ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хеликобактер VS Хэрэглээ

Эрүүл мэнд  | 2013 / 03 / 27

Хэрэв жаахан л халуун ногоотой, чихэрлэг эсвэл тослог хоол идэх үед ходоодны дээд хэсгээр өвддөг бол чамд ходоодны шархын эхний шинж тэмдэг явагдаж байна гэсэн үг. Хооллолт, сэтгэлзүй, эрүүл ахуйдаа хайхрамжгүй хандсанаас болоод “уцаартай” болсон ходоодоо тайвшруулахын тулд чи юуг мэдэх ёстой вэ?

Хеликобактер VS Хэрэглээ

Хеликобактер ихсэхэд ходоод шархалж өвчилдөг. Улмаар ходоодны ханыг хамгаалагч салслаг бүрхэвчийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Хүний биеийн эсэргүүцэл сулрах үед хеликогийн шинж тэмдгүүд илүү тод үзэгддэг. Орчин үед хүнсний аюулгүй байдал, хүн амын өсөлттэй холбоотой нягтран суурьшилт, хувийн ариун цэвэр, буруу хооллолт зэрэг нийгмээс хамааралтай олон шалтгаанаас үүдэж хеликобактеритай хүмүүсийн тоо олширчээ. Хеликобактерийг эмчлэхдээ ходоодны хүчил бууруулагч эм, антибиотик зэргээр хавсран эмчилдэг. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдэд төдийлөн тохиромжтой эмчилгээ биш юм. Тиймээс гам сайн барьж, хориглосон хоол хүнсийг хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Хелико нь ходоодны хүчлийг нэмэгдүүлж ходоодны шарх, цаашилбал ходоодны хорт хавдар үүсгэдэг. Хамгийн гол нь хеликобактеритай хүнд маш удаан хугацааны дэглэм, гам шаардлагатай. Өдөр тутмынхаа амьдралд зайлшгүй хорих шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүдэд эдгээр орно:

Цавуулагтай бүтээгдэхүүн: Үүнд бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн, жишээ нь талх, жигнэмэг, гоймон, пицца, овъёосны будаа зэрэг орно. Эдгээр нь ходоодны хүчлийг нэмэгдүүлэх сөрөг талтай. Ихэнх хүмүүс гурилан бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэглэснээр зуршил болсон байдаг. Үнэндээ эдгээр нь хүний биед шаардлагагүй бүтээгдэхүүн юм. Хэрэв үр тариа, гурилан бүтээгдэхүүнээс 60 хоногийн турш татгалзаж чадвал хеликобактери тодорхой хэмжээгээр буурдаг.

Каффейнтэй хоол хүнс: Тийм ээ, би ч бас кофе уух дуртай. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Бүх төрлийн кофе хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Кофенд дурлагч ихэнх хүмүүс ходоод гэдэс, хоол боловсруулах замын ямар нэг өвчлалтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс яг одооноос буруу зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Мөн шоколад, байхуу цай, кола, болон хийжүүлсэн ундаанд ч мөн адил каффейн агуулагддаг. Тиймээс ходоодныхоо өвчнийг арилгахыг хүсч л байвал жимсний цэвэр шүүс, цэвэр устай нөхөрлөх хэрэгтэй шүү. Алкоголийн төрлийн ундааны талаар бодох ч хэрэггүй.

Шар буурцаг: Саяхныг хүртэл буурцгийг эрүүл хооллолтын дээд хэмээн үзсээр ирсэн. Гэвч үнэндээ тийм биш юм. Буурцагт агуулагддаг их хэмжээний уураг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мөн зөвхөн буурцаг төдийгүй үнээний сүүнд агуулагддаг шүлт нь ходоодон дахь хүчлийн хэмжээг нэмэгдүүлдгээрээ сөрөг талтай юм.

Исгэлэн жимс: Нимбэг, грейпфрут, жүрж гэх мэт цитрусын төрлийн жимс нь ходоодны хүчлийг ихэсгэнэ. Ийм жимсний шүүснээс ч бас татгалзах хэрэгтэй. Мөн цангис, улаан лооль болон улаан лооль оролцсон кетчуп, салса, пастаны соус зэргийг “эмзэг” ходоодтой хүмүүс их хэмжээгээр хэрэглэвэл бие чинь шууд сөрөг хариу үйлдэл үзүүлэх болно.

Соус амтлагчууд: Хоол хийхэд ордог төрөл бүрийн амтлагч, соуснууд ходоодны хүчлийг ихэсгэж цээж хорсгодог. Хар перец, чили, сонгино, сармис, цуу, гич, майонез болон гааны тос зэрэг нь хүчлийг ходоодноос зайлж улаан хоолойг хорсгоход хүргэдэг. Орой бүр хоолондоо ямар нэг амтлагч хийдэг бол яг одооноос болихыг зөвлөж байна. Түүнчлэн өдөр бүр хэрэглэдэг давсныхаа хэмжээг аажмаар багасгаарай.

