ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Валентиний бэлэгний зурхай

Бүсгүйчүүд ээ, аан гээч. Тэр ямар ч ордных байсан, эрэгтэй л хүн юм хойно Валентиний орой чамаас нэг зүйлийг л хүсэж байгаа. Хоёулаа сэтгэл хангалуун үлдэх, чөлөөтэй сайхан секс. Үүнийг нь өгөхийн тулд чи доторх “hot mama”-гаа ил гаргаад л, өөртөө итгэлтэй байхад болчихно.

Валентиний бэлэгний зурхай
Бусад нь аяндаа л бүтчихнэ л дээ. Гэхдээ хайртдаа өгөх бэлгэндээ чамайг хайнга хандмааргүй байгааг мэдэж байна. Ганцхан түүний мэдрэмжинд тааруулж, онцгой бэлэг авахад чинь бага зэрэг туслалцаа хэрэгтэй байна уу? Түс тас Нумын ордныхныг баярлуулах нь эмзэг мэдрэмтгий Загасны ордныхныг баярлуулахаас арай ялгаатай. Түүнд юу бэлэглэж болохоо зурхайгаас уншаарай.

Хонь

Түүнтэй хаа ч явсан халуун дотно яриа өрнүүл. Энэ нь чамайг түүнд хэр их хайртай, анхаарал халамжтайг түүнд илэрхийлж байдаг юм. Түүнтэй байгаадаа хичнээн жаргалтай байгааг чинь тэр харахыг хүсч л байгаа. Түүнд романтик оройг бэлдээрэй. Үүндээ амттай сайхан хоол, уух юм, магадгүй насанд хүрэгчдийн хэсэгтэй романтик кино, иллэг зэргийг багтааж болох юм. Хэрвээ түүнд эрдний чулуу бэлэглэхээр бодож байгаа бол цусан чулуу \bloodstone\-ийг сонгоорой. Энэ нь хонины ордны эрчүүдийн азын чулуу бөгөөд эрдэм мэдлэг дээшилж, чадварлаг нэгэн болоход ээлтэй нөлөө үзүүлдэг. Мэдээж санаанд оромгүй бэлэг хүн бүхэнд таалагдана. Санаанд оромгүй сюрпризийн тухай мэдээллийг goolingoovalentine@yahoo.com –оос аваарай.

Үхэр

Сугар гарагийн нөлөөгөөр Үхэр эрчүүд гайхалтай сонгодог, төгсийг хүсэх мэдрэмжээр хөглөгддөг. Валентины өдрөө давтагдашгүй тэмдэглэхийг хүсвэл эхлээд лаа, оргилуун дарстай оройн зоог бариарай. Мөн түүний романтик байдлыг улам өдөөдөг зүйл бол торгон даавуу, өнгийн хөөрхөн цэцэгс, бас чам шиг үзэсгэлэнтэй бүсгүй юм. Хооллож дуусчихаад нэгнийдээ очин түүний нуруунд халуун тос дусаан, иллэг хийж өгөөрэй. Ядаргаа нь гарсан бух чинь чам руу шууд л дайрна гэж мэд. Харин хайртдаа ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байгаа бол хөх индранил чулуугаар хийсэн чимэглэл, гарын зүүлт бэлэглээрэй. Индранил чулуу Үхэр залууг тайвшруулж, сэтгэлд нь үргэлж байдаг санаа зовнилыг нь нам дарахдаа тунчиг гаргууд. Мэдээж санаанд оромгүй бэлэг хүн бүхэнд таалагдана. Санаанд оромгүй сюрпризийн тухай мэдээллийг goolingoovalentine@yahoo.com –оос аваарай.

Ихэр

Хэтэрхий олон зүйлийг сонирхож санаа тавьж явдаг Ихэрийн ордны эрчүүдийн зүрх, тархи хоёрыг амар тайван байлгах ёстой хүн бол бүсгүй чи юм шүү. Түүнийг энэ Валентины өдрөөр амралтан дагуулж явах юм уу, массажинд оруулаарай. Өөрөө массаж хийж өгсөн ч болно. Мөн энэ дэггүй ордныхонд өөрийнхөө тачаангуй гарсан зургийг түрийвчний хэмжээтэй угаалгаж бэлэглэж болно. Ихэрийн ордны эртэй уулзахдаа гартаам чулууг биедээ авч явбал сайн гэдэг. Мэдээж санаанд оромгүй бэлэг хүн бүхэнд таалагдана. Санаанд оромгүй сюрпризийн тухай мэдээллийг goolingoovalentine@yahoo.com –оос аваарай.

