ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амралтын өдрийн шуудан: Талх барьж сурсан хүнээс үг сонс

Ажил & Мөнгө  | 2017 / 05 / 14

Хэрвээ чи талх барья л гэж бодож байвал, талх барьж чадалгүй бүтэлгүйтсэн хүний үгийг бүү сонс. Харин үнэхээр амттай талх барьдаг, түүндээ ч дуртай хүнээс зөвлөгөө авч байж чи сайн талхчин болно.

Амралтын өдрийн шуудан: Талх барьж сурсан хүнээс үг сонс

Чиний “талх” юу вэ? Өөрөөр хэлвэл чи одоо юуг амжилттай бүтээхээр оролдож байгаа вэ? Магадгүй сайн ном бүтээхийг, сайн менежер болохыг, бүр сайн эхнэр, сайн ээж байхыг ч хүсч байгаа байх. Тэгвэл өөрийнхөө хийхийг зорьж байгаа зүйлийг гайхалтай сайн бүтээсэн хүний л зөвлөгөөг дагаарай.

Бид “талх барих гэж байгаад бүтэлгүйтсэн” хүмүүсийн үгийг их сонсдог. Эвтэй найртай, хайраар дүүрэн гэр бүлийг бий болгоё гэж боддог мөртлөө хэрүүл маргаан гарахад ганц бие, гэрлэлт нь бүтэлгүйтсэн юм уу, өөртэйгөө яг адилхан байнга ханьтайгаа ам зөрж байдаг найзуудаасаа гарц хайдаг. Сайн зураач болохыг хүсдэг хирнээ, хэзээ ч зураг зурж байгаагүй хүний шүүмжлэлийг сонсмогцоо мөрөөдлөөсөө буцдаг. Сайн худалдаачин болохыг хүсдэг хирнээ, мухлаг ажилуулж байгаад дампуурсан хүнээс анхан шатны зөвлөгөө хүлээдэг. Тэд чамд яавал болохгүй вэ гэдгийг л зааж, өөрсдийнхөө бүтэлгүйтлийн тухай итгэл найдвар унагамаар түүхийг л ярьж өгнө. Бүтээгүй аргуудын тухай олон сонсвол бидэнд бүтэх арга нэг ч байхгүй юм шиг санагдаж, эрэл хайгуул хийх хүсэл унтарна.

Амжилттай түүх бүхэн зохиомол үлгэр шиг сонсогдож, бүтэлгүйтлийн тухай яриа л бодит амьдралд ойрхон үнэмшилтэй санагдах нь бий. Энд л бидний алдаа оршино. Ирэх долоо хоногоос эхэлж зөвхөн өөрийнхөө салбарт амжилт олж байгаа, хийдэг ажилдаа дуртай хүмүүсээс үг сонсож, асуудал тулгарвал түүнтэй ижилхэн нөхцөл байдалд ялалт байгуулсан хүмүүсээс зөвлөгөө ав. Хүн харж,сонсож байгаа зүйлтэйгээ л улам бүр адилхан болдог. Тиймээс чи ямар үгийг их сонсож, ямар жишээг олон харж байгаагаа анхаараад, өөртөө урам зориг өгөх хүмүүстэй цагийг их өнгөрүүл. Учир нь бүтээгүй түүхийг олон сонсох тусам чиний бүтэлгүйтэх магадлал өндөрсөж, бүтсэн түүх сонсох тусам бүтэх магадал өндөрсөнө.

Бид чадаагүй, эсвэл бүр туршиж ч үзээгүй хирээ бусаддаа зөвлөгөө өгөх дуртай хүмүүсийн дунд амьдардаг. Тиймээс талх бариад бүтэлгүйтэх нь байтугай гурил зуурч ч үзээгүй хүний шүүмжлэлд бүү автаарай.

Ирэх долоо хоногоос зөвхөн талх барьж сурсан хүнээс л үг сонсоорой.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(571)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com