Тослог хоол хүнс: Тосонд болгосон пирошки, хуушуур, шарсан тахиа, зайдас, шарсан төмс зэрэг амьтны гаралтай тос ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд ходоод өвдөх шалтгаан болдог.

Ходоодны хүчилээ идэж байгаа хоол хүнсээрээ дэмжээд л байвал хеликобактер төдий чинээ үржинэ. Тиймээс ходоодныхоо хүчлийг хэвийн хэмжээнд нь барьж, эрүүл ахуйг сахиснаар хеликобактераа багасгаж болно. Ходоодны хүчил бууруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд:

Chamomile /Алтан товч/ цай- Алтан товчийн хандтай цай нь ходоодны хүчилтэй тэмцдэг, тэнцвэржүүлдэг аж. Цайг буцалгаж бүлээн болтол хөргөсний дараа бага багаар шимж уух нь хамгийн үр дүнтэй. Хэт халуун болон хэт хүйтэн унд харин ч ходоодны хүчлийг ихэсгэдэг учраас бусад бүх ундаа хөргөж байгаарай.

Алимны цэвэр бүтээгдэхүүнүүд- Алим болон алимны цуу нь хоёулаа ходоодны хүчлийг бууруулах нөлөөтэй. Алим нь өөрөө хүчиллэг жимс боловч түүнд ходоодыг зөөлрүүлэх энзим болон ашигтай хүчилүүд агуулагддаг. Пестицид болон бусад химийн бодисны найрлагагүй органик алим хэрэглэхийг эрмэлзээрэй. Эсвэл худалдаж авсан алимаа сайтар угааж цэвэрлэж байгаарай.

Бүйлс самар--Өдөрт нэг атга бүйлс самар идэх нь ходоодны хүчилтэйгээ хийх тэмцэлд чинь том тус болно.

Органик Алое шүүс--Алое-ийн шүүс нь хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, ходоодны хүчлийг бууруулан үрэвслийг намжаадаг. Дэлгүүрт зардаг элсэн чихэртэй алое-ийн шүүс биш, цэвэр алое-ийн бэлдмэл авч хэрэглээрэй.

Эдгээрээс гадна ходоодныхоо өвдөлтийг арилгахыг хүсч байвал аль болох тайван, өөдрөг байгаарай. Учир нь сэтгэлзүйн дарамт стресс нь шууд ходоодонд нөлөөлж хүчлийг ихэсгэн өвдөхөд нөлөөлдөг. Тиймээс ч муу сөрөг зүйлсийг төсөөлөн боддог хүмүүс ходоодны шархтай байх нь тун элбэг тохиолддог.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(908)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Сугараа.   2015-10-09
bayrllaa

Зочин: Сугараа.   2015-10-09
bayrllaa

Зочин: Маргад.   2015-06-01
Хеликобактер хаана очиж зөвлөгөө авч эмчлүүлбэл дээр вэ?

Зочин: Маргад.   2015-06-01
Хеликобактер хаана очиж зөвлөгөө авч эмчлүүлбэл дээр вэ?

