ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зовхины тос: Хэзээнээс, ямарыг, яаж яагаад?

Гоо сайхан  | 2013 / 03 / 18

Эмэгтэй хүний насыг нүд болон гараар нь мэдэж болдог гэдэг. Тиймдээ ч хүний нүд, гар хоёр хамгийн эрт хөгширдөг. Учир нь нүдний эргэн тойрны арьс хамгийн нимгэн арьстай хэсгүүдийн тоонд ордог.

Зовхины тос: Хэзээнээс, ямарыг, яаж яагаад?

Харин гар бол үргэлж ямарваа нэг зүйлд хүрч, үргэлж ажиллагаатай байдаг. Үнэндээ нүдний эргэн тойрны арьс буюу зовхи нь арьсны хувьд гарнаас дутахааргүй ачаалал авдаг байна. Бүсгүйүчүүд бид гоо сайхан харагдахын тулд зовхио өдөржин будгаар дардаг. Тэгээд орой нь түүнийгээ арилгах гэж мөн л их ачаалал өгдөг.Тиймээс арьсны гоо сайхны мэргэжилтнүүд зовхины тосонд ихээхэн ач холбогдол өгдөг байна. Бид зовхины тос хэрэглэх ёстой гэдгийг мэддэг боловч хэзээнээс хэрхэн хэрэглэх, ямар ач тустай зэрэг мэдээллээр хомс байдаг. Тиймээс дээрх асуултуудад хариулт өгөх мэдээллийг бэлтгэлээ.

Хэрэглээ: Ихэнх эмэгтэйчүүд зовхины тосыг нас ахисан хойноо хэрэглэх хэрэгтэй гэж үздэг. Энэ нь буруу ойлголт юм. Үнэндээ зовхины тосыг нүүрээ будаж эхэлсэн цагаас хойш тогтмол хэрэглэх шаардлагатай. Гэтэл ихэнх эмэгтэйчүүд нүднийхээ арьсанд үрчлээ суусан хойно анхаарч эхлэдэг. Ерөнхийдөө 20 наснаас эхэлж зовхины тос хэрэглэх хэрэгтэй. Мэдээж нас насны ангиллаар өөр өөр үйлчилгээтэй тосыг сонгох нь зөв юм. Жишээ нь 20-25 настай эмэгтэйчүүдэд зориулсан тос арьсны шинэ залуу байдлыг хадгалах, тайвшруулха нөлөөтэй байдаг. Харин 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд зориулсан тос нь арьсны тонусыг ч чангалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдгээрээ ялгаатай юм. Тиймээс тосоо сонгохдоо насны ангилал болон үйлчилгээг нь харгалзан үзээрэй. Мөн нэг бүтээгдэхүүнийг 6 сараас илүү хугацаанд хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь хүний бие махбодь аливаа зүйлд дасахдаа хурдан болохоор янз бүрийн үйлчилгээтэй тосыг сөөлжлөн хэрэглэхийг зөвлөж байна.

Ач тус: Ихэнх зовхины тосонд агуулагддаг Q10 хэмээх бодис нь арьсны гэмтлийг эмчилж, тонусыг чангалж өгдөг байна. Мөн ихэнх зовхины тосны найрлаганд орсон байдаг цайны ханд нь арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь тень хэрэглэдэг эмэгтэйчүүдэд илүү их ач тустай. Мөн мэдээж чийгшүүлэх нөлөө үзүүлнэ. Ялангуяа хавар намрын улиралд зовхины тосыг өглөө, оройд тогтмол хэрэглэх шаардлагатай.

Арчилгаа: Эхлээд өөрийн насны онцлог болон арьсандаа тохирсон тос сонгох нь чухал. Зовхины тосыг өдөр тутам хэрэглэснээс илүү үр дүнтэй. Өглөө нүүрээ будахдаа суурь тосоо түрхсэнийхээ дараа зовхины тосыг хэрэглэнэ. Ингэхдээ нүдний төвгөр ясыг тойруулан цэг хэлбэртэйгээр тосоо түрхээд ядам хуруугаараа жигд тараана. Нүдэндээ хэт ойртуулахгүйгээр 5 мм-ийн зайтай түрхэх хэрэгтэй. Дараа нь крем болон пудрээ тавьж өгөөрэй. Харин орой арьсаа цэвэрлэж шөнийн тосоо түрхсэнийхээ дараа зовхины тосоо түрхээрэй.

Өөрчлөлт: Дээр хэлсэнчлэн тогтмол зовхины тос хэрэглэдэг хүн бусад хүмүүсээс даруй 10 насаар залуу харагддаг гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргажээ. Хүний арьсанд алдагдсан эд эсийг сайн бүтээгдэхүүний ачаар тогтмол нөхөн төлжүүлэх нь мэс ажилбар хийлгэснээс хамаагүй илүү үр дүнтэй байдаг байна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(122)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2015-12-24
Сайн байна уу Би 27настай одооноос нүдний үрчлээ үүсээд байна ямар тос түрхэх вэ зөвлөгөө өгөөч баярлалаа.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com