчин чармайлтаар л ирнэ гэдгийг санаарай. Энэ жилийн хамгийн чухал сарууд 6 болон 7-р сар байх болно. 9,11-р сар ч гэсэн таны амьдралд дутахгүй нөлөө үзүүлнэ. Харин мөнгө, санхүүгийн хувьд нэлээд тогтворгүй байх бололтой. Тиймээс 3,4,8,11,12 саруудад эрсэлтэй алхам бүү хийгээрэй. Хамтын ажиллагаа, гэрээ байгуулахдаа тухайн хүмүүсийн юунд итгэж хийж буйгаа хянахыг од эрхэс сануулж байна.

Жинлүүр

Энэ он таны хувьд бүхэлдээ “бүтэн” байх болно. Боломжоо зөв ашиглаж чадвал ажлын амжилт нь оргилдоо ч хүрэх боломжтой бөгөөд гайхалтай үр дүнг авчрах болно. Ажил, мөнгөны тал дээр 2013 онд дээд цэгтээ ч хүрч болохоор амжилттай жил байх болно. Харин удаан хугацаанд хийсэн ажилдаа ч өөрийн далд нуугдаж байсан авьяас, сэтгэн бүтээх чадвар, төсөөлөл зэргээ ашиглах хэрэгтэй аж. Шинэ зүйлд суралцах, мэдлэг мэдээлэл олж авах, бичиж туурвих, уран илтгэх, бусадтайгаа хуваалцах, гэрээ хийх, арилжаа наймаа, аялал зэрэгт нэн тохиромжтой бөгөөд дээрх зүйлс бүгд таны ашиг орлого, ажил үйлсэд чинь үр дүнгээ үзүүлнэ. Болгоомжтой, хянуур хандах сарууд бол 2-р сарын 5-наас 4-р сарын 14 ба 9-р сарын 29-нөөс 12-р сарын 5 хүртэлх хугацаа юм. Гэр бүл, эцэг эх, орон гэр, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд жилийн турш чамаас анхаарал нэхэх бөгөөд ялангуяа 11-р сараас эхлэн бүхний анхаарлын төвд орно. Мөн эдгээрээс ч дутуугүй халамж, анхаарал хэрэгтэй зүйл бол чиний эрүүл мэнд юм. Гурван сардаа ядаж нэг удаа тогтмол үзлэгт орж, дархлааны системээ сайжруулж байхгүй бол буруу зуршлууд эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлж мэднэ. Тэнцвэртэй, зохион байгуулалттай амьдарч, эрүүл хоол хүнс хэрэглээрэй.

Хайр дурлал:
Өнгөрсөн жил чамайг зовоож байсан дурсамж, харилцаанууд алга болж хүндхэн дарамтаас ангижрана. Дэлхий ван гарагийн нөлөөгөөр тайван байдал үргэлжилж, сэтгэл уужрам сайхан болно. 2018 он хүртэл Дэлхий ван чамд олон гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа. Урам зоригоор дүүрч, баярлаж урьдны уруу дорой байдал чинь өөрчлөгдөх болно. Зүгээр л чамд энэ жил жирийн өнгөрдөг энгийн амьдралаас чинь шал өөр байна гэдэгт итгээрэй. Эрч хүчээр дүүрэн энэ онд шинэ зүйлс, хөгжил хөдөлгөөн өрнөж онцгой содон үйл явдлууд хайр дурлалын амьдралд чинь тохиолдоно. Гагцхүү зөвхөн өөрийгөө бодох биш нөгөө хүндээ ч гэсэн орон зай, хайр халамжийг тэнцүүхэн өгч сураарай. Яагаад гэвэл хайр сэтгэлийн харилцаа ч гэсэн үргэлж шинэчлэгдэж, нөхөрлөл дээр суурилан, сонирхлоо хуваалцах дээр үргэлжилдэг. Оны хамгийн идэвхтэй үеүд бол 1, 3,4, 6,7,8, 11,12-р сарууд юм. Эдгээр саруудад амьдралдаа илүү няхуур хандаж, томоохон шийдвэр гаргах үедээ хариуцлагатай хандахыг од эрхэс сануулж байна.

