ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хайрыг мөнхлөх 15 дахь яруу найрагч тодорлоо

Чөлөөт цаг  | 2013 / 04 / 07

“Хайрлаж дурлахгүй байвал өөрийгөө үхсэнд тооцож болно”-Арлааны Эрдэнэ-Очир

Хайрыг мөнхлөх 15 дахь яруу найрагч тодорлоо

“Хайрын шүлгийн хаан”-ы хэлсэн энэ үгээр 15 дахь удаагийн “Цагаан уул” наадам эхэлсэн юм. Хүчээр бичигдсэн хайрын шүлэг эхний хэдэн мөрөөсөө л мэдэгддэг. Сонсоход шууд л хүйтэн, амьгүй амьсгалаар үлээх шиг санагддагсан. Хайрлаагүй хүн амьгүй, хайраас төрөөгүй үг ч амьгүй. Тиймээс зөвхөн хайраас л төрөх дулаахан, амьсгалтай, амьд үгсийг сонсож өөрийгөө ч бас уярдаг, уйлдаг, шаналдаг, шархирдаг амьд хүн гэдгээ мэдрэхээр Улаанбаатар чуулгыг би зорьсон билээ.

“...Өвлийн шөнөөр нисэх юмсан
Өнө мөнхөд
Өөрийн чинь дотор нисэх юмсан...”. Залуу яруу найрагч, 2009 оны “Цагаан уул”-ын эзэн Ч. Ууганбаярын энэ мөртийг сонсох хүртэл анхаарал минь тайзны зүг биш, үзэгчид үүдний хаалга хоёрын хооронд л савчаад байлаа. Уг нь наадам эхлээд 10 орчим залуу яруу найрагч шүлгээ хэлчихсэн байсан үе. Утсаа оролдох юм уу, хоорондоо шивнэлдээд яг л над шиг тогтож суухгүй байсан үзэгчдийг тайзан дээр гарч ирмэгцээ л тэр өөртөө татаж, хэзээний сурсанаараа танхим дүүрэн хуй салхи тавьчихаад буучихлаа. Жилийн өмнөх “Цагаан уул” дээр ч тэр ийм л байсан. Түүний анхны ном “Нимбэгэн сарны шүүс” нэртэй. Эмэгтэй хүний эрчүүдээс хүлээдэг олон үг тэнд бий дээ.

Би заримдаа их гайхдаг юм. Эрчүүдийг бид мэдрэмжгүй, бүдүүн баараг, болхи гэлцдэг атал хамгийн их нарийн мэдрэмж шаардсан ажлуудад тэднээс илүү толгой цохих нь үгүй. Хамгийн чадварлаг ахлах тогооч нар эрэгтэй байдаг. Зураачдаас алдар нэрд хүрсэний ихэнх нь эрчүүд. Эрэгтэй үсчинд л үсээ “даатгавал” би тайван байдаг. Бас бүтээлийг нь мэдэх эмэгтэй яруу найрагч, зохиолчид тун цөөхөн. Энэ удаад ч 45 найрагч II шатанд шалгаран үлдсэний 6 нь л бүсгүй хүн байлаа. Хайрыг эмэгтэй хүн л илүү мэддэг гэдэггүйсэн билүү? 2000 оноос хойш нэг ч эмэгтэй найрагчийн хүртээгүй “Цагаан уул” наадмын цомыг тэр 6-ийн аль нэг нь авчихаасай гэсэн "феминист" хор шар дотроос хатгаж байсан. Ч.Ууганбаярын “нислэг”-ээс хойш Н.Минжинсайхан, Д.Сосорбарам, Р.Улам-Оргих, Г.Баяр зэрэг миний уран бүтээлээр нь мэдэх залуу яруу найрагчдын шүлэг надад дутагдаж байсан “агаар”-ыг бага багаар өгсөөр байв.

Хайрыг дэндүү сайн мэддэгтээ ч юм уу, шүүгчид аль ч шүлгэнд онцгойлон татагдахгүй байгаа нь илт байв. Арга ч үгүй дээ, тэд бол “Болор цом”-ын эзэд болох хайрын шүлгийн мастер А.Эрдэнэ-Очир, Ж.Баяржаргал, Н.Гантулга, мөн МЗЭ-ийн шагналт ахмад яруу найрагч О.Содномпил, 2010 оны “Цагаан уул”-ын эзэн С.Начин нар байсан юм. Хайрыг бичиж чаддаг хүмүүс. Түүнийгээ ч батлан харуулах гэсэн мэт, энэ наадмын түрүүг хамгийн залуудаа авч байсан яруу найрагч С.Начин сүүлийн шат эхлэхийн өмнө үзэгчдийн дунд суугаа нэгэн бүсгүйд зориулан 2 шүлгээр тайзыг мялаасан. Омог бардамаар дурлаж үзсэн нь мэдэгдэх түүний уншсан мөртүүдээс сэтгэлд тод үлдсэн нь “Чамд ялагдах их ялалт минь”.

