ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би түүнийг романтик байлгах гээд л өөрийгөө бухимдуулаад байх шиг...

Миний амьдрал  | 2013 / 03 / 09

Сайн байцгаана уу? Бүх Гоолингоочууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг М гэдэг 23 настай. Төгсөөд мэргэжлээрээ нэг компанид ажиллаж байгаа. Би мэргэжилдээ тийм ч дуртайдаа ороогүй л дээ. Гэхдээ оюутан байхдаа нэг мэргэжлийн нэг залууг их л харж явдаг байлаа. Азаар тэр ч намайг харж явдаг болж таарч далавч ч ургаж, үерхэж эхлээд одоо яг 5 жил болж байна. Яг ч суугаагүй л дээ.

Би түүнийг романтик байлгах гээд л өөрийгөө бухимдуулаад байх шиг...

Гэтэл амьдралд янз янзын л зүйл тохиолддог юм байна. Тэр маань их сайн хүн, хүний хувьд маш сайн хүн. Би анхных гэсэн бүх л зүйлээ түүнд зориулж байж билээ. Найз нөхдөө ч мартаж, зөвхөн хорвоо дээр тэрнээс өөр хүн байхгүй юм шиг л амьдарч байж билээ. Дунд нь салж нийлэх юм зөндөө л гарна. Бид хоёр 5 жилийн хугацаанд 3 жил хамт амьдарсан л даа. Тэднийг муу муугаа танилцаг гэж байгаа юм шиг л гэр бүлийнхэнтэй нь хамт амьдарч нилээн ч дассан л даа. Тэдний гэрийнхэн тийм муу хүмүүс биш л дээ. Зүгээр хүн бүхэн надад таалагдах албагүй, би ч хүн бүрт таалагдах албагүй гэж боддог ч таалагдаагүй хүмүүстэй хамт амьдрана гэдэг хэцүү юм байна лээ. Сүүлдээ би аргаа бараад тэднийхээс хамаг юмаа аваад яваад өгсөн л дөө.

Гэртээ ээж аавдаа эрхлээд эрх дураараа байх нь илүү гоё санагдсан. Гэтэл хол байгаад ирэхээр холдоод л байсан. Хоёул хоёулаа хоёр талд ажил ихтэй, ажлаа тараад ядраад гэр гэрлүүгээ явахыг бодно. Манай хүн романтик хүн биш л дээ. Би л тийм байлгах гээд бухимдуулаад байдаг байх. Би энэ хүнтэй насаараа хамт байна, үнэхээр хайртай гэж боддог байсан. Гэтэл нэг явдал тохиолдоод, би нэг залуутай учраад, бид хоёр хааяа хааяадаа уулзаад, нилээд хугацаа өнгөрөөд, би тэрнийгээ хуурцан юм шиг дотор сонин болоод л их хэцүү байсан.

Одоо хүртэл тийм байна. Хамгийн том проблем нь би найз залуутайгаа анх сексдэхдээ секс гэж ийм зүйл байдаг юм байна, ийм л байх ёстой гэж боддог байсан. Гэтэл тийм биш гэдгийг мэдчихлээ л дээ. Би 5 жил үерхэхдээ тавьж ч үзээгүй, тийм зүйл байдаг гэснээс сайн мэддэггүй байлаа л даа. Гэтэл бид хоёр хоёр тийш болж би тэр залуутай 6 сар хэртэй хааяа уулздаг байсан. Уулзах болгондоо бие биерүүгээ үнэхээр их татагдаж секс хийх болгондоо би тавьж байсан. Гэтэл бид хоёрын бие биерүүгээ татагдаж байгаа нь зүгээр л түр зуурынх юм байна гэдгийг мэдэж би больё гэж шийдсэн л дээ. Яагаад гэвэл бид хоёр хэзээ ч хэзээ ч бүтэхгүй тэр эхнэр хүүхэдтэй байсан юм.

Би буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан гэтэл хүн гэдэг үнэхээр тэнэг байдаг юм байна лээ. Одоо би буцаад найз залуутайгаа нийлсэн. Бид хоёрын харилцаа дээрдэх байх гэсэндээ л нийлсэн гэтэл урьдын хэвээр л би л хөөе хөөе намайг хараач л гэхгүй юм бол манай хүн намайг гэдэггүй. Хайртай л гэнэ, аав ээж нь одоо бэр гуйна гээд байдаг би яахаа мэддэггүй. Сэтгэл судлаач дээр очиж үзье гэсэн ч зав нь таарахгүй юм. Бид хоёр хэзээ ч сексийн харилцаан дээр таархагүй юм байна гэдгийг мэдэж байж ямар ч эмэгтэй хүн насаараа нөхрийнхөө л зөвхөн хүссэн үед унтчихаад тоглоомон хүүхэлдэй шиг орон дээр хэвтэхийг хүсэхгүй. Бид хоёр үнсэлддэг ч үгүй, секс хийхдээ ч тэр. Би тэрэнтэй унтахдаа тавьдаг ч үгүй. Манай хүн секс хийхдээ гуравхан минутын дотор тавьчихаад л өөрөө болчихдог. Дээрээс нь бид хоёр 6 юм уу 8 сард л нэг секс хийдэг. Би яг яахаа үнэндээ мэдэхгүй байна. Дотроо өөрөө өөртөө анализ хийж үзлээ л дээ. За гэр бүлтэй нь би таарахгүй юм байна, сексдээ ч таарахгүй юм байна. Удсандаа ч тэрүү салж чадахгүй салгалж яваад нэг суурин дээрээ эргээд нийлчих юм. Ээжийг нь харахаар дургүй хүрээд байгаа юм чинь. Очих болгонд мөнгө, цаг тутам цалин чинь буусан уу, хэд буув?, Мөнгө өгөхгүй юм уу? гээд л... Би дуугай л шүдээ зууна. Нүүрэн дээрээ инээж байгаа ч дөнгөж амьдралаа эхлүүлж босгох гэж ядаж яваа хоёр юмнаас тэгэж зулгаах хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэрэнд хэлэхээр ээжийгээ өмөөрч уурлана. Хосуудын хооронд танайхан манайхан гэх хэрүүл үнэхээр тэнэг юм аа. Бодохоор л дотроо бачимдаад байх юм.

