ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цэвэршилт ээ? Би л лав биш!

Эрүүл мэнд  | 2013 / 03 / 22

Хэдэн ч настай байсан цэвэршилт бол бидний анхаарал хандуулах ёстой сэдэв мөн. Уг нь цэвэршилт бидний боддог шиг тийм ч аймаар зүйл биш. Энэ бол эмэгтэй хүн болж төрснийхөө гавъяаг хангалттай сайн биелүүлсэний дараа бидэнд амьдралаас өгдөг эрх чөлөөт үе юм.

Цэвэршилт ээ? Би л лав биш!

Бид найзуудаараа уулзахаараа сарын тэмдэг, үргүйдэл, сексийн амьдралынхаа тухай зөндөө л ярилцдаг. Тэгсэн хирнээ “цэвэршилт” гэж ам нээнгүүт л бусад нь ярианы сэдвийг гялс өөр тийш нь шилжүүлчихдэг. Цайны цагийн амтат ярианаас хамгийн их орхигддог боловч, нас ахих тусам сэтгэлийг нууцхан зовоосоор байдаг сэдэв бол цэвэршилт. Цэвэршилтийг “залуу насны төгсгөл” гэж ойлгодгоосоо болоод бид энэ тухай ярихаасаа ч ичдэг. Гэхдээ цэвэршилт бол хэлд орохтой, сарын тэмдэг ирэхтэй л адилхан биднийг хүн гэдгийг сануулдаг биологийн хэвийн үзэгдэл. Тиймээс энэ сэдэвтэй нүүр тулцгаая.

Цэвэршилтийн талаар мэдэх ёстой 4 зүйл:
1. Дунджаар 51 насанд эмэгтэйчүүд цэвэршиж эхэлдэг. Гэхдээ 40 наснаас өмнөх цэвэршилтийг наснаас өмнөх цэвэршилт гэж нэрлэдэг. Цэвэршихийн өмнөх үе буюу 35-40 наснаас эхлэн эмэгтэй хүний цусан дахь дааврын хэмжээ аажим буурсаар тодорхой түвшинд хүрэхэд уг дааврыг хүлээн авдаг сав, үр дамжуулах хоолой, өндгөвч, арьс, тулгуур эрхтнүүдэд үйл ажиллагааны өөрчлөлт гарч эхэлдэг бөгөөд тэдгээр нь цэвэршилтийн шинжүүд илрэх үндэс болдог. 40-50 насанд өндгөвчний үйл ажиллагаа буурч, өндгөн эс, эм бэлгийн даавар ялгаруулах чадамж нь буурсаар сүүлдээ бүр зогсдог. Энэ нь сарын тэмдэг үзэгдэхгүй болох шалтгаан болно.

2. Сарын тэмдэг тогтворгүй болж, нүүр хүзүүгээр халуу оргиж, шөнөөр хөлөрвөл цэвэршилтийн эхлэл явагдаж байна гэсэн үг. Мөн бүх юмнаас төвөгшөөж эхлэх, уур уцаартай болох, мартаж санах зэрэг шинжүүд илэрч болно. Гэхдээ эдгээр шинждийн зарим нь зүгээр л нойрны тогтворгүй байдал болон халуун ногоотой хоол агаарын температур зэргээс хамаарч болно.

3. Сарын тэмдэг ирэхгүй болсноос хойш 1 жил өнгөрсөн тохиолдолд цэвэршилт гэж үзнэ. Цэвэршилт нь хэвийн физиологийн үйл явц бөгөөд ихэнх судалгаагаар 45 - 55 насанд цэвэршилт явагддаг гэж үздэг. Сүүлийн сарын тэмдгээс чинь хойш үтрээ чинь хуурайшиж, уян хатан байдлаа бага зэрэг алдаж магадгүй. Мөн биеийн жинд ч өөрчлөлт орж болно.

4. Цэвэршилтийн шинж тэмдэг болон илрэх нас нь ээжийнхтэй чинь шууд холбоотой биш. Мөн хүүхэд төрүүлсэн эсэх, төрүүлсэн хүүхдийн тоо цэвэршилтийн үед хамаарахгүй.

Гормоны эмчилгээ
Цэвэршилт нь огтхон ч өвчин биш. Энэ бол сарын тэмдэг, бэлгийн бойжилт, өсвөр нас шиг л хүний бие физиологийн нэгэн үе шат. Гэхдээ зарим эмэгтэйчүүдэд цэвэршилтийн шинж тэмдэгүүд нь хэт зовиур өгөх тохиолдолд гормоны эмчилгээгээр түүнийг зохицуулдаг. Хоёр төрлийн гормоны эмчилгээ байдаг нь зөвхөн орлуулах үйлчилгээтэй оэстроген болон прогестерон оэстроген хоёрын хосолмол юм. Үүнээс гадна дасгал хөдөлгөөн хийх, шар буурцагны найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх, эрүүл зөв хооллох ч зовиурт эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ гормоны эмчилгээг заавал хийлгэх ёстой биш юм.

