ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өвлийн хамгийн загварлаг спорт-Snowboard

Эрүүл мэнд  | 2013 / 02 / 05

Өвлийн улиралд л мэдэрч болох аз жаргалуудын эхний эгнээнд цанын бааз багтана даа. Харин цанын баазын хамгийн загварлаг спорт Snowboard-ын талаар энд ярих гэж байна. Өө за... гээд ойрхон сонсогдож байна уу? Хүйтэн ч гэсэн хөгжилтэй байхаар шийдээд Snowboard -оор гулгаж суръя гээд төлөвлөчихсөн бол үргэлжлүүлээд уншаарай.

Өвлийн хамгийн загварлаг спорт-Snowboard

1. Зөв хувцас сонгох.
Мэдээж шууд гараад л гулгачихгүй. Эхэндээ эвээ олох гэж олон удаа унах болно. Тиймээс хувцаслалт маш чухал. Энэ нь сүүлийн үеийн загварлаг, өнгөлөг гэсэн үг огт биш гэдгийг ойлгож байгаа байх. Хамгийн гол нь цасан дээр унаж, хөлрөх учраас ус нэвтэрдэггүй хувцас өмсөх хэрэгтэй. Snowboard -д зориулсан цасны өмд байдаг ба чийг нэвтрүүлэлгүй дулааныг хадгалж, шархлах эрсдлийг багасгаж өгдөг. Snowboard-оор хичээллэхдээ даавуун хувцаснаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд энэ нь чийгийг шингээж, хадгалан илүү дааруулах болно. Мөн цасны шил байнга зүүж байгаарай.

2. Өөрийнхөө зогсолтыг олох.
Хэрвээ чи Snowboard -ын талаар “А” ч байхгүй бол хамгийн түрүүнд “гүфи” эсвэл “уламжлалт” зогсолтын аль нэг нь тохирно. “Гүфи” гэдэг нь зүүн хөлөө урдаа, “уламжлалт” гэдэг нь баруун хөлөө урдаа тавьж зогсоно гэсэн үг. Эхлээд өөртөө аль эвтэйхэн, тэнцвэрээ олоход амархан байгаа зогсолтоо сонгоход болно. Хэрвээ Snowboard мастер болъё гэж бодож байгаа бол аль ч хөлөөрөө хөтлүүлэх чадвартай байх хэрэгтэй болдог юм шүү.

3. Мэргэжлийн хүнээр заалга.
Магадгүй чи сайн чаддаг найзаараа заалгачихаж болно гэж бодож байгаа байх. Гэхдээ Snowboard бол хүнд заахад их хэцүү, залхмаар спорт. Найзад чинь хэдэн цаг чамтай ноцолдох тэвчээр байгаа болов уу? Тэгэхээр эхний үед мэргэжлийн багшид найдсан нь илүү үр дүнтэй шүү.

4. Тэмдэглэгээнүүдийг сайн мэддэг байх.
Дугуй ногоон тэмдэглэгээ бол эхлэн суралцагчидад тохирох газрыг заана. Харин цэнхэр дөрвөлжин тэмдэглэгээ бол дугуй ногооноос нэг түвшингээр хүнд буюу бяцхан бартаа, дов гүвээтэй гэсэн дохио. Хар ромбо хэлбэртэй тэмдэглэгээ бол хамгийн хэцүү гэсэн үг.

5. Эвтэйхэн унаж сурах ч бас урлаг юм шүү.
Чи хичнээн эвсэлтэй байсан, анх алхаж сурсан шигээ “Өөрөө унасан хүүхэд уйлахгүЙ” гэдэг үгийг олон сонсож байж гулгаж сурах болно. Гол нь гэмтэж бэртэлгүйгээр бас дараа нь уйлалгүйгээр л унаж сурах хэрэгтэй. Болж өгвөл уулын өөд тийш унахыг хичээгээрэй. Боломжгүй бол аль болох биеэ хумиад өнхрөөрэй. Өвдгөө нугалаад хүндийн төвөө аль болох доор байрлуулж ар талаараа унавал бэртэх магадлал бага. Бүр болохгүй бол толгойгоо цохихоос сэргийлж хүзүүгээрээ урагш сайн бөгтийж өг.

6. Өлмий, өсгийгөө сайн жолоодож сурах.
Snowboard -оор гулгаж байгаа өөр хүнийг харахад мэдэгддэггүй ч өөрөө гулгавал өлмий, өсгийний жолоо ямар чухлыг мэдрэх болно. Гэхдээ үүнийг та өөрийнхөө мэдрэмжээр л жолоодоод сурчихна. Тийм ч хэцүү биш шүү.

Харин одоо та цанын бааз дээр Snowboard -оор гулгаж ирээд л, манёвр хийгээд зогсож байна гээд л төсөөл дөө. Гайхамшигтай байгаа биз?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Bojunaa
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(902)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com