ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арга билиг

Чөлөөт цаг  | 2013 / 02 / 24

Арга билигийн дугуй дүрсийг ажиглаад л суухад их олон юм бодогддог шүү. Магадгүй цагаан өнгөн дунд хар цэг байгаагүй бол, хар өнгөн дунд цагаан цэг байгаагүй бол бие биенээсээ тэс өөр тэр хоёр өнгөнд нэгдэх зүйл нэгээхэн ч байхгүй байсан биз. Арга билигийн дүрс зөвхөн гэр бүлийг ч биш, амьдралыг, хамт олныг, ер нэгдэн нийлэх тухай юм бүхнийг илэрхийлж болмоор санагддаг юм.

Арга билиг

Хүн бүхэн энэ дүрсний цагаан цэгтэй хар юм уу, хар цэгтэй цагаан нь байхаар заяагдсан мэт. Ганцаараа бид хэзээ ч төгс болж чадахгүй. Бидний мушгирсан угалзад яг таарч нийлэхээр заяагдсан өөр нэг эсрэг өнгийн тал хорвоо дээр байж л таараа. Магадгүй тэр чамаас огт өөр байж болох ч, чамд байдаг нэг чанар түүнд байдаг болохоор, чинийхтэй ижилхэн өнгийн нэг цэг ч болов түүнд байгаа учраас чамд түүнтэй нэгдэх шалтгаан бий. Заримдаа бид өөрсдийнхөө өрөөсөн талыг олсон хирнээ түүний хэрэг байхгүй мэт аяглаж түүнээс зугтаадаг. Өөрөө өөрийгөө бүтэн төгс дугуй болгох гэж хчиээж явдаг нь бидний гол алдаа юм. Учир нь бид нар энэ хорвоо дээр төгс байхаар ирээгүй. Харин ч сул талтай, дутуутай байхаар, түүнийгээ өөр хэн нэгний тусламжтайгаар дүүрэн болгохоор бүтээгдсэн. Тиймээс бүхнийг чаддаг, бүхнийг мэддэг байхыг хичээхийн оронд чамайг дүүрэн болгох нэгнийг олж, өөрсдийнхөө хувьд бүтэн ертөнцийг бүтээ. Чиний чадахгүй зүйлийг чаддаг нэгэнтэй хамтарч, түүний чадахгүй юмыг чи чаддаг байснаараа л та хоёр нийлж төгс болох ёстой.

Сул талаа хүлээн зөвшөөрдөггүйгээс, түүнийгээ нөхөх хэн нэгнийг түлхдэгээс, ганцаараа дугуй дүрсийг бүтээж чадна гэдэг хийрхэл бардамналаасаа болоод бид нэг л “дутуу” мэдрэмжтэй явдаг. Эсвэл хамт байгаа нэгнээсээ илүү гарах гэж, түүний чаддаг юмыг адилхан чаддаг болох гэж хүч чадлаа шавхдаг. Уул нь чиний дундуурыг дүүргэхээр ирсэнд нь талархаж, түүний дундуурыг дүүргэх өөрийнхөө чанарыг олж нээн хамтдаа дугуй дүрсийг бүтээх нь л арга билиг оршихуйн утга учир юм. Чамайг бүтэн болгох хүмүүсийг олж нэгд. Чамд дутуу байгаа хэсгийг нөхөхөд яг таарсан мөртлөө чамтай аль нэг чанараараа нэгддэг тийм хүмүүстэй ойр бай. Амьдралынхаа бүх талбарт. Ажил хэрэг, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүл гээд л. Магадгүй чи өөрөө ч мэдэлгүй олчихсон байгаа байх.

Ирэх долоо хоногт “арга билиг”-ийн зарчмыг мөрдөж, өөрийнхөө нөгөө талыг олоорой.