Ажил хэрэг:
Энэ жил танд од эрхэсийн зохилдолгоо хайр сэтгэлд гэлтгүй бүх талбарт туслах бололтой. 6-р сарын төгсгөлөөс аялал, гадагшаа томилолт, хол зайны хамтын ажиллагаа гээд амжилт дагуулах олон үйл ажиллагаа эхлэнэ. Харин бусад гарах сайн үр дагаврууд бүгд өөрийн чинь хэр их хичээсэн, судалгаа шинжилгээгээр нягталсантай чинь холбоотой. Ялангуяа эхний улирал магистр, докторын зэрэг горилж буй оюутнуудад маань солилцооны хөтөлбөрт хамрагдах, ном хэвлэн гаргахад нэн тохиромжтой аж. 6-р сарын 26-нд Бархасбад гараг амжилтын одонд чинь хүрснээр хөгжил дэвшилд хөтлөх урт зам нээгдлээ л гэсэн үг. 2014 оны зун хүртэлх энэ хугацаанд жинлүүрийнхэн томоохон ажил төлөвлөж, үр бүтээлтэй ашиглаарай. Нөлөөллөө сайжруулж, үйл ажиллагаагаа идэвхжүүлж, амбиц хөөхөд гэмгүй ба алдар нэр, боломж, нөлөө бүхий хүмүүстэй танилцах болно. Харин 7,8, 10,12-р саруудад таниас нас бие гүйцсэн “том” охины ёстоор тэвчээр хатуужил шаардах аж. Мөнгөө хэрэгтэй зүйл зарцуулж, гаднаас хөрөнгө оруулалт татаж чадвал энэ жилд санхүүгээр дутагдах асуудал гарахгүй.

Хилэнц

Энэ онд Буд гариг бүтэн 2 сар буюу 7,8 дугаар саруудад Хилэнцийн ордод тохиосноор сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд ихээр анхаарах болно. Боломжууд нь ч харамгүй тохионо. Бархасбадь гариг 6 сарын 26-аас Хилэнцийн ордод ирснээр урьд нь мөрөөдөж ч зүрхэлдэггүй байсан зүйлсээ хийж үзэх хүсэл төрнө. Материаллаг сонирхол, хилийн чанадад явах эсвэл эротик хүсэл ч байх боломжтой. 7, 8 болон 10, 12 дугаар саруудад дургүйцлийг чинь төрүүлж, бухимдуулах том зүйлс гарч болзошгүй тул хүлээцтэй хянамгай байдлаа маш сайн хадгалах хэрэгтэй. 11 дүгээр сар хайр дурлалын хувьд хамгийн ивээлтэй үе байна. Хамтран ажиллагч, нэг ангийн ер нь л ойр тойрны хүнээсээ романтик болзооны урилга авна. Зөвшөөрөөрэй. Энэ нь удаан хугацааны харилцааны эхлэл байх боломжтой. Тийм биш байсан ч чамд туршлага болно.

Хайр дурлал:
2013 онд бүх зүйлд нухацтай хариуцлагатай хандах хэрэгцээ гарна. Хосуудын хувьд тогтвортой, гүн гүнзгий романтик байдал ноёрхоно. Харин төлөвлөөгүй жирэмслэлт эсвэл хайртын чинь хүүхэдтэй болох хүслээс шалтгаалж асуудал гарч болзошгүй. Хариуцлага, гүйцэтгэл болон санаачлагатай байдал зэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй ба энэ нь хайр дурлалын талбарт ч хүчинтэй шүү. Мөн бүгдийг хяналтандаа байлгах гэж хэтэрхий их хичээх хэрэггүй. 1 дүгээр сар үйл явдлаар дүүрэн байх ба сэргэлэн цовоо ялдам байдлыг мэдрэх болно.Сугар болон Буд гаригийн нөлөөгөөр Хилэнцийн ордныхон энэ жил сайхан ааш, сэтгэл татам байдлаар гийх болно. 9 дүгээр сард хэн нэгэнтэй нууц харилцаа үүсгэж магадгүй. 11 сараас дараа жилийн 3 сарын хооронд тогтвортой, урт хугацааны харилцааны эхлэл тавиглах бүрэн боломжтой байна.