Сүүлийн сэтгэгдэл

  • Дэлгүүр хэсье: Валентинаар хайртдаа өгч болох 10 бэлэгний санаа
    ymar ch emegtei hun uurig n ged surprise barij bhad durguitseed aashlaad yvahgui l bh. harin ch ene udriig ashiglarai gej heley
  • Валентины хайрын зууч зөвлөж байна
    таалагдлаа хэрэгжүүлнээ
  • Ярилцах сэдэв: Ахиад хүүхэдтэй болох уу, ажилдаа эргээд орох уу?
    Manai huu 2 nastai huuhdee 8 sar hurehed ajildaa orson odoo 2 dahi huuhdee teej bgaa huuhed bol burhnii beleg tegeed ch emegtei hun ajil geed huutsulduhuusuu iluu ger buldee halamjtai bh heregtei yum shig
  • Хуурсан байвал яана аа гэсэн айдас сэтгэлийг минь шаналгаж байна
    gadyyr belgiin hariltsaand orohiig n zuwshuurch tegj ouynii doroitold orj bolhgvi.muu archaagvi amia bodson garyydiiin tsaana sain erchvvd zunduu baidag.ter erchvvded n muu vlger bolood bga bhgvi uy.ideh hvsel n dawamgai bhad ouynii chadamj n dawamgai hvmvvs bn.nuguu neg heseg n belgiin hvsel n dawamgai hvmvvs bn.chi tiim hvntei taarsan um bailgvi.tegeed l ene nasan tyrshid chn asyydal bolj ch magadgvi.aztai hvvhnvvd jinhene er hvntei uchrana.vldsen hvvhnvvd n vldsentei l uchradag gsn.jinhene er ger bvlee byzarladaggvi l bhgvi uy.tegeed negent hyyrsan hvniig neg sain sanyylga uguud dahin tiim um gargyylah gj am uchigiig n awaad uuchlah l arga zam bn da.
  • Хуурсан байвал яана аа гэсэн айдас сэтгэлийг минь шаналгаж байна
    bi gaihdaggiin.hyyraagvi er hvn gj bhgvi geh shig .tegtel n hvvhnvvd itgechihsen uurtuu dvrdee orson bh uma.aimhai hylchgar garyyd tegsnee ergeed hariygaa awna uur hvntei yawna ch gdg.teghr mongoliin ger bvlvvd er emgvi gaduur belgiin hariltsaatai bhgvi l bol orshin togtnohoo bhaa bolison hereg vv.serj vz hvvhnvvd min.bi usuj tom bolohdoo ergen toiron awgai hvvhnii asyydal gargj bga er hvniig ergen toirnoosoo harsangvi.olon olon geree gsn erchvvd bdg um shvv.ene bol tsewer ydam ussun orchin hvmvvjliin asyydal.hungun hyymgai hajyydah hania boddoggvi vr hvvhdee boddgoggvi har amia bodson hormoin dontoi hvmvvs l uursdiiguu umuurch iim buzar zvil hiij yawdag n vnen bizde.hyyrdaggvi er hvn bdaggvi ch geh shig zunduu gadyyr belgiin hariltsaag shvtdeggvi ger bvlee hamgaalj yawdg erchvvd bdg za.doodohooroo amidardg hvmvvs doosh tvwshnii l bdg bhgvi uy.
  • Шилдэг 10: Бүх цаг үеийн хайрын тухай кинонууд.
    yyy-д, Сэтгэлийн үгтэй захиа махиа хэрэггүй шүү. Жинхэнэ creepy санагдана. Зүгээр хөөрхөн бэлэг, баярын мэнд хүргэсэн үгтэй байхад л болно шд. Тэгээд л холбоотой байдаг болоод л аяндаа болношдэээ.
  • Шилдэг 10: Бүх цаг үеийн хайрын тухай кинонууд.
    yyy-д, яахавдээ өнөөдрөөс эхлээд мессеж бичээд үзэхгүй юу. Тэгээд хариу бичихгүй байсан ч яахав. Валентинаар хөөрхөн бэлэг өгчих. Ямар ч эмэгтэй сайхнаар л хүлээж авна ш дээ. Яахав гаднаа дургүйцэж эсвэл тоохгүй царайлж магадгүй л юм. Тэгээд бэлэг нь таалагдсан уу... энтр гээд л яриа өд л дөө. Тэгээд жоохон өөртөө итгэлтэй бай. Өөртөө итгэлгүй хүнд хэнч дургүй шд. Гайгүй байлгүйдээ. Амжилт
  • Ярилцах сэдэв: Чиний энэ жилийн зорилго юу вэ?
    2016 ond 1.setgel hangalyyn bhaar goy bietei bolno.2.uruu tulj dyysgana.tegeed geree hvsseneeree zasaj tohijuulna.3.dahin shine ajlaa neej amjilttai awch yawna.4.hvnees mungu awah yostoi ter asyydal maani hyrdhan dyysaasai.ene bvhnees ilvv hvv maani l ervvl saryyl baigaasai.
  • Ярилцах сэдэв: Чиний энэ жилийн зорилго юу вэ?
    Бүх охидын хүсэл биелэх болтугай. Миний хувьд 1.Өрөө төлж дуусгана. 2. Жингээ 5 кг хасна. 3. 2016 онд хөөрхөн хүүхэдтэй болно. 4.Англи хэлээ сайжруулж, чөлөөтэй ярьж чаддаг, бичдэг болно.5.Шинэ байртай болно.6.Гадаадад аялана. Хүсэл минь биелэх болтугай
  • Хуурсан байвал яана аа гэсэн айдас сэтгэлийг минь шаналгаж байна
    nadad neg asuult bn humuusee. huniig uur huntei sexduulehgui gd umchluh chin uur huntei yarihiig n horiglosontoi adilhan heterhii erhend n haldaj bgaa hereg bish uu kkk. za tgd eniig unshaad huniig heleh helehgui ugeer doromjlood bvdaa. zugeer uzel bodloo helj sanal soliltsohiig huslee. manai nuhur namaig huurval bi bas l busad bushyichuudiin adil setgeleer unah bhaldaa. haayaa iimerhuu araar taviltiin talaar sonsohoor sex gj yag yu yum be gsn asuult garch irdeg. miniiheer sex gj hun turulhtun busad amitadaas yalgagdah oyun sanaa biyiin tuvshind deed zergiin taashaal awdag zuil. adguusan amitad bol ur udmaa zalguulah gj sex hiideg. getel er ch bai em ch bai neg huntei suusan chin sexiin huvid taashaal awch chadku setgeld n hurehgui bval yah ve? hun bolj turuh hovor zayag awch turchihuud sexiin aguu saihan taashaaliig edlej uzelgui unguruh gj uu? tanii hardaad bgaa nuhur esvel ehner chin tanias awdaggui taashaalaa uur hunees awah bsan bol yah ve? minii huvid hair sex tusdaa asuudal. hun zuvhun hairtai huneesee deed zergiin taashaal awah bolomjgui yum. bid nar ehelj duralchihaad daraa n sexddeg bolohoor.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com