Цэвэршилт болон ясны эрүүл мэнд
Цэвэршилт нь ерөнхийдөө сарын тэмдэг ирэхээ болихыг хэлдэг ч, энэ нь ариун цэврийн хэрэгсэлд мөнгө үрэхээ болихоос хамаагүй нарийн учиртай зүйл. Цэвэршилтийн үед оэстрогены хэмжээ багассанаар бидний яс сийрэгжиж эхэлдэг бөгөөд ингэснээр эмэгтэйчүүд ясны бат бөх байдлаа бага багаар алдаж эхэлдэг. Гэхдээ хэтэрхий бага жинтэй ястай, эсвэл тамхи архи хэтрүүлэн хэрэглэдэг болон бусад эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст энэ нь ясны сийрэгжилт болдог. Кортизоны хэрэглээ, бамбай булчирхайн өвчин, бага залуу насандаа хоолны хэт дэглэм барих, анорексия, байнгын суугаа амьдралын хэв маяг зэрэг нь ч бас эрсдлийг нэмэгдүүлдэг. Ясаа сийрэгжүүлэхгүй байхын тулд 30 наснаасаа эхлэн буюу цэвэршилтийн өмнөх үеэс арга хэмжээ авч эхлээрэй. Нэн түрүүнд долоо хоногт гурван удаа хүндийн жинтэй дасгал 30 минут хийж, хоол хүнснээс зохистой D витамин, кальциа тогтмол авах хэрэгтэй. Харин цэвэршсэний дараанаас кальцийн болон D витамины хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ууж эхлэх нь тохиромжтой. Гэхдээ эхлээд цусны шинжилгээгээр D витаминыхаа хэмжээг тодорхойлуул. Хэрэв бага хэмжээтэй гарвал биедээ хангалттай хэмжээний кальци шингэхгүй байна гэсэн үг. Өдөрт 1000 мг-аас илүү кальци ууж болохгүй гэдгийг санаарай.

Цэвэршилт болон секс
Бидний 20, 30 насандаа мэдэрдэг байсан оргилсон их дур хүсэл нас ахихын хирээр буурч эхэлдэг. Энэ нь өндгөн эсийн боловсруулалт багасдагтай холбоотой юм. Хижээл насны биеийн өөрчлөлт нь бидний өөртөө итгэх итгэлд нөлөөлж чадах ч, бидний тэр хүртэл хуримтлуулсан сексийн арвин туршлагыг яаж гүйцэх билээ? Цэвэршилтийн үед эрүүл хооллолт дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэлзүйн хувьд биднийг идэвхтэй байлгадаг учраас өөртөө итгэх итгэл, эрч хүчээ хэвээр байлгаж үүнийгээ дагаад өмнөх шигээ дур хүсэл ихтэй байхад ч нөлөөлдөг. Мөн хос хоёр хоорондоо сексийн оршилыг удаан бөгөөд өрнөлтэй хийж чадвал үтрээнд очих цусны эргэлт хэвээр байж болдог аж. Тэгээд ч цэвэршсэний дараа үтрээний чийгшил алдагддаг ч, энэ нь үтрээ тэр чигтээ хатаж хорчийчихно гэсэн үг биш, бусад талаараа бүх зүйл хэвийн явагдсаар байх болно. Хамгийн гол нь хуурайшилаас болоод секс хийх үед өвдөлт өгөх магадлалтай байдаг тул эмчтэй зөвлөлдөж үтрээндээ эстроген түрхэх юм уу, тусгай зориулалтын чийгшүүлэгч ашиглаж асуудлыг шийдэж болно. Харах өнцгөө өөрчилсөн зарим эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа секст илүү зоримог ханддаг болсон түүхүүд олон бий. Учир нь энэ бол бүх зүйл хаагдаж байгаа биш, эмэгтэй хүний амьдралын бас нэгэн шинэ сонирхолтой үеийн эхлэл тавигдаж байгаа гэсэн үг юм.

Цэвэршилтийн 6 давуу тал
1. Жирэмсэн болох вий гэсэн айдасгүй, эрх чөлөөт секс. Жирэмснээс хамгаалах эм минь баяртай!
2. Хүүхдүүд аль хэдийнэ том болсон тул, энэ насанд сэтгэл санааны тогтворгүй байдлаа эерэгээр ашиглаж өөрийн залуудаа сонирхдог байсан зүйлсээ туршиж үзэх боломж гарна.
3. Хосуудад хамтдаа өнгөрүүлэх цаг илүү их олддог. /№1-ийг дахин хар/
4. Энэ үед эмэгтэйчүүд өөрийнхөө дотоод дуу хоолойг нээж, хэнээс ч айхгүй хэнээс ч санаа зовохгүй зуун хувь өөрөөрөө болдог.
5. Цэвэршилтийг далимдуулж өөрийгөө эрхлүүлэх боломжтой. Өдөржин унтаж, хүссэн амттанаа авч идэж, амарсан ч хэн ч юм хэлэхгүй.
6. Цэвэршсэний дараа олон эмэгтэйн бүтээлч сэтгэлгээ нээгддэг. Тэд энэ насандаа зохиолч болж, ном гаргах юм уу зураг зурж болно. Юунд ч баригдахгүй сул чөлөөтэй амьдрал.

Цэвэршилттэй нүүр тулсан түүхээсээ бидэнтэй хуваалцаач?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(732)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com