Ажил хэрэг:
Тэнгэрийн ван гаригийн нөлөөгөөр ажил, албан тушаалын одыг гийгүүлэх болно. Өөрчлөлт, шинийг бүтээх эрч хүч,бие даасан байдал , өөрийгөө туршиж шинэ зүйлд сорих энергээр дүүрэн байна. Өөрийнхөө хүсэл сонирхол, арга барилаа дээшлүүлэх, шинээр өөрчлөх, дэвшин дээшлэх туршлага болон үлдэх болно. Гэнэтийн болон хүсээгүй нөхцөл байдал, өөрчлөлтүүд гарах авч хариуцлагатай байдал болон дасан зохицох чадварынхаа ачаар давж гарна шүү. Мөн чамайг одоо өмнөхөөсөө арай том зүйл дээр хүчээ сорих цаг нь болсон гэж одод үзжээ. Сурч мэргэших үед чинь Бархасбадь гариг үргэлж дэмжихээ амлаж байгаа бөгөөд чи минь бас хичээгээрэй.

Нум

Эхний 6 сард хайр дурлалын харилцаа чиний хувьд нэгт тавигдана. Энэ үеэр чи хайртаасаа илүү ихийг шаардаж, хүсэн хүлээх юм уу өөрөө хэт ихийг түүнд зориулж үүнээсээ болж ядарч залхаж эхэлж болзошгүй. Тунг нь тааруулаарай. Зөвхөн хайр дурлал ч биш согтууруулах ундаа, ааш араншин, хоол хүнсэндээ ч бас тэнцвэртэй ханд. Биеийн эсэргүүцэл чинь тийм ч сайнгүй байх энэ үед, аливаа зүйлд бага хэмжээг эрхэмлэх нь дээр. 2013 он амар тайван жил болно гэж од гаригс амлахгүй байна. Гэхдээ эрсдлйиг дагаж боломжууд ирдэг гэдгийг мартаж болохгүй. Өөрийнхөө биеийг сайн арчилж тордон дасгал хөдөлгөөн тогтмол хий. Янз бүрийн хоолны дэглэм барих хэрэггүй.

Хайр дурлал:
Эрч хүч, тэмүүллийг ихэсгэдэг гаригсийн нөлөөгөөр 2013 он чиний хувьд сэтгэл догдлом үйл явдлаар дүүрэн байх нь. Адреналины чинь хэмжээ огцом өсөлт уналттай байх ба адал явдал, шинийг турших эрмэлзэл дүүрэн байна. Хайр дурлал хэзээ ч хаана ч үүсч болно. Магадгүй чиний огт төсөөлж байгаагүй газар, огт төсөөлж байгаагүй хүнтэйгээ ч дурлалцаж болно. Эротик чанар илэрч, чи бүх төрлийн сексийн туршилтыг хийж үзэхэд бэлэн байна. 2013 оны эхний хагаст чиний хайр дурлал, харилцаанаас хүсэх зүйлс хэтэрхий олон байна. Сүй тавих, гэрлэх зэрэг онцгой үйл явдлууд энэ үед болж магадгүй. Хосоо олсон Нумууд хайрттайгаа улам ойр дотно болж, харилцаагаа бэхжүүлнэ. Хань чинь чамайг санхүүгийн болон мэргэжлийн тал дээр өсөж дэвжихэд нөмөр нөөлөг, түшиг болох болно. Энэ саруудад Нумуудын эрх чөлөөт араншин ихсэх тул ямар нэг хорио цээртэй, хязгаарлагдмал харилцааг тэд орхин одоход бэлэн байна. 2 дугаар сар халуухан мөртлөө зөрчил ихтэй сар болох нь. 3, 4 дүгээр сард шинэ дурлалд тэмүүлж, сексийн хүсэл тэмүүлэл нэмэгдэнэ. Харин 5 дугаар сар хосуудын хувьд тааламжтай байж, хайр дурлалд аз авчирна.