“...Нарыг алгаараа хаачихлаа гэж боддог шиг
Чамайг мартчихлаа гэж итгэдэг шиг
Гэнэн юм…” /Т.Саранчимэг/
***
“...Солонго гэзэг үсэнд чинь зүүгдэж эрхлээд
Солонгыг гэзэг үсэндээ зүүж эрхлээд...” /Н.Минжинсайхан/
***
“...Хайр бол
Үнсэх, үлээх хоёрын
Үл мэдэг зааг юм...” /Ч.Өсөхболд/

Сэтгэлд хүрсэн мөртүүдээс дэвтэртээ амжиж тэмдэглэсэн минь дээрх хэдээс хэтрээгүй нь харамсалтай. Шат ахих тусам шүлэгчдийн унших бүтээл чангарч, заримыг нь сонсов уу үгүй юу эрдэнэс олсон хүн шиг бичих гэсээр байтал дараагийн дахин нэг донсолгосон шүлэг эхэлж, өмнөхийг нь агаарт хийсгэчихээд байсан юм. “Чансаатай уран бүтээл нэг ч сонсогдсонгүй” гэдэг үг хамгийн залуу шүүгчийн амнаас сонсогдсон. Үнэхээр тийм ч байж мэднэ, гэхдээ л би тэндээс хавар үнэхээр ирснийг мэдэрч авсан.

Хайрын шүлгийн наадам биш, хаа нэгтэйн парти юм уу байгууллагын шинэ жилийг хөтлөхөд илүү тохирох болов уу гэмээр хоёр хөтлөгчийн хэлсэн зарим үгийг ор тас мартвал, мөнхийн сэтгэлийн билэгдэлээр овоглосон энэ наадам 15 дахь удаагаа өөлөх зүйлгүй болсон. Энэ удаагийн “Цагаан уул” хайрын шүлгээс гадна, хайрын дууны үг, мессежний төрөлд шилдгийг шалгаруулснаараа онцлогтой. “Хайрын дууны шүлэг”-ийн төрөлд Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Ганхүрэл түрүүлж, Н.Минжинсайхан удаалсан.

“Болор цом”-ын дараа орох томоохон наадмын шүүгчид тэр өдрийн тэргүүнийг шалгаруулахаар гараад, суудал дээрээ түр эзгүй. Энэ хооронд хөтлөгчид хайрын мессежний уралдаанаа явуулж, дуучин BX “My Love” дуугаараа найрагчдад болон үзэгчдэд хувийн зүгээсээ бэлэг барив. Сүүлийн 5-д үлдсэн найрагчдын дундаас тэргүүн байрын эзнийг таамаглаж ярилцах нь урд хойно сонсогдоно. 4 эрийн дунд ганцаархнаа урт хар гэзгээрээ үгсээ чимэглээд, эрэмгий нь аргагүй шүлэглэж зогссон, өөрийн таних залуу яруу найрагч бүсгүйгээ энэ жилийн цомыг авсан болов уу гэж би тааварлан суулаа. Шүүгчид оргил мөчийг зарлахаар тайзан дээр гарч ирээд, юуны түрүүнд өөрсдийн хайрын тухай бүтээлээсээ нэг нэгээр наадмыг мялаалаа. “Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь...”. Ахин дахин сонсоод уйдамгүй сонгомол шүлгээ хэлчихээд, ерөнхий шүүгч Арлааны Эрдэнэ-Очир болон бусад шүүгчид шилдэгүүдийг шалгаруулав. Таамаглал минь зөв байж. Цомын эзнээр залуу уран бүтээлч Эрдэнэбаатарын Бүжинлхам тодорсон юм. Харин II, III байрыг яруу найрагч Н.Минжинсайхан, Э.Энхболд нар эзэллээ. “Цагаан уул”-ыг 1991 онд Ц.Оюундарь, 1993, 2000 онд Г.Мөнхцэцэг, 1994 онд Л.Өлзийтөгс, 1996 онд Д.Оюундэлгэр нарын эмэгтэй яруу найрагчид авч байсан билээ. Оршин буй цаг хугацаанаасаа хайрыг л түрүүлэн мөнхөлж үлдээдэг хүмүүс бол зохиолчид. “Цагаан уул” цом мөнхийн хайрыг уран бүтээлээрээ билэгдэх хүмүүст л очдог биз ээ. Үзэгчийн хувьд би лав тун сэтгэл ханамжтай тэндээс гарсан. Очих хүндээ л очсон доо. Гоолингоогийн уран зохиолд дуртай уншигчид маань түүнийг “Эмэгтэй хүн-2” өгүүллэгээр нь мэдэх байх. Тэргүүн байрын эзний хоёр дахь ном “Намрыг мартагсад” нь миний өмнө урт хар гэзэг, урт хар даашинзтайгаа зогссоор л байна...