Мэлхий

Эрчүүдийн зүрх сэтгэлийг өөрийн болгоё гэвэл тэднийг ходоодоор нь тат гэдэг үг байдаг. Мэлхийнхэн бол яг энэ үгэнд тохирсон хүмүүс. Тиймээс түүнийг хайрын баярын өдөр баярлуулахыг хүсвэл өөрийн гараар амттай хоол хийж өгөх хэрэгтэй. Аль эсвэл орох дуртай газарт нь амттай оройн хоолны болзоо тогтоогоорой. Оройн хоолны дараа зүрхэн хэлбэр бүхий амтат бялуу болон хүйтэн хундага дарс байх ёстойг бүү мартаарай. Болзооны үеэр хамтдаа байхад тохиолдож байсан хөгжилтэй явдлуудыг дурсан ярилцах нь түүнд бас таалагдах болно. Чиний “мэлхий” маш мэдрэмжтэй бас их сэтгэл татам. Тиймээс тэдэнд цайвар ногоон өнгө бүхий маргад эрдэнэ бэлэглэвэл түүнд таалагдах болно. Мэдээж санаанд оромгүй бэлэг хүн бүхэнд таалагдана. Санаанд оромгүй сюрпризийн тухай мэдээллийг goolingoovalentine@yahoo.com –оос аваарай.

Арслан

Арслан залуу сэтгэл хөдөлгөсөн зүйл ухаангүй дурладаг. Түүнд жинхэнэ сюрприз баримаар байгаа бол ганган дотуур хувцас өмсөж, халуухан эротик бүжиг бүжиглэж үзүүлээрэй. Арслан залуугийн чинь бахархал өдөөгдөж, улам ч зэрлэгших болно. Харин өмнө нь сэтгэлээ шингээж хийсэн гарын хоолоо дуртай хөгжийн аясд нь зоогловол энэ Валентин хэзээ ч мартагдашгүй болох болно. Магадгүй дээрх бэлгүүдийг “Бамбархан”-даа барихад арай эрт байгаа бол судалт гартаам чулуугаар хийсэн чимэглэл бэлэглээрэй. Энэ ордны залуусын зан ааштай судалт гартаам гайхалтай зохицдогийг хэлээд ч хэрэггүй. Мэдээж санаанд оромгүй бэлэг хүн бүхэнд таалагдана. Санаанд оромгүй сюрпризийн тухай мэдээллийг goolingoovalentine@yahoo.com –оос аваарай.

Охин

Энэ ордны залууст өглөөний цайтай нь хамт дөрвөн мөрт шүлэг цаасан дээр бичээд, том улаан зүрхээр хүрээлж зураад өгөөрэй. Гэхдээ чамаас үнэн хэрэгтэй юу хүсч боло вэ? гэдгийг сайтар бодохоо мартав аа. Тэд амжилтад дуртай. Амжилтанд хүрэхийг маш их хүсдэг тийм болохоор түүнд Корнелиан \\ Carnelian\\ бэлэглэж болно. Түүнийг амжилтад хүрэхэд энэ чулуу тусалж дэмжих болно гэдгийг хэлээрэй. Мэдээж санаанд оромгүй бэлэг хүн бүхэнд таалагдана. Санаанд оромгүй сюрпризийн тухай мэдээллийг goolingoovalentine@yahoo.com –оос аваарай.

Жинлүүр

Хамгийн романтик эрчүүд энэ ордонд төрсөн байдаг. Тиймээс ч тэд ганган чамин болгонд дурлана. Силкэн зангиа, үнэртэй ус, ханцуйны товч, энгэрийн алчуур эсвэл өөрийнхөө торон дотоож зэрэг секси, гоёмсог эдлэл бэлэглээрэй. Амар тайван орчинд дуртай энэ ордныхонд Ази зоогийн газарт оройн хоол идэх лав таалагдана. Оливин /olyvine/ чулуу тэдэнд ээлтэй. Мэдээж санаанд оромгүй бэлэг хүн бүхэнд таалагдана. Санаанд оромгүй сюрпризийн тухай мэдээллийг goolingoovalentine@yahoo.com –оос аваарай.

