ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2013 / 03 / 17

Одоо л бүсгүйчүүд ид хаврын нараар өөрийгөө гоёж байна. Ер нь ийм үед шинэ авсан хувцас, тод уруулын будагнаас илүү нарны цацраг л биднийг гоёдог юм байна шүү дээ. Тиймээс бид ирэх долоо хоногийг “Нараар гоёх өдрүүд” гэж нэрлэлээ. “Гоёо” брэнд зөвхөн Гоолингоогийн бүсгүйчүүдэд л зориулан ирэх долоо хоногт “Нараар гоёцгооё” өдөрлөг хийхээр болсон. Тэнд би найз бүсгүйчүүдтэйгээ кинон дээрээс л хардаг байсан “шоппинг мөрөөдөл”-өө биелүүлэхээр төлөвлөөд байгаа. Бодохоос л ямар их яарч байна гээч! Өдөрлөгийн нууцуудыг ирэх долоо хоногт Гоолингоо нь дэлгэрэнгүй мэдээлье. Гоолингоод үнэнч байсны чинь төлөө чамд очих давуу эрхүүд цаашид олширсоор л байх болно оо.
• Нараар гоёсон загварууд: Goyo S/S ‘13
• Happy hour: Мөрөөдлийн шоппинг
• “Нарлаг” дуунууд /Here comes the sun dududu…/ зэрэг нийтлэлүүд чамайг нартай ойртуулна.

“Хачин содон бүхнийг хараад ой гутаж байгаа бол чи жинхэнээсээ хөгширч байгаагийн шинж” гэдэг үгтэй би санал нийлдэг. Мөрөөдөхөө, сониуч байхаа больсон цагт л хөгшрөлт ирдэг болохоос, нүүрэн дээр зөвшөөрөлгүй үүссэн зураасууд залуу насыг авч явдаггүй гэдэгт итгэдэг л дээ. Гэхдээ л 25 нас шүргэв үү үгүй юу, өмнө нь өнгийж ч хардаггүй байсан үрчлээний эсрэг тосны танилцуулга, тоодоггүй байсан хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдээ сонирхохоос өөр аргагүй болдгийг бодохоор толигор арьс, тунгалаг царай, залуу бие махбодио удаан хадгалах талаар Гоолингоо ямар нэг зүйл хийлгүй болохгүй юм билээ. Яагаад залуу насны гоо үзэсгэлэн цаг зуурынх байх ёстой гэж? “Нас бол зүгээр л тоо” гэдгийг мэдрэхэд чинь туслах нийтлэлүүдийг бэлтгэж ирэх долоо хоногт давхар “Залуужих” аян өрнүүлж байна:
• Зовхины тос: Хэзээнээс, ямрыг, яаж яагаад?
• Хөгшрөлттэй тэмцэе тэмцэе тэмцэе!
• Цэвэршилт ээ? Надад л лав биш!
• Коллаген нөхөгч хүнсний бүтээгдэхүүнүүд
• Цагаан үс ургах цагийг хойшуулах тухай болон бусад “анти-хөгшрөлт” нийтлэлүүд чамайг 45 хүрсэн ч 20-той залуус шохоорхон эргүүлэх нь холгүй дур булаам байхад туслах болно.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Харин би Гоолингоо сайтыг хөтлөн явуулдаг мундаг бүсгүйчүүдийг мэдэхийг хүсч байна. Цаг тутамд байнга шинэ мэдээ, мэдээлэл бэлтгэн оруулж байдаг үнэхээр авъяаслаг хүмүүс байдаг байх. Надтай санал нэг байвал Гоолингоог унших дуртай бүсгүйчүүд минь олон олон таалагдлаа дараарай. :-) /86 таалагдлаа/

Dedele минь чи ч бидний хацрыг халуу дүүгүүлж орхисон шүү. Урам хайрласан үг хэлсэнд чинь баярлалаа. Бид мэдээлэл бэлтгэдгээрээ л ялгаатай болохоос, та нартайгаа яг адилхан Гоолингоогийн бүсгүйчүүд шүү дээ. Энэ жилдээ багтаж, та нартайгаа биечлэн танилцахаа амлаж байна. Харин тэр өдөр Гоолингоогийн бас та нарын минь хувьд баярт мэдээ дуулах онцгой өдөр байх болно оо.

Залуу насаараа, залуу гоо үзэсгэлэнгээрээ сэтгэлээ гоёж, нараар биеэ гоёсон өдрүүдийн дараа эргээд уулзая. Чиний Гоолингоо XOXO

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(448)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com