Ажил хэрэг:
Мэргэжлийн тал дээр 2013 он харьцангуй тайван тогтуун байх болно. Ямар нэг огцом өөрчлөлт, эргэлт болохгүй. Гэхдээ хамтын ажиллагааны тал дээр ээлтэй жил болно. Энэ жил чиний багийн ажиллагааг ивээж, танил талаа нэмэгдүүлж, хүрээгээ тэлэн, нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтооход чинь тусална. Ашигтай гэрээ хамтын ажиллагааг дуудаж, тэр нь чамайг хямралтай нөхцөл байдлаас аврах болно. 2013 оны 6 дугаар сарын 26-наас мөнгөний урсгал нээгдэж, шинэ хамтын ажиллагаа эсхүл шинэ эх үүсвэрээс их хэмжээний мөнгөтэй болох боломжтой. Өв хөрөнгө, бэлэг, тэтгэлэг, ивээн тэтгэгчтэй энэ бүхэн хамаатай байж магадгүй. Хамтран ажиллах хүмүүсийн тоо өсч, үүнийгээ дагаад орлого ч өснө. Гэхдээ тэглээ гээд үрэлгэн зангаа дэвэргэж, хэрээс хэтэрсэн зүйлд шунах хэрэггүй. Аливаа том эд зүйлийг худалдаж авахаасаа өмнө хэд хэдэн удаа шалгаж үз. Нэгдүгээр сар санхүүгийн хувьд сонирхолтой бөгөөд чиний тансаглалд дурлах занг хөдөлгөнө. 3-4 дүгээр сар бүтээлч байдлын хувьд ээлтэй. Харин 5 дугаар сар нилээд завгүй байх тул зохион байгуулалтаа сайжруул. 6 дугаар сард гэрээ, хамтын ажиллагаатай холбоотой олон үйл явдал болох тул ажил хэрэгч бай. Харин 11-12 дугаар сард карьерын хувьд шинэ эхлэл ирнэ.

Матар

2013 он матрын ордныхны хувьд өмнөх жилүүдийнхээс илүү сайн байна. Жилийн эхний хагас жилд мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зориулсан боломж гарч ирнэ. Харин сүүлийн хагас жилд илүү их адал явдлаар дүүрэн байх болно. Дэлхий ван гарагийн нөлөөгөөр матрын ордныхон мөрөөдөл зорилгодоо хүрэх асар их хүч чадал, энерги, сэтгэл зүйн хувьд ч гэсэн гайхалтай тууштай байдал таныг хүлээж байна. Мөн энэ жил урлаг, уран сайхан, яруу найргийг илүү сонирхон судлах бололтой. Өөрийн сэтгэлдээ сайн сайхан зүйл төсөөлж чадвал аливаа зүйл санаснаар бүтнэ. Түүнчлэн 2013 онд материаллаг зүйлээр бялхах бөгөөд өмнөхөөсөө ч илүү хээнцэр ганган байх бололтой. Энэ сард хайр дурлалтай холбоотой асуудлууд гарч ирнэ. Үүнтэй холбоотой романтик болзооны санал багагүй ирнэ.

Хайр дурлал:
Харин ирэх оны гуравдугаар сард харилцаа холбооны тал дээр илүү их анхаарал хандуулах бололтой. Дөрөв болон тавдугаар сард матрынхны сексийн мэдрэмж өмнөх саруудынхаас илүү их нэмэгдэж сээтэгнэл, адал явдлыг эрэх болно. Энэ үед матрынхны эрч хүч дахин идэвхижих болно. Хайр дурлалын холбоо хэн нэгэнтэй тогтоосон бол яаран чухал шийдвэр гаргалгүй 2014 он хүртэл харзнахыг сануулж байна. Гэхдээ хэн нэгэнтэй харилцаатай байна гэдэг муу гэсэн үг юм. Харин ч энэ жил учирсан харилцаа чинь чиний санхүүгийн болон мэргэжлийн хувьд ахиц дэвшил гарахад эерэг нөлөө үзүүлнэ.

