ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Харин би хайлсан шоколад!

Хоол хүнс  | 2013 / 02 / 08

Жил бүр хайлсан шоколад өгдөг уламжлалаа эвд. Энэ Валентинаар оронд нь зефирээр бичсэн хайрын үг, эспрессотой жигнэмэг, зүрхэн мөхөөлдөс бэлдвэл ямар уу? Валентинаас өмнө хэд хэдэн удаа туршиж үзэх цаг гаргахад чинь зориулж Гоолингоо эдгээр жорнуудыг хүргэж байна. “Хэвлэх хувилбар” дээр дараад дуртай жорынхоо орцыг өнөө орой супермаркетаас цуглуулаад, анхны туршилтаа хийгээрэй. Энэ жил чиний бэлэг биш, чи өөрөө "хайлсан шоколад"!

Харин би хайлсан шоколад!
1. Амтат үгс
• 3 том өндөгний цагаан
• 3/4 аяга элсэн чихэр
• Том чимх давс
• Том чимх крем
1. Шарах шүүгээгээ 200 градуст урьдчилж халаана. Нэг томовтор саванд ус халааж, үл ялиг буцалж байхад нь, жижиг саванд өндөгний цагаан, элсэн чихэрээ хийж дээр нь хөндий байлгаж халаана. Элсэн чихэр өндөгний цагаанд уусч бүлээстэл нь 3 минут орчим хутгана. Дээр нь давс, кремээ хийж хутгана.
2. Хольцоо миксерээр дунд зэргийн хурдаар хутгаж өтгөвтөр, шингэн зефир шиг болгоно.
3. Зефирээ бялууны кремийн уутанд хийгээд baking sheet дээр хүссэн үсгээ үүсгэж шахаж гаргана. Мөн жижиг зүрхэн хэлбэрүүд хажууд нь гаргаарай.
4. Зефирээ 1 цаг орчим жигнээд гаргаж хөргөнө.
2. Шоколаданд дүрсэн жигнэмэг
• 1 аяга масло
• 3/4 аяга сахарын нунтаг
• 1 цайны халбага ванилийн охь
• 2 аяга дээд гурил
• 1/2 цайны халбага давс
• 100 гр чихэрлэг, эсвэл чихэргүй шоколад
• 1 цайны халбага ургамлын тос
1. Хутгуурыг нь залгасан миксерийн саванд масло, элсэн чихэр, ванилийн охио хийж сайтар хутгана. Хурдыг нь жаахан удаашруулж байгаад гурил, давсаа хийж хутгана. Хүнсний гялгар хальсанд зуурмагаа ороож, 2 цаг амрааж эвэнд нь оруулна.
2. Бага зэрэг гурилдсан банзан дээр 3 мм орчим зузаантай болтол нь элдэнэ. Хавтгай зуурмагаа зүрхэн хэвээрээ хэвлэнэ. Тослоогүй тэвшин дээр зүрхэнхэвтэй зуурмагуудаа тавьж 30 минут амраана.
3. Шарах шүүгээг 300 градуст халаана. Захаасаа борлож эхэлтэл нь 18 минут орчим жигнэнэ.
4. Буцалж байгаа усны дээр, жижиг саванд шоколадаа хийж тавиад усан банны аргаар хайлуулна. Тогтмол хутгаарай. Дээр нь жаахан ургамлын тосоо хийнэ. Жигэмэгнийхээ тал хэсгийг шоколадандаа дүрж 10 минут хөргөөд олгоно.
3. Хайлсан мокатай бялуу
• 2 хоолны халбага масло
• 1/3 аяга сахарын нунтаг
• 60 гр хагас чихэрлэг шоколад
• 1 том өндөг
• 1 том өндөгний шар
• 1 цайны халбага эспрессоны нунтаг
• Чимх давс
• 3 хоолны халбага гурил
1. Шарах шүүгээгээ урьдчилж 400 градуст халаана. 200 гр-ын багтаамжтай хоёр бялууны савыг тослоод, сахарын нунтаг цацна. Хайлахгүй ган саванд цөцгийн тос шоколадаа хийгээд түргэн шарах шүүгээ /microwave/-д хийж 20 секунд байлгаад хутгаж үзнэ. Хайлаагүй байвал дахин 20 секунд байлгаад хөргөнө.