Э.Бүжинлхамын шийдвэрлэх шатандаа уншсан шүлэг:

Шидэт зүүдний чинь нууцыг тайлах
Цорын ганц, тэнгисийн гүн дэх түлхүүр юм би
Шивнэн хэлэх хүсэл бүрийг чинь тэнгэр лүү нисгэх
Цаг хугацааны залбирал юм би чиний
Нэг л гүнзгий санаа алдахад, хоолойд чинь тээглэх
Үл мэдэг хөндүүр зангирал юм
Ганцаар суухад гараас чинь тас зуурах
Ганцаардлаас ч эрхэмсэг ганцаардал чинь би юм...
Өвдөлт мэдрэгдвэл аяархан амандаа аялж болох
Өчигдөрт байсан чиний тэнэгхэн дурсамж юм би
Хэнд ч хэлэлгүй өөртөө л үүрд хадгалсан
Хэний ч хүршгүй эгшиглэнт нууц чинь би юм
Хэн нэгнийг хайрлалаа ч чиний санамжинд байх
Хэзээ ч зэвэршгүй мөнхөд түгжээстэй цоож юм би чиний...
Үүлсийн үзүүрээс тас атгаад эргэж ирэхгүй явахдаа ч
Үүрд зүрхэндээ бэхлээд оёчихсон итгэл бол би юм
Долоон сарын асгарсан их бороо алган дээр чинь үнсчихээд
Амь алдахдаа ер бусаар инээмсэглэх гоо үзэсгэлэн юм
Би чиний зун юм...

Харамсахдаа уруулаа хэмлээд л инээмсэглэж чадах
Хачин аниргүй, галзуурал чинь би юм
Хайрлаж боломгүй хайр
Харанхуй нуугддаг сэтгэл юм би
Амьдралыг туулах зориг үгүй болох үед
Араас чинь зөөлөн тэврэх өчигдөр юм
Зүрхний чинь хамгийн эмзэг өрөөнд
Зүсээ тольдон, үсээ самнан суух залуу нас бол би юм
Тэмдэглэлийн хуудаснаа бичигдсэн учрыг нь олоогүй зурвас юм
Тэр нэгэн хүйтэн өвлийн цонхон дээр асаасан лаа юм би
Чиний нүдэнд хоргодох, хэний ч анзаарамгүй
Хамгийн эрэмгий гуниг бол би юм
Чимээгүй орсон цасны, үүрээр цацрах
Үл мэдэг бүдэгхэн гэгээ юм ...
Би чиний өвөл юм...

Хаа хүрэх нь үл мэдэгдэх галт тэрэгний цонхоор
Гунигтай инээн харахад чинь хийсэн одсон чийгт сормуус юм
Хамгийн хүйтэн шөнөөр зүүдэнд чинь жингэнэх
Мөрөөдөлд чинь мөнхөд орших гэрэлт цамхаг юм би
Асгаж орхивол арай л аяархан өвдөх болов уу гэмээр
Асгарч өгдөггүй тийм хяслант нулимс юм, чиний
Үзэн ядахуйн хязгаараас үсээ сэмрээн хийсгэсэн
Үнэрт чинь үүрд орших өршөөлгүй нууцат харц юм би

Эргэж хараад тэврэн авах нүгэлт хүсэл чинь би юм
Эхлэл тавьж зүрхлээгүй асуултын тэмдэг мэт төгсгөл юм
Зүүн чихэнд чинь мөнхөд уянгалах шүлэг юм би
Зүрх рүү чинь шурган орчихоод үүрд амьдрах найдвар бол би юм

Уйлуулж чаддаг эр зоригийг чинь хайрлаж чадах ганцхан нь би юм
Урван одсон, уучилж чадаагүй тасран одсон хүлээлт нь ч бас юм
Зүүд билээ чи минь гээд зүүдэлж зүрхэлдэггүй санаашрал юм
Хүрч чадашгүй нь чи гэхдээ, хүрч чадахгүйгээ л хайрлах зүрх нь би юм
Амьдралд чамайг торгоох зогсоол чинь би юм
Асан унтраад, нурам болох хүч чадал чинь ч бас юм
Бүр мөсөн хатчихсан хэрнээ үг шивнэх
Цагаан уул цэцгийн
Бүдэг бадагхан баригдашгүй
Зөн совин юм би
Чи юм би
Би юм чи...

