Амттанаас татгалзаж чаддаггүй бүсгүйчүүдэд зориуллаа. Хамгийн хялбархан, хараад л арааны шүлс асгарах тансаг амттанг хийж гэрийнхнээ дайлаарай.
Орц:
• 650гр цэвэрлэсэн гүзээлзгэнэ
• 5 цайны халбага бөөрөлзгөний ликёр
• 100гр бялууны кекс
• 500гр сүүн крем
• 50гр жижиглэсэн самар
• Дунд зэрэг хэмжээтэй шилэн сав
Хийх арга
Эхлээд гүзээлзгэнийхээ талыг нь нухаад ликёртойгоо холино. Бялууны кексээ дөрвөлжин хэрчиж шилэн савныхаа ёроолд голлуулж тавиад, дээрээс нь нухашныхаа талыг давхарлаж тавиарай.Харин одоо крэмээрээ хучиж өгнө. Зузаан нимгэнийг нь өөрийнхөө хүссэнээр тааруулаарай.
Ингэснийхээ дараа, дээрх дарааллыг давтаж үйлдэнэ. Хамгийн сүүлд үлдсэн гүзээлзгэнээ нарийн хэрчиж голлуулж тавиад самраа цацаж өгөөрэй.
Сэтгэгдэл (2) | Хэвлэх | Үзсэн тоо: 14063 | | | |
Өмнөх мэдээлэл Хайртай ээжийгээ баярлуулах бэлэгний санаа |
Дараах мэдээлэл Ө.Рэгзээ эмээ: “Ээждээ нэг сайхан дээл хийж өгч л баярлуулсан даа” |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.