Ажил хэрэг:
Өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш чиний ажил мэргэжлийн хувьд ахиц дэвшил бараг гараагүй гэж хэлж болно. Харин ирж буй онд чамайг бүхэлдээ өсөлтийн хэмээр урагшилна гэлгийг сануулж байна. Өмнө нь гарч байгаагүй гайхалтай боломж, амжилтууд чамайг хүлээж байна. Энэ жил гариг эрхэсийн нөлөө чиний эрч хүч, оюун билигт чинь төвлөрч байна гэдгийг сануулья. Жилийн эхний хагаст чамайг илүү боломжийн ажлын байр, мэргэжлийн хувьд өсөлт гаргах олон боломжууд байна. Чи энэ жил хэтийн төлөвлөгөөгөө амжилттай эхлүүлэх нь бололтой. Гэхдээ ямар ч үед анхааралтай сэрэмжтэй байхыг мартах хэрэггүй. Төлөвлөгөөгүй бүхэн эрсдэл болдог гэдгийг санаарай. Бизнесийн хамтрагч болон түншүүддээ сэтгэл хөөрлөөр том амлалт өгөхөөс зайлсхий. Хуулийас гадуур зүйл хийж хожим сэтгэлээ түгшээхээс сэргийлж чадвал бусад асуудал тийм ч эрсдэлтэй бш байх болно.

Хумх

2013 чиний хувьд маш онцгой мартагдашгүй жил байх болно. Ажил мэргэжлийн хувьд ч, албан тушаалын хувьд, тэр бүү хэл хувийн амьдралын хувьд ч мөн адил. Эхний саруудад чиний хувьд эрх чөлөө гэдэг зүйлийг дурдаад ч хэрэггүй бололтой. Чи юу хүсч байгаагаа биш, юу хийх ёстойгоо л хийх болно. Гэхдээ харамсах хэрэггүй. Үр дүнг нь чи удахгүй амсах болно. Энэ бүх хэцүү зүйл тийм ч их удаан үргэлжлэхгүй. Үүний хариуд үнэ цэнэтэй зүйл авах болно... магадгүй чиний ирээдүйтэй ч холбоотой байж болох юм. Чамайг итгэж болохоор хүн гэдгийг чинь нөлөө бүхий хүмүүс мэдэх болно. Чамд ажлын шинэ, сонирхолтой найдвартай ажлын санаанууд төрөх болно. Хэрэгжүүлэхээс хойшоо суух хэрэггүй. Энэ ажилд чамд албан тушаал, алдар хүнд авчирна. Санхүүгийн хувьд энэ жил хамаагүй тогтвортой байх болно. Харин нөхөрлөх хүмүүсээ зөв сонгохыг сануулж байна. Буруу хүнийг сонгосноор чи маш их алдагдалд орж болзошгүй.

Хайр дурлал:
Хэрвээ чи гэрлэж амжаагүй бол энэ жилийн эхэн үеэр сексийн хувьд өөртэй чинь гайхалтай зохицох тийм хүнтэй учрах бололтой. Гэхдээ үүнийг хайр дурлал гэж андуурах хэрэггүйг од гариг чамд сануулж байна. Гэр бүлтэй хумхууд харилцаандаа анхаарал тавих хэрэгтэй болсныг сануулж байна. Цаг зав гарган байж гэрийнхэнтэйгээ ярилцаад үзээрэй. Гэр бүлд ямар асуудал байгааг олж, хамтдаа шийдэх арга замыг хай. Ганцаараа бодоод шаналаад байх хэрэггүй. Шинэхэн дурлал хүлээж буй хумхууддаа хэлэхэд чи тэр хүнтэйгээ жилийн эхэн үед тэр тусмаа 1-р сард учрах магадлал ихтэй байна. 2013 оны 2-р сар амлалт, аз жаргал, ажил бүтээлийн сар бол, 6-р сар нь хайр дурлалын оргил сар байх болно. Хумхуудын хувьд 6-р сар энэ жилийн хамгийн дуулиан шуугиантай, халуухан мартагдашгүй сар болох юм байна. 2013 оны сүүлийн зургаан сард онцгой үдэшлэг, арга хэмжээ чамайг хүлээж байна. Ер нь оны 2-р хагаст чамайг сайн бүхэн хүлээж байна гэж хэлж болно. 8-р сард хэн нэгэн чамд маш удаан хүлээлгэсэн амлалтаа биелүүлэх бололтой. 9-р сар юм уу, 10-р сард чамаас багагүй гарз гарах болно. Гэхдээ харамсах хэрэггүй. Энэ жил чамд хангалттай их зүйлийг өгөх болно.

