ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Түүнийхээ итгэлийг хэрхэн эргүүлж олох вэ?

Гэр бүл  | 2013 / 04 / 12

Амьдралд юу эс тохиолдох вэ? Магадгүй чи маш том алдаа гаргаж түүнийхээ итгэлийг алдаж. Муухайгаар хэлбэл “гардуулчихаж” л дээ. Чиний өөр хүнтэй бичсэн аальгүй мэссэж, утасны яриа, мессэнжэр фэйсбүүкийн харилцаа эсвэл бүр уулзаж байхыг чинь тэр мэдчихсэн. Аятайхан аргалаад өнгөрөх боломж 1 хувь ч үлдээгүй бөгөөд чи түүний өмнө сахилгагүйтсэнийхээ төлөө ээжийнхээ дэргэд загнуулан буруугаа хүлээн зогсох жаахан хүүхэд шиг сууна...

Түүнийхээ итгэлийг хэрхэн эргүүлж олох вэ?

Тэр чамайг уучлахаар шийджээ. Гэр бүлээ, өдий хүртэл босгосон амьдралаа бодсон уу эсвэл чамд үнэхээр их хайртай даа ч юм уу ямар ч байсан уучилжээ. Чи ч үүнд нь баяртай байна. Гэхдээ уучилаад л болчих зүйл биш ээ. Хүмүүсийн харилцаа, ялангуяа гэр бүл хайр дурлалын харилцаа гэдэг дэлхий дээрх хамгийн ээдрээтэй зүйл шүү дээ. Одоо чи нурсан байшингийн муудсан суурин дээр шинэ цамхаг барихтай адил, түүнийхээ итгэлийг ахин бий болгох л чиний зорилго болоод байна. Харин яаж?

1. Одооноос үнэнээ л хэл. Юуны түрүүнд ямар ч зүйл дээр худлаа хэлэхгүй байхыг хичээх нь зөв. Жижиг зүйл дээр ч гэсэн битгий худал хэл, үнэнээрээ л бай. Түүнийг уурлуулах ч байсан хамаагүй аль болох үнэн байхыг хичээ.

2. Түүний оронд өөрийгөө тавиад үз. Тэр чамд ахин итгэхийг хүсч байгаа. Харин энэ үед л чи түүнд чамд итгэж болно гэдгийг харуулах хэрэгтэй шүү. Сайн ярилц. Нэгэнт бүх зүйл мэдэгдчихсэн учраас илэн далангүй ярилцаад үз. Түүнд итгэ. Зүгээр сайн дураараа итгэ. Нэг итгэл нөгөө итгэлийг төрүүлдэг. Тийм учраас “би чиний өмнө алдаа гаргасан ч чамдаа итгэж хичээж байгаа” гэдгээ үг үйлдлээрээ ойлгуулах хэрэгтэй. Нэгэнт бүх зүйл ил болсон байхад тодорхой зүйлсийг түүнээс битгий нуу.“Зүгээр л чамайг асуугаагүй болохоор чинь” гэх утгагүй хариултыг хэлж зогсох байдалд өөрийгөө битгий оруул. Шударга бай.

3. Туршилтанд бэлтгэлтэй бай. Тэр чамайг зүгээр л турших гэж асуулт асууна. Нэг удаа итгэлийг нь алдсан хүнд ахиж итгэхэд хэцүү байгаа нь мэдээж. Чамд итгэхийг хүсч байгаа ч, цаанаасаа л “тийм байх вий”, “ингэчихсэн юм биш биз” гэсэн хардлагууд өөрийн эрхгүй төрөх болно. Тийм учраас тэвчээртэй байх хэрэгтэй. Чамайг туршсан асуулт гэдэг нь ойлгомжтой байсан ч уурлаж болохгүй. Уурлаж байгаа чинь бүр л сэжигтэй санагдах болно. Яагаад гэвэл тэд өөрсдөө тэгдэг хүмүүс шүү дээ.

4. Цэг тавь. Нууц амрагтайгаа холбоотой бүх зүйлийг түүний өмнө нээлттэй, цэвэрхэн дуусга. Чиний амьдралд хэн байх хэн байхгүй нь чиний бүрэн сонголтын хэрэг. Тийм учраас чи нөхрөө сонгосон л бол сонголтондоо үнэнч байгаа гэдгээ хэлж, харуул. Түүнээс харилцаагаа тасалсан баталгаа болгож мессэжээ харуул. Үүнийг хараагүй байгаа тохиолдолд бас л чамайг хардах, шалгах сэдэл цаанаасаа л төрөөд л байх болно.Харин түр зуурын хамтрагчтайгаа хамт ажилладаг бол өдрөөс өдөрт нөхөрт чинь чамд итгэнэ гэдэг асуудал маш хүнд байх болно. Чи ч хоёр талд аргагүйн эрхэнд худал хэлэх асуудлууд ч гарч ирэх болно. Тийм учраас тууштай алхам хийх нь хавьгүй дээр байх болно. Ажил, нөхөр хоёрынхаа аль нэгийг сонгох шаардлагатай тулгарна. Бэлтгэлтэй бай.