2012.7-8-9.26

1. Залуу яруу найрагч Т.Саранчимэг
2. Залуу яруу найрагч, 2009 оны “Цагаан уул”-ын эзэн Ч. Ууганбаяр
3. Залуу яруу найрагч Л.Лхагвасүрэн
4. Залуу яруу найрагч Э.Сударчулуун
5. Наадмын хамгийн ахмад оролцогч бүсгүй н.Жаргалсайхан. "...Хайраараа л дайлж яваарай бүсгүй минь" гэдэг нэг мөр нь санагдана
6. Залуу яруу найрагч Д.Сосорбарам
7. Залуу яруу найрагч Р.Улам-Оргих
8. Дэд байрын шагналт яруу найрагч Н.Минжинсайхан
9. 2010 оны 'Цагаан уул"-ын эзэн, энэ жилийн наадмын хамгийн залуу шүүгч С.Начин
10. Шүүгчид дүнгээ ярилцаж байна
11. "Хайрын дууны шүлэг" төрлийн дэд байрын шагналыг дуучин BX гардууллаа
12. "Болор цом"-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир "Голын тохой дээр" шүлгээ уншиж байгаа нь
13. "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал
14. "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга
15. "Цагаан уул"-ын 15 дахь эзэн яруу найрагч Э.Бүжинлхам
16. Э.Бүжинлхамын хоёр дахь ном "Намрыг мартагсад"
Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(553)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • 5 сарын зурхай
    saihan sar irj bgaa n unen bn aa bayrlalaa
  • Ээж маань уурлахаараа яг галзуу хүн шиг болдог
    Zulaad: Emegtei bolj tursunduu bitgii gutraarai. Sohor dogolon hulgui helgui geed chamaas hetsuu tursun humuus zunduu baigaach aimdrahiin tuld bugd temuuldeg. Hun eej aaviigaa shuuh erhgui gedeg Ene horvoo deer hun bolgoj turuulsend ni bayarlah heregtei Chamaig hedii zovooj bsan ch odoo bugd ard hotsorson Odoo saihan ireedui huleej bhad ungursunuu sanaj uuriiguu uzen yadaj busdad gomdoj suuh yamar heregtei yum Odoo harin sain saihan huntei suuj ur huuhedtei bolj tedendee uuriinhuu avch chadaagui etseg ehiin hairiig belegle. Chi l uuriiguu hairlahgui bol busad humuus hezee ch chamaig hairlahgui. tiimees uurtuu durlaj hairtai bol. Uuriiguu ungursun muuhai bugdeesee chuluuluud erh duraaraa yu hussenee hiij saihan amidar Zugeer l bugdiig mart Sanagdaad bval kino geed l bod Ter kino emgeneltei kino njee geed l bodchih
  • Хамгийн эрэлттэй 14 эмэгтэйчүүдийн эмнэлэг
    Sain baina uu nadaa zowolgoo ogooch aigaad baihiin bi jiremsen odoo 4n 7 honogtoi ymaa tegsen dooguur tsus garaad bhiin zvgr boluu yah estoi we hvvhdee aldhaas aigaad yahaach meddeggvi
  • 5–р сарын зурхай
    энэ хэдэн сарынх вэ
  • Үргэлжлүүлэх үү, болих уу: Зогсонги харилцаандаа дүгнэлт хийх 5 өөр тал
    bi neg l buruu amidrad bga ch yum shig buruu huntei suutzan ch yum shig sanagdah yum tuunig geh setgelees nadad odoo yu ch alga 2 huuhde l bodoj amidarch bna hamgin chuhal ni ger bulee buten awch uldeh shuu de
  • Алхам алхмаар: Хэрхэн “to-do list” гаргах вэ?
    sainuu goolingoo bi negdie, bi odort dadal bolgoj 2 zuil amidraldaa nemeed bgaa odoo 6 bolgno gj bodoj bna gehdee nadaas ih zuil shaardah bh, bi urgelj com-toi nohorlodog bi netees appuud haisan bolowch todiilon sanaand niitsehgui nosor bgad bh ym garaar bichih ni tiim ur duntei ymyy, garaar ym bichih durgui bolohoor hehehe, tegeed tiim app bwal oruulj ogooch pls, shuud ajiliin comtoi syns hiigeed l holbogdchihdog to do listee boglonguut huwiart ordog bi haij uzsen ldee gehdee to do listuud tiim super bhin tuld nadaas mongo neheed bh ym heheh medeej en talaar sudalgaa hiisen bh gj bodood turshlagaasaa huwaaltsaach gj bgaa bilee heheh hoorhon goolingoo bayrlalaa