Ажил хэрэг:
Ажлын хувьд энэ жил чамд шийдэхэд хэцүү маш том гурван асуудал тулгарна. Сайтар бодож, бусадтай зөвлөж байж шийдвэр гаргаарай. Төлөвлөөгүй асуудал гарч ирж мэдэх ч сандрах хэрэггүй. Оновчтой шийдвэр гаргахыг хичээгээрэй. Хариуцлагаас бултах хэрэггүй. Хэдий завгүй, унтах ч боломжгүй ажиллах хэдий ч удахгүй үр дүнг нь амсах учир битгий шантар. Захиралтайгаа энгийн харилцаа тогтоохыг хичээ. Дараа нь чамд багагүй тус авчрах болно. Томоохон шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бол 1-р сар аль эсвэл 4-р сард эхлүүлээрэй. 2013 оны 3-р сард ямар нэгэн зүйл эхлүүлвэл чамайг багагүй эрсдэл хүлээж байна. Санхүүгийн хувьд ч тийм сайнгүй байх бололтой. Тиймээс ашиггүй төсөлд хөрөнгө зарахаас болгоомжлоорой. Мөн ямар нэгэн ослоос сэргийл. 2013 оны 6-р сараас эхлэн чамайг азын тэнгэр ивээх болно. Тийм ч их хүчин чармайлт гаргахгүйгээр ажлаа бүтээх боломж гарч ирнэ. Ямар ч боломжийг бүү алд. Бүгдийг нь ашигла. Энэ магадгүй чиний ирээдүйг ч өөрчилж болох тул хичээх нь зүйтэй. Чиний хичээл зүтгэлийг хүмүүс үнэлэх болно. 6,7,8-р саруудад их л завгүй байх бололтой. Хичнээн завгүй байсан ч өөрийн эрүүл мэндээ битгий мартаарай. 2013 оны 9-р сард нөхөрлөлдөө анхаарахыг сануулж байна. Мөн хэн нэгэнтэй дайсагнахаас болгоомжил. Хэл аманд орооцолдохоос сэргийлээрэй. Хэн нэгэн чамайг буруугаар ойлгож магадгүй ч энэ тийм удаан үргэлжлэхгүй. 2013 оны 10,11-р сар маш завгүй, идэвхитэй сар байх болно. Харин 2013 оны 12 сард огт төсөөлж байгаагүй гэнэтийн бэлэг авах нь ээ. Энэ үед мөн чухал шийдвэрүүдээ эцэслэн гаргаарай.

Загас

2013 он чиний хувьд хүсэл тэмүүлэл, зорилго зорилтын жил байх болно. Ажил хэрэг, хайр дурлал аль алин дээр нь шүү. Урам зориг төрж, бүхнийг хийчихмээр, чадчихмаар мэдрэмж төрнө. Өмнө нь хэзээ ч гарч чадахааргүй тийм зориг чамаас гарах болно. Шинэ онд шинэ хайр дурлал чамайг хүлээж байна. Эрсдэлтэй зүйл их гарах болно. Мөн ямар ч амралтгүй ажиллах болно. 2013 онд, тэр тусмаа жилийн хоёрдугаар хагаст нууцхан авьяас илэрч бусдыг гайхашруулах болно. Оны сүүлээр ямар нэгэн спортоор хичээллэх хүсэл төрнө. Тулааны урлаг, ширээний теннис, бүжиг, ууланд авирах гэх мэт. 2013 оны гэр бүлийн амьдрал: Жилийн эхний хагасыг хоорондын харилцаа, хамаатнууд тэр тусмаа эцэг эхдээ зориулаарай. Харин хоёрдугаар хагасыг хүүхдүүддээ, ах дүү нартаа зориулаарай. 2013 онд танай гэр бүлийн тоо нэмэгдэх болно. Шинэ хүүхэд, шинэ гэрлэлт гэх мэт.