2. Энэ хооронд жижиг саванд өндөг, өндөгний шар, элсэн чихэр, эспрессоны нунтаг, давсаа хийж хутгана. Дээр нь шоколадны хайлмаг, гурил хоёроо дарааллуулж хийгээд хутгуураар хутгана.
3. Голд нь хатгасан шүдний чигчлүүр үл ялиг чийгтэй боловч цэвэрхэн гарч ирдэг болтол нь 10-12 минут жигнэ. 10 минут хөргөөд тавган дээр тавьж, хутгаар зүрхний хэв гаргана.
4. Зүрхэн брауни
• 220 грамм цөцгийн тос
• 2 1/2 аяга бор элсэн чихэр
• 200 гр чихэргүй хар шоколад /дөрвөлжин/
• 4 том өндөг
• 2 цайны халбага ванилийн охь
• 2 аяга дээд гурил
• 1/2 цайны халбага давс
1. Шарах шүүгээгээ 325 градуст урьдчилж халаана. Бялууны тэвшийг цөцгийн тосоороо тосолно. Тэвшнийхээ ёроолыг хүнсний калькан цаасаар бүрээрэй. Хайлдаггүй, хуванцар бус саванд цөцгийн тос, бор элсэн чихэр, шоколадаа хийгээд түргэн шарах шүүгээнд өндөр температур дээр 1 минут байлгана. Хэрэв шоколад зөөлрөөгүй байвал дахиад 10 секунд халаа. Гэхдээ бүрэн хайлахаас нь өмнө аваарай.
2. Хайлсан шоколадан дээрээ өндөг, ванилийн охь хоёроо хийгээд модон халбагаар хутгана. Дээр нь гурил, давс хоёроо хийж хутгаад зуурмагаа тосолсон тэвшиндээ юүлж дээд гадаргууг нь тэгшилнэ. Наад зах хавьд нь шүдний чигчлүүр зоож орхиод, тэр чигчлүүрийг сугалахад цэвэрхэн гарч ирэхээр болтол нь 35-40 минут жигнэнэ.
3. Шарах шүүгээнээсээ браунигаа гаргаад, тэвшнийхээ захаар хутгаараа зүснэ. Цэвэрхэн гадаргуу луу хөмөрч гаргана. Зүрхэн хэлбэртэй жигнэмэгний хэвээр браунигаа хэвлэж авна.
5. Кремтэй хайлмаг • Ургамлын тос
• 1 1/4 аяга сүү
• 3 1/2 аяга элсэн чихэр
• 8 хоолны халбага цөцгийн тос /дөрвөлжилж хэрчсэн/
• Мөс
• Хүсвэл хүнсний будаг
1. Дөрвөлжин том тэвшийг бага зэрэг тосоор тосло. Ган саванд сүү, цөцгийн тос, элсэн чихэрээ хийж дунд зэргийн гал дээр чихэр нь хайлж уустал хутгаж халаана.
2. Дараа нь галаа ихэсгэ. Сүүгээ буцалмагц нь таглаж хоёр минут байлгаад тагийг нь аваарай. Хутгалгүйгээр 15-20 минут байлга. Хэрэв хүнсний зориулалттай термометр байгаа бол 240 градус хүрэхээр нь салгана. Энэ хооронд мөсөн банн бэлтгэ.
3. Сүүгээ гал дээрээс аваад, савных нь ёроолыг мөстэй усанд хийж 5 секунд байлга. Өрөөний температурт 40 минут орчим хутгалгүй байлгана. Термометртэй бол градус нь 122 болоход уснаас авна. Хэрэв хүнсний будаг ашиглах гэж байгаа бол, нэг дуслыг хийнэ. Шингэнээс өтгөвтөр, крем шиг болох хүртэл нь 2-5 минут бэлэн болсон fudge-аа хутгана. Тэгээд тосолсон тэвчиндээ юүлнэ. Калькан цаасаар тэгшилээд 2-3 цаг бүрэн хөргөж, зүрхэн хэвээр хэвлэнэ. Зүрхэн хэвний дотор талыг ургамлын тосоор багахан тослоорой.
6. Зүрхэн мөхөөлдөс
Гүзээлзгэний найрлагатай хагас кг-ын зайрмаг аваад, дунд зэргийн хурдаар миксердэж зөөлрүүлнэ. Зөөлөрсөн мөхөөлдөсөө тэвшинд юүлж дахин хөлдөөгөөд, зүрхэн хэвээрээ хэвлэж олгоно.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(117)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com