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд" номын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө:

Хүн амьдралынхаа хамгийн чухал гэсэн зүйлсдээ л хамгийн их цагаа зарцуулдаг. Өнөөдөр бүсгүй хүн болгон л үсчинд сард багадаа хоёр цагийг зарцуулдаг боловч дийлэнх нь сэтгэл зүйдээ цаг гаргадаггүй. Өөрөөр хэлбэл тэд хамгийн чухал хэрэгцээндээ цаг гаргадаггүй. Хүсэж байгаа хэдий ч үр дүнтэй гэдэгт нь эргэлздэг. Хэрвээ та үнэхээр л бүтэн хариултаа авч, яг өөрийнхөө юу хүсч байна вэ гэдгийг мэдхийг хүсэж байгаа бол сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй. Өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудын иргэд яагаад сэтгэл зүйч дээр очдог гэж? Тэд баян болхоороо эсвэл зав ихтэйдээ гэж ү? Үгүй ээ, харин тэд амьдралын гол хэрэгцээ юу вэ гэдгээ мэддэг учир сэтгэл зүйчид ханддаг.

Ямар ч сайн, сайхан хадам аав, ээжтэй байлаа гээд шинэхэн гэр бүл хамтдаа амьдарвал заавал асуудалтай тулгардаг. Учир нь та өнөөдрийг хүртэл өөрийн гэр бүлийн хэв маягаар амьдарч ирсэнтэй ижил тэд ч гэсэн өөрсдийн гэсэн гэр бүлийн дүрэм, журамтай. Тиймээс л монгол хэлэнд гэр бүл болохыг өрх тусгаарлана гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс аав, ээжээсээ тусдаа амьдрахыг хэлж байгаа билээ. Өрх тусгаарлаагүй үед таны найз залуу та хоёрын хооронд гэр бүлийнх нь хэн нэгнээс болж байнга хэрүүл гарна. Энэ нь та хоёрын харилцаанд ан цав суулгаж эхэлдэг. Тиймээс үнэхээр л залцц хосууд хамтын амьдралаа эхлүүлхээр шийдсэн бол ямар ч хүч хөдөлмөр шаардах байлаа гэсэн хоёулаа тусдаа амьдрах орчныг бий болгох хэрэгтэй юм.

Гэр бүлийн хосуудын харилцаанд бэлгийн харилцаа нь маш чухал сэдвүүдийн нэгт ордог. Гэхдээ энэ бол шийдэгдэж болох асуудлын нэг. Өнөөдөр бидний нийгэмд маш олон хүмүүс эхнэрээ эсвэл нөхрөө хууран, өөр хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд ордог нь нууц биш. Харин тэдний өөрсдийгөө зөвтгөдөг нэг шалтгаан бол “тэр хүн миний ханиас илүү дээр зүйлийг надад мэдрүүлж өгсөн” гэдэг. Гэхдээ хамтын амьдрал гэдэг зөвхөн бэлгийн харилцаанд орхын нэр биш. Хамтын амьдрал нь маш олон сэдвээс бүрдсэн олон хуудастай ном мэт. Харин бэлгийн харилцаа нь тэр номны нэгээхэн бүлэг нь билээ. Тиймээс найз залуутайгаа ярилцаад бэлгийн амьдралын хэв маягаа өөрчилж, шинийг сэтгэж болно шүү дээ. Хосуудын харилцааны хувьд хувиа хичээхгүй л бол харилцаа үүрдийнх байж чаддаг. Хэрвээ та хайргүй хэдий ч дассан сэтгэлдээ дийлдэн түүнтэй хамт байгаа бол өөрийгөө ч түүнийг ч бүү хуур. Хэрвээ үнэхээр хайртай бол одоо тулгараад байгаа асуудлуудаа хамтдаа шийдэн, засхын төлөө тэмцээд үз. Хайр бол сэтгэлийн гайхамшигтай баяр баясал,зvрхний дундаршгvй хvсэл, амьдралын няцашгvй тэмцэл гэдгийг санаж яваарай.

Г.Наранбаатар
Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99030655
www.facebook.com/setgeliinungu1

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(165)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com