Хайр дурлал:
Зүрх чинь догдлон, өмнө байгаагүйгээр догдлох нь ээ. Хайр дурлалд бэлтгээрэй. Тэр чам руу ирж байна. Тэр хүнийг гэсэн чиний сэтгэл маш хурдан нэмэгдэх бололтой. Яг л үлгэрт гардаг шиг, кинон дээр гардаг шиг романтик аз жаргалтай хар чамайг хүлээж байна. Энэ хайрын эхлэл болсон анхны алхмыг чамайг хийх болно гэж од гариг зааж байна. Энэ бүхэн хоёр, гурав болон дөрөвдүгээр сарын эхэн үеийн аль нэг үеэр болно гэж зурхайд дурджээ. Хүсэл шунал, итгэл зориг чамайг 2013 оны 2 сарын 26-наас 3 сарын 12-ний хооронд эзэгнэх болно. Энэ үед загасныхан урьд өмнөхөөсөө илүү романтик, хайраар дүүрэн, хүсэл шуналаар цангасан байх болно. Энэ бол шинэ хайр дурлал ирэхийн эхлэл. Чиний хайр дурлалын оргил үе 2013 оны 6-р сараас эхлэнэ гэж зурхайд буужээ. 2013 оны 12-р сар гэхэд чи энэ бүхнийг яаж шийдэх шийдвэрт хүрсэн байх болно.

Ажил хэрэг:
Олон нийтийн үйл ажиллагаа, сайн үйлсийн аянд оролцохыг тэд чамд зөвлөж байна. Мөн өөртэйгээ адилхан сонирхолтой хүмүүстэй уулзаж, нөхөрлө. Санхүүгийн хувьд шинэ ашигтай эх үүсвэр олох бололтой. Энэ жил эдийн засагтаа санаа зовохгүй байж болно. Гэхдээ ажлаа сайн хийх ёстойгоо мартах хэрэггүй. Хэр хичээж ажилласнаас оны хоёрдугаар хагаст тушаал дэвших эсэх чинь шийдэгдэх болно. Хэрвээ ямар нэгэн зүйл сурахаар төлөвлөсөн бол битгий хойшлуул. 2013 оны 10 сарын үед гадны хамтрагчтай том төсөлд орж магадгүй байна. Энэ ажлыг сайн хийж чадвал чиний ирээдүйд маш сайнаар нөлөөлөх болно. Асуудалтай байгаа зүйлээ оны хоёрдугаар хагаст шийдвэл зохилтой. 2013 оны хоёрдугаар хагаст, тэр тусмаа 7-р сарын үед чамд алдаж боломгүй боломж гарч ирэх болно. Шийдвэр гаргахаасаа өмнө олон талаас сайтар бодохыг зөвлөе. Чамд хүнд хэцүү үе тохиолдох бүрт гэр бүлийнхэн чинь хамт байна гэдгийг бүү март. Өөрийнхөө давуу тал, чадварт итгэ. Тэгвэл чамд бүх зүйл тийм ч хэцүү санагдахгүй. Чамд туслах хүмүүс цагаа олж гарч ирэх болно. Санхүүгийн хувьд ч, ажлын хувьд ч хоёр, гурав, дөрөв, тавдугаар сар оны хамгийн идэвхитэй сарууд байх болно. Хамгийн том бас чухал ажлаа 6-р сарт хийгээрэй. 2013 оны 9-р сар болон 10-р сарын эхэн үе завгүй, стресстэй байх ч ашигтай байх болно. Харин 11-р сар болон 12-р сард шинэ нөхөрлөлийг чамд авчрах болно.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(955)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: angel.   2014-01-12
vneheer vnen ym shig yag bieleh ym bnaaa thanks

Зочин: Таны нэр.   2014-01-07
Ihenh ni taarch bna shuu

Зочин: soso.   2014-01-07
yag l unen bnshu umgursun jil yag l iimerhuu yu blsoon

Зочин: zoloo.   2013-12-20
goy shuu like darmaar sangd chihlaa

Зочин: suvdaa.   2013-11-18
Barag l taarch bna hvvhed get

Зочин: rose.   2013-10-28
Bayarlalaa, yaag taarch bna,

Зочин: zolo.   2013-09-05
yaamar vnen zyrxai we? bi oird ajliin xywid naiz noxorloliin xywid vnexeer tom asyydaltai bgaa. getel yaag ene 2 zviliig bvr mash delgerengvi anxaaryylsan bna. bas tsaahdaa tolowloj bsan tolowlogoog mine zorigtoi xiix xeregteig sanyylsan bn. bayrlalaa minii goolingoo. xairtai shvv

