ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

DIY: Гэрийн чимэглэл

Чөлөөт цаг  | 2013 / 03 / 31

Ганцхан анхаарал татам чимэглэл л гэрийн уур амьсгалыг гайхалтай болгож чадна. Эд хогшилоо эмхлэнгээ хана, ширээндээ аятайхан чимэглэл хийх аргуудыг эзэгтэй нартаа зөвлөж байна.

DIY: Гэрийн чимэглэл
1. Зүрхэн хэлбэртэй ханын чимэглэл-Хананд өлгөх тавцан дээрээ жижиг хадаасуудаар зүрхэн хэлбэр гарган хадаж бэлтгэнэ. Харин дараа нь зурагт үзүүлсний дагуу улаан нэхмэлийн утсаар хооронд холбоорой. Ингээд л ханандаа өлгөх гоёмсог чимэглэл бэлэн болно. Заавал зүрх биш дугуй, нэрнийхээ үсгийг ч ингэж хийж болно.
2. Жаазаар хийсэн ээмэгний өлгүүр-Хэр их ээмэгтэйгээсээ шалтгаалаад жаазаа сонгоорой. Харин жаазны дотор талд байдаг цаасны оронд даавуу чанга татаад хийж бэлтгэнэ. Ингээд даавуундаа ээмгээ хатгаад тавихад л болно
3. Нүдний шилээ хаана хадгалж байхаа мэдэхгүй байгаа бол доорх аргыг туршаад үзээрэй
4. Богинохон залгууртай утсаа цэнэглэхийн тулд энэ DIY-г туршаад үзээрэй. Танайд хэрэглээд дууссан шампун, ангижруулагчийн сав байгаа бол илүү тохиромжтой. Зурагт үзүүлсний дагуу зүсээд л болоо. Амархан байгаа биз.
5. Уншдаггүй номныхоо хуудсуудыг нааж байгаад голыг нь хутгаар зүсч аваад цэцгэндээ ваар болгоорой.
6. Жижиг том хэмжээтэй хуванцар тавгийг аваад хуучин хувцас, хээтэй орны даавуугаараа бүрж энэ чимэглэлийг хийнэ.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(724)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com