1. Учир нь бид нар энэ хорвоо дээр төгс байхаар ирээгүй. Харин ч сул талтай, дутуутай байхаар, түүнийгээ өөр хэн нэгний тусламжтайгаар дүүрэн болгохоор бүтээгдсэн.
Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоогийн зурвас
Дараах мэдээлэл
Чи миний “витамин”

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(733)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Ярилцах сэдэв: Аав, ээж хоёр чинь ямар хоолонд дуртай вэ?
    tiimees bi aaw eej 2-too hiij ogohoor baahan hoolnii nom hyamdralaar avsan. bas daruulga buyu amttang harin hiichihej chadna.
  • Ярилцах сэдэв: Аав, ээж хоёр чинь ямар хоолонд дуртай вэ?
    mongol hoolond, yalanguya sholtei hoolond durtai. bas gadaad hool hiij og yamar baidag yum geed bdag. Manai eej vanduind durtai. Nogoon vanduitai salat hiivel vanduig ontslood heleed bdag. mon torol buriin samarnii tsugluulagand durtai. aaw bol waffle-d durtai.
  • 8 сарын зурхай
    Za bi unuudur ajlaasaa garlaa, shine ehlel baih boltugai
  • Бидний нууцхан шивнээ - 2 /Зөвхөн охидод/
    Sain bnu bi 20toi sariin temdeg irhees omno belgiin haritsaand orson tohioldold jiremsen boloh uu? Hamgiin gol n em uumaargvi bga yma helj tuslaach
  • 8 сарын зурхай
    Миний хувьд ч гэсэн ажлаасаа гарах шийдвэрт хүрчихээд байгаа гэхдээ 10 хоног бясалгачихаад эцсийн үр дүнгээ гаргана даа. Үнэхээр сайхан сар байх нь. Гайхалтай
  • 8 сарын зурхай
    hha yag ajilaasaa garii gej bodj bsiin ahiad neg sar guriigeed uziida
  • Бикини ваксын өмнө ба дараа тэр хэсгийн арьсаа яаж арчлах вэ?
    Hamgin sulin uein sudalggaara anglin neg erdemten bikini hilgeh muu gj nitlel gargasn bnle shu.haya hilgej bolonldoo dandaa bol bish blguide.hund ern iluu um zayagagui l blguide.ene umdagni us chin gadnaas hald ar orohig buuruuldug ach holbogdoltoi hamgalah togtolgso shude.yag l sormus nudig yaj hamgaldag shig.tegehr bas bodoj uzeh l heregt
  • Бикини ваксын өмнө ба дараа тэр хэсгийн арьсаа яаж арчлах вэ?
    Namaig lav haaguur yvjiisiin entr gej gutshiin bl shuud tus tas gl saihan hereldeel garad irne. tgj doromjluulad bh shaardlaga unendee bhgui. Olon ym gutsdiin bee yassss
  • Би ээжийгээ хэрхэн аз жаргалтай болгох вэ?
    hunii amidraliin utga uchir setgeld orshdog. Eejiigee hamgiin ih oilgoh hun chamaas uur baihgui. Tiimees hairla zublu oilgo uhaar gej helmeer baina. Eejteigee baih shig jargal haana ba aa.
  • 4 сарын зурхай
    Сайн байна уу хатагтай, Гавьяат байна. зээлдүүлэгч мөнгө зээлдүүлэгч хувийн зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, барилгын зээл бүртгүүлсэн хүмүүст туслахын тулд дэлхий / компанийн санхүүгийн байдал л шинэчлэх ёстой банкинд хууль ёсны найдвартай зээл, ЭР санал гэр зээл, машины зээл, зочид буудал зээл, арилжааны санал болгох, гэх мэт хөрөнгө, бизнесийн зээл, муу зээлийн зээл ажлын 2% нь бага хүүтэй, эхлүүлэх. Бид гарт төсөл болон Танай компани / хамтран санхүүжүүлж, би $ 8,000,000 зөвхөн евро болон фунт USD $ 12,000 өөрсдийн үйлчлүүлэгчиддээ хувийн зээл санал хэлмээр байна. Би бизнесийн зээл өгч, Хувийн зээл, оюутны зээл, машины зээл, зээлийн төлбөрөө төлөх юм. хэрэв та та шууд надтай холбоо бариарай тулд та юу хийх ёстой зээл бол байх хэрэгтэй Нь: (merithope6@gmail.com) Бурхан та нарыг ивээх болтугай. Хүндэтгэсэн, Хатагтай: мерит найдвар И-мэйл хаяг: (merithope6@gmail.com) Тайлбар: Бүх хариу илгээх ёстой: (merithope6@gmail.com). Дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com