Зочин: da naraa.   2013-08-05
yneheer saihan bilegdeltei zurhai bna bayarlalaa

Зочин: zochin.   2013-06-20
eoooo goolingoogin zurhai yagd iim unen buur yg 100 % bdiin we ongorson 6 sar odo bga baidliig yg heljinaa

Зочин: Balgan.   2013-05-30
nice ta ch gesen orood uzeerei

Зочин: zaya.   2013-05-29
bur uneheer taarch bna yasan goy ym bee :)

Зочин: altka.   2013-05-29
uneher goe zohitsoj bna

Зочин: altka.   2013-05-29
uneher goe zohitsoj bna

Зочин: Dilnoza.   2013-05-28
Sn baitsgaanyy Goolingoochuuda opoin mend:) Ene zurhai ih goy ym aa! Vneheer 2,3,4, sariin eheer hair mine nad deer ipne gj helsen bsan tvvnii helsneer ch bas 4 sariin eheer hair mine ipsen Uneheer ulgert gardag hair durlaliig nadad beleglesen (Chamdaa bpla) Gevch hairiin burhan bid 2iig sorihoor bolson bololtoi ter ene jil sayhan tugsuud yvaad ugluu bi gadaadad surdag ym l daa ter mine Daanch mongol hun bish bi yag yaaha sn mddeggu ta buhen tuslaach gehde ter mine ih sn hun Mun end hamgiin gol zuil (Khuleelt) Ter 2014 onii 9 sard ene surguulid ipj magistart surch magadgui magadgui Todorhoi bus Bid 2iin haluuhan hair mine 33 honogiinh l bsan ghde dendvv jargaltai bsan Teneghen bi tvvniige bas gj gomdooson hhe Bi ter huniig huleeh ystoi yu Tgeed bas iim goy zurhai oruulsan goolingoo doo bpla

Зочин: Байгал.   2013-05-18
Таалагддаг шүү

Зочин: odgerel.   2013-05-14
Saixan baina

Зочин: ookoo.   2013-05-01
vneheer goe bna ih shan oodrog bolchloo bayrlalaa

Зочин: duuren.   2013-05-01
5-r sariin zurhaigaa hurdan gargaachee 1-n duuslaa

Зочин: eegii.   2013-04-25
ene jil minii xuvid mash ix xund asuudluudaar duuren exellee. ixenxdee zov shiideld xurch chadaxgui uilj xaramsax ue zondoo gardag. goolingoo ta nartaa bayrallaa urgelj ta buxneesee sain saixan buxniig duulj ineed sxan energi avdag shuu tsaashdiin ajil uilsed chin amjilt xusie

Зочин: bolortungalag.   2013-04-24
goe ym bna dahiad mash goe zvilvvdiig nemj bicheere ta nart bayrlala

Зочин: bolortungalag.   2013-04-24
goe ym bna dahiad mash goe zvilvvdiig nemj bicheere ta nart bayrlala

Зочин: bolortungalag.   2013-04-24
goe ym bna dahiad mash goe zvilvvdiig nemj bicheere ta nart bayrlala

Зочин: shinee.   2013-04-23
sn u ta buhendee ene odriin mend goolingood bayrlalaa

Зочин: jelo.   2013-04-19
odoo 18 nastai hund dhd chamilj tosoolmoorgv zuil bn jv. bas bdj ybmaar l zuil bn

Зочин: enkhee saikhnaa.   2013-04-18
hi goolinoo gihanaa bi odoo 28 nastai nzn zaluu bhgvi ajiltai zawgvi bolhoo nzn zalu tai boldogvi yu bolu gej oorigoo taishiruuldag yawuul nz zalutai bolh we zowlooch

Зочин: enkhee saikhnaa.   2013-04-18
hi goolinoo gihanaa bi odoo 28 nastai nzn zaluu bhgvi ajiltai zawgvi bolhoo nzn zalu tai boldogvi yu bolu gej oorigoo taishiruuldag yawuul nz zalutai bolh we zowlooch

Зочин: zaya.   2013-04-13
bayloo

Зочин: Наранчимэг.   2013-04-09
yttttt

Зочин: Наранчимэг.   2013-04-09
yttttt

Зочин: Наранчимэг.   2013-04-09
yttttt

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com