Хилэнц

Үнэнч хилэнцүүд хайрын баярыг бусад ордныхноос илүү их сэтгэл догдлон хүлээдэг. Хоол унд, бэлэг сэлт, зохион байгуулалт гээд бүгдийг маш сайн төлөвлөсөн байх хэрэгтэй. Эс тэгвэл түүний хүлээсэн сэтгэлийн урам хугарё мэднэ. Магадгүй түүний сонирхлын дагуу ямар нэг үзвэрийн урлига өгч болно. Сэтгэл татам хилэнцүүдэд биндэрья их сайхан бэлэг болно. Энэ эрдэний чулуу тэдний нууцлаг байдлыг илүү их тодотгож өгдөг. Мэдээж санаанд оромгүй бэлэг хүн бүхэнд таалагдана. Санаанд оромгүй сюрпризийн тухай мэдээллийг goolingoovalentine@yahoo.com –оос аваарай.

Нум

Энэ шулуун шударга эрд чамтай цуг байх нь л ямар ч бэлэгнээс илүү чухал. Сайхан үгтэй мэндчилгээний карт, оройн хоолтой болзоо байхад л тэд маш их баярлах болно. Адал явдалд дуртай нумын ордныхонд энэ өдөр хотоос гадуур зугаалах юм уу, дуртай кино жүжгийг нь хамт үзэх таалагдах болно. Тэд ихэвчлэн оюунлаг хүмүүс байдаг учир ном бэлэглэхэд баярлана. Мөн аялалтай холбоотой юу ч бэлэглэсэн сэтгэлд нь нийцэх болно. Чин сэтгэлээ түүн шиг илэн далангүй илэрхийлдэг эрчүүд ховор шүү. Тэдний энэ чанарыг ягаан болор чулуу илүү их тодруулах болно. Мэдээж санаанд оромгүй бэлэг хүн бүхэнд таалагдана. Санаанд оромгүй сюрпризийн тухай мэдээллийг goolingoovalentine@yahoo.com –оос аваарай.

Матар

Энэ ордны эрчүүд хувийн ажил хэргийн амжилт, хувь хүний тайван байдлыг илүү их эрхэмлэдэг. Түүнд бэлэг барихын тулд сэтгэл амгалан байдлыг бэлэглэгч спа-д хамтдаа орох эсвэл романтик явган аялал хийх, тансаг зэрэглэлийн оройн хоол тэдэнд таалагдана. Эртний эдлэл сонирхогч матруудад тэдний цуглуулаганд нь нэмэр болохуйц бэлэг бас их таалагдана. Түүний үзэл бодолд нийцсэн ямар ч бэлэг таалагдах болно. Бадмаараг бол матрынхны ээлтэй чулуу. Тиймээс өөрийн хайртдаа чамин хийц бүхий бадмаараг гоёл мөн түүний сэтгэлд нийцэх болно. Мэдээж санаанд оромгүй бэлэг хүн бүхэнд таалагдана. Санаанд оромгүй сюрпризийн тухай мэдээллийг goolingoovalentine@yahoo.com –оос аваарай.

Хумх

Энэ ордны эрчүүд Валентины баяраар хялбархан зүйлийг хүсдэг. Гэрийн амтат хоол, лаатай оройн зоог, тааламжтай биеийн массаж гэх мэт. Аль эсвэл хотоос зайдуу чимээгүй газар хамтдаа хооллож үдшийг өнгөрөөх нь ч гайхалтай санаа. Олон нийттэй байхад дуртай тул чиний найз болон түүний хайрттай хамт явахад ч болно. Тэд чамаас өөрийг нь гэсэн хайрыг хамгийн их хүсдэг тул ямар бэлэг өгөх тал дээр толгойгоо гашилгах хэрэггүй. Түүнд юу хэрэгтэйг чи сайн мэдэж байгаа шүү дээ. Мэдээж санаанд оромгүй бэлэг хүн бүхэнд таалагдана. Санаанд оромгүй сюрпризийн тухай мэдээллийг goolingoovalentine@yahoo.com –оос аваарай.

Загас

Загасны ордны эрчүүдэд энэ баяраар цэцэг өгөөрэй. Тэр тусмаа уламжлалт улаан сарнайнаас илүү цагаан сараана, ягаан цахирмаа цэцэг байвал бүр гайхалтай. Мөн хамтдаа оройн зоогоо бэлдэхдээ тэр дуртай байх болно. Хундага дарс шимэнгээ хөгжилтэй яриа дэлгэж хамтдаа гол хоол болон салатаа бэлдээрэй. Зүрхэн хэлбэртэй чин сэтгэлийн үгсээ бичсэн мэндчилгээгээ бүү мартаарай. Хамгийн романтик эрчүүд энэ ордных гэдгийг бүү мартаарай, бүсгүйчүүд ээ. Мэдээж санаанд оромгүй бэлэг хүн бүхэнд таалагдана. Санаанд оромгүй сюрпризийн тухай мэдээллийг goolingoovalentine@yahoo.com –оос аваарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(978)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com