ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нэрэлхүү занг хэрхэн “нээх” вэ?

Ажил & Мөнгө  | 2013 / 03 / 19

Эхлээд бүгдээрээ нэрэлхүү зан чамайг юунаас хойш татдагийг чинь тодорхойлъё л доо. Нэрэлхүү зангаасаа болж чи олон боломжоо /ялангуяа өсөж дэвших/ алдаж, нэг шат ахихаас ухардаг. Үүнийгээ өөртөө “Зүгээр л тохироо нь бүрдээгүй юм”, “Надад угаасаа тохирохгүй”, “Түүний зөв гэдэг нь ойлгомжтой” гэх мэтээр ойлгуулах боловч сэтгэлийн угтаа “Би үүнийг хийж болох л байсан шүү дээ” гэж харамсдаг. Бага юм шиг хэрнээ чамд асар их хохирол учруулдаг нэрэлхүү занг хэрхэн “нээх” талаар Гоолингоо зөвлөж байна.

Нэрэлхүү занг хэрхэн “нээх” вэ?

1. Бүхнийг энгийнээр хүлээж ав.
Чамд дарга чинь том ажил даалгаж, хариуцлагыг чинь өндөржүүлэх бол хэвийн зүйл. Хэлсэн зүйлсийг чинь сөргүүлээд хамт ажилтан чинь өөрийн бодлоо шийдэмгийгээр хэлэх ч гэсэн энгийн л зүйл. Яг үнэндээ чиний нэрэлхээд, ойртдоггүй, өөртөө халгаадаггүй юм болгон өөр нэгний хувьд энгийн л зүйл байдаг. Тиймээс бүхнийг энгийнээр хүлээж ав. Түүн шигээ энгийнээр эргээд хариуг нь барьж сур.

2. Чи тэмцэх хэрэгтэй гэдгийг сана.
Нэрэлхүү занг өөгшүүлдэг чанар бол нэр төрөө бодож байна гэх өөрийгөө хаацайлсан хандлага юм. Охидын оройгоороо үдэшлэг дээр сайхан залуутай танилцчихаад найзад чинь илүү таалагдаж байгаа юм шиг санагдангуут л өөрийгөө жагсаалтнаас хасдагаа боль. Найз чинь зээлсэн мөнгөө өгөхгүй удвал “За, угаасаа их мөнгө ч биш” гэж асуухаасаа нэрэлхэхийн оронд зүгээр л ярь. Ажлынхан нь чиний саналыг дэмжихийн оронд өөр хүнийхийг илүүд үзээд байвал хэлж л орхи. “Минийх сайн санал ш дээ. Бүгдээрээ ингээд хийгээд үзье л дээ” гээд. Амьдралынхаа бүгдэд нь биш гэхэд зарим зүйл дээр чи заавал тэмцэх ёстой. Харин тэмцэх ёстой зүйлүүд чинь хэнд ч хэрэггүй, нэрэлхүү зангийн дор нуугдаад байж магад шүү дээ.

3. Ганц тохиолдох боломж ч байж мэднэ.
Нэрэлхүү зан хэзээнээс чиний дотор үүрээ зассан гээч! Сургуулийн илтгэлийн тэмцээнд багш чинь чамайг санал болгоход татгалзсан тэр үеэс. Эсвэл тушаалынх нь хэргэм зэргийг сонсонгуутаа хаалга татахгүй эргээд явчихсан тэр үед ч байж болно. Чамд ирсэн санал, боломж, урилгууд амьдралд чинь ганцхан удаа л тохиох байж магадгүй. Айдас, нэрэлхүү зан хоёр огт өөр зүйл. Саналд нь зөвшөөрөх эсэхтээ эргэлзэж байхдаа хүн болгонд л айдас төрдөг. Харин айдасдаа дийлэгдэн, бууж өгч байхдаа хүн нэрэлхүү занд ч давхар ялагддаг. Амьдралаас хүссэн бүхнээ авахын тулд нэрэлхүү зангаа таягдан хая. Чамд л гээд олдсон боломжийг уухайн тас шүүрч ав. Нүүрэмгий хүүхнүүд ямар ч зүйл дээр илүүг л атгадаг.

4. Халгах ямар ч шаардлага байхгүй.
Дэндүү хүндэлснээсээ болоод зарим хүнтэй өөрийнхөөрөө харьцаж чадахгүй тохиолдол байдаг даа? Чамд тэгтлээ хэцүү санагдаж байхад арай яриа хөөрөөтэй нэг нь очоод зүгээр л ярилцан, хэзээ язааны найзууд шиг аашлахыг нь хараад гайхаж байсан уу? Харж байгаа биз дээ, халгах ямар ч шаардлагагүй байгаа юм. Ухаантай хүмүүс хэдий чинээ өндөрлөгт хүрэх тусам улам л “намсаж”, энгийн, тайван болдог. Чиний хэнийг таньдаг, юу хийдэг чинь л ирээдүйд хөтлөх учраас хорвоо дүүрэн сайхан хүмүүстэй танилцахаас бүү нэрэлх.

5. Нүүрэмгий байна гэдэг хэт галзуу гэсэн үг яав ч биш.
Төсөөлөлд чинь шууд буудаг хэт галзуу, дэндүү нүүрэмгий хүмүүсийг битгий бод. Чамд нэрэлхүү зан чинь хэзээ ч тийм болох боломжийг олгохгүй. Харин хэлэх гэсэн үгээ хэлдэг, өөрт чухал зүйлдээ “За” гэж дуугардаг байх зоригтой, нүүрэмгий тал нь тохирсон байх л чухал.

Нэг зүйлийг санах хэрэгтэй. Хүн болгонд л нэрэлхүү зан бий. Ялангуяа монголчуудад бүр ч их. Харин юун дээр илэрч гарав гэдгээрээ л өөр өөр. Өөрийн сайн сайхны төлөөх сонголтоос бүү нэрэлх. Чиний ирээдүйг хумсалдаг чимээгүй хулгайч бол нэрэлхүү зан юм шүү дээ. Одооноос эхлэн цоо шинэ чи төрлөө!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(560)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Анар-эрдэнэ.   2016-02-19
Баярлалаа

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com