ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Нөхрөө яаж дуулгавартай болгох уу?

Гэр бүл  | 2013 / 03 / 18

Заримдаа бид эхнэрийн эрх мэдлээ дэндүү хэтрүүлчихдэг гэмтэй. Гэхдээ тэд ч бас үе үе “үгэнд” ордоггүй. Хайр нь цагийн дараа очлоо гээд хар шөнөөр ирдэг хүмүүсийг яалтай ч билээ дээ? Тэглээ гээд үргэлж үглэж яншмааргүй байх юм. Заримдаа бүр найзуудтайгаа нийлж худлаа ярихыг нь яана. Түүнийг яаж дуулгавартай болгох уу?

Яах уу: Нөхрөө яаж дуулгавартай болгох уу?

Сөрөг шийдэл: Түүн лүү байн байн утсаар ярьж хаана байгааг нь асууж, хэзээ ирэхийг нь шалгаана. Утас нь холбогдохгүй байвал найзуудтай нь ярина. Түүнийг худлаа хэлснийг мэдвэл хэрүүл хийнэ. Тэр үргэлж л ингэдэг шүү дээ!

Эерэг шийдэл: Огт тоохгүй. Түүнийг хорьж цагдах тусам тэр улам “цаашилна”. Тиймээс өөр тактик боловсруулна. Найзуудтайгаа хамт явах үед нь “Миний хайр цагийг хөгжилтэй өнгөрөөгөөрэй, оройтвол наад хавиараа хоночихсон нь дээр байх. Яаж ирэхэв дээ” гэх мэт үгсийг хэлнэ. Түүний нүд орой дээрээ гарах байх даа? Юу ч болсон сайхан загнаад, оройтож ирэх үед нь огт тоохгүй хоолыг нь халуунаар байлгах гэх мэтээр түүнд тавих өөрийн анхаарал халамжаа улам нэмэгдүүлнэ. Зөөлөн нь хатуугаа гэдэг дээ. Эхэндээ тэр бага зэрэг гайхах боловч яваандаа тэр өөрөө гэр лүүгээ яардаг болно. Эхнэрийнхээ халамжинд умбах гэсэндээ өдрөөс өдөрт улам гэрсэг болж байгааг ажиглаарай.

Яагаад ингэх ёстой гэж?
1рт: Нөхөр гэр лүүгээ яарахгүй байна гэдэг чамаас шууд хамааралтай асуудал. Тиймээс дан ганц түүнийг буруутгах хэрэггүй.
2рт: Үглэж, яншлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин ч улам дордоно.
3рт: Зүгээр л энэ аргыг туршаад үз.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(594)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com