  • Залбирал
    Saikhan uguulel bna.Setgeliig min sergeej, saikhan bolloo.Busdad iim setgeleer handah Bujin busgui uujuu setgel agui yuma. Ene busgui shig uujim setgeltei boloh yumsan . Setgeldee dandaa bodj ene busguin setgeliin agui saikhan zan chanraas ulgerlen duuraihiig husej bna . Amidral baylag. Uhaantai zuv yvah heregtei. Bas neg negniigee hairlaj bh ni hamgiin chuhal yum.
  • Гэрлээ асаа: Миний амьдралыг өөрчилсөн 11 итгэл үнэмшил
    https://www.facebook.com/events/210860169296801/
  • Миний төлөвлөж чаддаг хүн болоход суралцсан 4 жил
    Баярлалаа.Үнэхээр сайхан зөвлөгөө мэдээлэл байна. Би төлөвлөж эхлээд удаагүй байгаа л даа төлөвлөсөн ажил амжихгүй болохоор уур хүрээд байдаг байсан одоо яахаа ойлголоо. Баярлалаа
  • Ээж маань уурлахаараа яг галзуу хүн шиг болдог
    ene odriin mend bi Zulaad handaj neg yum helmeer bna. Burhan hezeech bid nart davaj garhaargui zovlon amdrald ogdoggui harin bolj bgaa zuiliig davaj chadahiig maan medeedl iim zuiluud bolood bgan gej helmeer bna.Bi tiim lag burhan geed bdaggui bas humuusiig itge gej helehgui gehdee bodood bhaar unenl sanagdaad bdagiin nadad bas cham shig zuil bolj bsan bandi bish ohin bsan bolhoor tevcheedl odoo chadahguin geed aav maan bid 3iig orhiod yavsan ter yed minii burhan bsan hun tegej heleed yavaad oghod delhii ertonts nursan yum shigl bolj bsan hun bolgonl yanz yanziin yum yarij muulj baihad neg helj baihguid bas helj bsan gehdee ter yed bi neg zuil oilgosonl doo ene ih zovlon ene ih setgeliin bas zurhnii ovdolt zarimdaa shonojingoo uilj bgaa yunii toloo gej ene bugdiig hiigeedl bi l zovno bi l ovdono harin oor humuust zugeerl tsainii yarii gedegiigl medsen ternees hoish bi gedeg hun shud zuugaad bur uruulaasaa tsus garsanch tevcheedl garna gej zutgedeg bolson chamd helhed chi chadnaa bugdiig mart ongorsond odoo ingej zovood yuch oorchlogdohgui chi gants oldoh amdralaa bitgii ingej ur 30 nas saihan zaluu bna emegtei hunii nas 30 eheldeg gdgiin naiz min bitgii uil tolgoi oodoo setgel oodrog saihan amdral chamd urt udaan zam bna unheer hetsuu bval chi neg yumand bayarlaj yav ene delhiinch haa neg gazar chamaas bas nadaas hetsuu amdraltai neg hun amdrahiin toloo buur temtsej bgaa gedegiig bainga sanaarai chi chadnaa neg odor shal oor bolood goolingoogiihondoo saihan amdraliinhaa tuhai zahidal bicheeree
ХЭЗЭЭ: 2016 оны 5 сарын 4, ѳглѳѳний 06:45 цагт
ХААНА: Best Western Hotel /Туушин Зочид буудал/, 4 давхар, СҮЛД танхим
ХУРААМЖ: 15000₮ (Ѳглѳѳний цай. Tүрүүлж бүртгүүлсэн, тѳлбѳрѳѳ тѳлж баталгаажуулсан эхний 25 хүнд Тэнгис Кино театрт үнэгүй кино үзэх эрх орсон) Тѳлбѳрийг:
ХХБанк: Данс: 417014919, Нэр: НОУС ХХК.
ХААН Банк: Данс: 5031286918, Нэр: Мѳнхбилэг.
Гүйлгээний утга дээр ѳѳрийн НЭР, утасны ДУГААР бичнэ үү.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл: https://www.facebook.com/events/202348133484981/ ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com