ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хараа тэглэх лазер заслын талаар

Эрүүл мэнд  | 2013 / 01 / 02

Офтальмологийн шинжлэх ухаанд лазераар хараа засах хагалгаа нь эдүгээ 15 жилийн түүхтэй бөгөөд дэлхийн 50 гаруй оронд хийгдэж байгаа юм байна. Хэдэн сая хүн уг хагалгааг хийлгээд ойрын болон холын хараагаа эрс сайжруулж, өөрийн имиж, стиль, амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилсөн гэхэд болно.

Хараа тэглэх лазер заслын талаар

Танд лазераар хараа засах хагалгаа үнэхээр хэрэгтэй юу?
Лазерийн хагалгаа хийлгэхийг хүссэн хүмүүсийн шалтгаан нь дараах 3 төрөлд хуваагддаг гэхэд болно. Эхнийх нь нүдний шил болон линзийн алийг ч зүүгээд нэмэргүй болсон хараа муутай хүмүүс. Хоёр дахь нь мэргэжлийн онцлогоос шалтгаалж шил болон линз нь тодорхой хэмжээгээр өөрт нь тээр саад болдог хүмүүс. Харин 3 дахь нь хамгийн түгээмэл шалтаг буюу зүгээр л нүдний шил зүүхийг хүсдэггүй хүмүүс. Ийм хүмүүс нүдний шилийг өөрийнхөө хоёр дахь нүд гэж хүлээн авахаасаа бусдын нүднээс далдалж болдоггүй, гоо сайхан, сэтгэл санааг нь гутаасан хиймэл эрхтэн мэтээр хүлээж авдаг байна.

Лазераар хараа засах хагалгаа хэрхэн хийгддэг вэ?
Лазераар хараа засах технологийн хамгийн боловсронгуй нь LASIK хагалгаа юм. Хамгийн оновчтой, өвдөлтгүй технологи. Энэ хагалгаа нь өндөр нарийвчлалтай мэс заслын технологийг эксимер лазерын үйлчилгээтэй хослуулсан байдаг бөгөөд нүдний эвэрлэгийн давхаргуудын бүтцийг аль болох гэмтээлгүй хадгалж үлдээх хамгийн үр дүнтэй, оновчтой аргад тооцогддог. Лазераар хараа засах хагалгаа нь юун түрүүнд харааг иж бүрэн оношлохоос эхэлнэ. Уг оношлогоогоор хараа, түүний төрөл, харааны эмгэгийн зэрэг, нүдний даралт, эвэрлэг бүрхэвчийн топографи, зузаан, муруйлт зэргийг тодорхойлдог. Эцэст нь лазер хагалгаа хийх боломжтой эсэхийг тогтоож өгнө.

Хагалгаа нь хэсэгчилсэн мэдээ алдуулалтан дор нүд тус бүрд 10 минут орчим хугацаатай хийгдэх бөгөөд лазераар үйлчлэх хугацаа нь 20 секундээс 1.5 минут орчим байна. Энэ хугацаа нь харааны гэмтлийн зэргээс шалтгаална. Биологийн эдүүдэд эксимер лазер үйлчилснээр молекул хоорондын холбоос тасарч зарим молекулууд чөлөөлөгдөнө. Энэ нь эвэрлэг бүрхэвчийн эдийг халаахгүйгээр ууршуулах боломжтой болгоно. Эксимерлазерын туяа нь эвэрлэгийн зөвхөн өнгөн давхаргад үйлчилж эвэрлэгийн хэлбэрийг өөрчилдөг.

Эхлээд микрокерат хэмээх мэс заслын автомат төхөөрөмжийн тусламжтайгаар эвэрлэг эдийн дунд давхарга руу нэвтрэнэ. Энэ нь ердөө 2-5-хан секунд болох бөгөөд өвчин мэдрэгдэхгүй. Энэ үед эвэрлэг бүрхэвчийн өнгөн давхаргыг хуулах бөгөөд лазерын тусламжтайгаар гэрлийн туяа нүдний торлогийн яг төвд тусаж байхаар оптик хэмжигдхүүнүүдийг өөрчилж эвэрлэг бүрхэвчийн хэлбэрийг засна. Дараа нь өмнө хуулсан эвэрлэг бүрхэвчийн өнгөн давхаргыг буцааж /бүтээнэ/ тавина. Ингэхдээ оёдол хэрэглэхгүй. Эксимер лазерийн бүх үйлчилгээ компьютерийн программаар удирдагдана. Мэдээж уг программд өвчтөний нүдний бүх үзүүлэлтийг урьдчилан суулгасан байдаг. Хагалгааны дараа хагас цаг болоод нүдэнд үзлэг хийнэ. Үзлэгийн үеэр өвчтөнд 7 хоногийн турш дусаах нүдний дусал, өвчин намдаах болон үрэвслийн эсрэг бэлдмэл өгнө.

Хагалгааны дараа нүд торох, нулимс гоожих, гэрлээс зайлсхийх гэх мэт бага зэрэг гаж нөлөө үүсч болох бөгөөд энэ нь ихэнхдээ 2 цагийн дараа арилна. Тэгээд л ердийн эрүүл хараатай болж, нүдний шил, линз зэргээс хараат бус байхаа болино. Эхний өдрөөсөө л машин жолоодох, компьютер дээр ажиллах, зурагт үзэх, спортоор хичээллэх зэргээр хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой.

Гэхдээ хагалгаа хийлгэхэд хориглох заалтууд гэж байгаа. Тухайлбал ойрын хараа түргэн хугацаанд хэт муудсан, жирэмсэн байх, хатгаа туссан, эвэрлэг бүрхэвч чинь хэтэрхий нимгэн байх болон нүдний хэд хэдэн төрлийн өвчний үед лазераар хараагаа тэглүүлэх боломжгүй юм байна. Хамгийн гол нь иж бүрэн оношлогоо хийлгэх нь чухал.

Анхааруулга!
Контакт линз байнга зүүдэг хүн шинжилгээ оношлогоонд орохоос 7 хоногийн өмнөөс линз хэрэглэхээ болих хэрэгтэй гэнэ. Учир нь контакт линз нь эвэрлэг бүрхэвчийг бага зэрэг гэмтээдэг учир буруу оношлогдох эрсдэлтэй. Хагалгаа хийлгэсэн өдөр бүдэг гэрэл илүү тохиромжтой байдаг учир нарны шил зүүж, хагалгаанд орохын өмнө болон дараа /тэр өдөртөө/ нүүрэндээ элдэв крем тос хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эцэст нь лазер хагалгаатай холбоотой нийтлэг асуултууд болон түүнд мэргэжлийн нүдний эмчийн өгсөн хариултыг толилуулъя.

Жирэмсэн болон хөхүүл үед яагаад лазер хагалгаа хийлгэж болдоггүй вэ?
Жирэмсэн болон хөхүүл үед эмэгтэй хүний биед гормоны асар том өөрчлөлт шинэчлэл явагдаж байдаг. Энэ нь холын болон ойрын харааны үзүүлэлт түр зуур болон заримдаа бүрмөсөн өөрчлөгдөх нөхцөл болдог. Тиймээс бие организмаа хэвийн нөхцөлд орсны дараа /төрсний дараа дор хаяж 1 жил, хүүхдээ хөхнөөс нь гаргасаны дараа/ оношлогоонд орж болно.

Лазерийн хагалгаа хийлгэхэд тохиромжтой нас гэж бий юу?
Тийм нас байхгүй. 18 наснаас дээш л бол хэдэн ч настай хүн хийлгэж болно.

Хагалгааны дараа ямар нэг хорио хязгаарлалт бий юу?
Сүйдтэй хориод байх зүйл байхгүй. Ганц хоёр хоногтоо хагалгаа хийлгэсэн нүдтэй талаараа хажуулдаж унтахгүй байх, нүдээ үрэхгүй байх, гадны цохиж гэмтээх эрсдлээс хол байх, нүдэндээ хэт ачаалал өгөхгүй байх, тамхины утаа мэтийн хортой хүчин зүйлээс зайлсхийх мэтийг эс тооцвол.

Лазер хагалгааны дараа төрж болох уу?
LASIK аргыг хэрэглэсэн тохиолдолд хагалгааны дараа төрөхөд ямар нэг хүндрэл гаж нөлөө үүсэхгүй.

******************

Бид энэ нийтлэлийг бэлдэж байхдаа мэдээж их олон зүйл судалсан. Гэхдээ хагалгааны дараа 20-30 жилийн дараа ямар нэг гаж нөлөө үүсэх болов уу, яагаад нүдний эмч нарын ихэнх нь нүдний шилтэй байдаг юм бол гэх мэт асуултуудад хариулт хайгаад олоогүй. Энэ танд нэг юм бодогдуулахгүй байна гэж үү?

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Загварын ертөнцөд
Дараах мэдээлэл
Бриджетийн жилийн тайлан

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(347)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Oogii.   2015-08-19
Uuruuruu turj bolno hagalgaa hiilgesnes jiliin dara jiremsen bolood turj bolno gsen :)

Зочин: baigal.   2015-08-19
Sain bnuu? lazer hagalgaand orson hun huuhed toruulbel hiiswereer tordog gej unenuu?oorooroo toroh bolomjgui yum bh daa

Зочин: baigal.   2015-08-19
Sain bnuu? lazer hagalgaand orson hun huuhed toruulbel hiiswereer tordog gej unenuu?oorooroo toroh bolomjgui yum bh daa

Зочин: demaa.   2015-05-28
haraagaa teglvvleh gesen ymaa ymar emnelegt handuul zvger we? haraa teglehdee sain ymar gazar baidag we? tuslaach

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com