5. Зоригтой бай. Энэ асуудлын талаар хүмүүс мэдвэл мэдээж чамд ичгэвтэр байх болно. Гэхдээ энэ бол тэр хүмүүсийн л бодол. Чи өөрөө нэг их ач холбогдол өгөхгүй байвал тийм ч том зүйл биш юм. Үүнд битгий санаа зов. Чиний хувьд хамгийн чухал хүн бол итгэлийг нь эргүүлж олж авахыг хичээж байгаа дэргэдэх залуу чинь биз дээ. Бусад хүмүүсийн талаар бодож өөрийгөө буруутгах хэрэггүй. Чи хийсэн үйлдэлдээ өөрөө гэмшиж, гол хүнээсээ уучлалт гуйж тэр чамайг уучилсан л бол боллоо. Тэдний өмнө чи буруугүй. Нэг л их зовлонд унасан хүн шиг байвал нөхөрт чинь ч гэсэн сайхан санагдахгүй. Тийм болохоор урьдных шигээ чухал зүйлдээ л анхаарлаа хандуул. Тэр хүмүүс үнэхээр чамд эвгүй хандаж амар заяаг чинь үзүүлэхгүй байвал, эсвэл тэд та хоёрын амьдралд чухал байр эзэлдэг бол тэдэнтэй ч бас тусдаа тухтай ярилц. Бүх зүйл дууссан бөгөөд та хоёр ойлголцож аль аль талдаа шийдвэрээ гаргачихсан гэдгээ хэлж ахин энэ талаар дурсахгүй байхыг хүсээрэй.

6. Хариуцлагатай бай. Хэн нэгнийг хуурах нь зуун хувь тэр хүний сонголт байдаг. Өөрийнхөө алдааг ухаарч урьдны сайхан харилцааг хэвээр нь байлгахыг хүсч байгаагаа ойлгуулаарай. Харин нэг удаа алдаа гаргасан гээд үргэлж дарамтанд байна гэсэн үг биш шүү. Хэдийгээр тэр чамайг ийм үйлдэл хийх хүртэл буруутай байсан ч гэсэн түүнийг бүү буруутга. Нэгэнт л чи түүнийг сонгосон бол заавал бие биенийхээ дээр гарч буруутныг олж шүүх нь тийм ч чухал биш.

7. Өрөвдүүлэх гэж битгий оролд. Чи сурсан зангаараа л түүнд эрхэлж, хошуугаа унжуулж байгаад инээлгэж болох ч гэсэн эцэст нь үнэн сэтгэлийн биш зүгээр л амыг чинь таглах гэж хэлсэн үгсийг сонсох болно. Эсвэл бүр энэ асуудлыг хүүхдийн тоглоом мэт үзэж байна хэмээн дургүйцэх болно. Чиний хувьд түүний үнэн сэтгэлийн хайр итгэл л хэрэгтэй биз дээ.

8. Өөрийгөө бүү өмөөр. Хэтэрхий өөрийгөө өмөөрч хамгаалах нь түүнд итгэл төрүүлэхүйц биш байх болно. Хүн өөрийгөө өмөөрөхдөө юу ч гэж хэлж магадгүй байдаг шүү дээ. Тийм учраас хэт өөрийгөө хамгаалсан үг, үйлдэлд чинь итгэхгүй л болов уу. Хэдийгээр чи түүний өмнө алдаа гаргасан нь үнэн боловч түүний дарамт шахалтыг хүлцэн тэвчих ёстой гэсэн үг биш гэдгийг заавал санаарай.

9. Түүний харьцуулсан асуултанд ингэж хариул. Гэрлэлт гэр бүлийн харилцааных нь талаар танилуудаас илүү мэдээлэлтэй өөр нэг хүн энэ дэлхий дээр байна гэдэг тухайн хүний хувьд үнэхээр эвгүй байдаг. Тэр ухамсартай ухамсаргүй шууд л өөрийгөө “нөгөө хүн” –тэй харьцуулдаг. Үүнээс ургаж гарсан чиний хариулахыг хүсэхгүй байх маш олон асуултууд түүний тархинд эргэлдэж байгаа. Түүнийг асуух үед илт худлаа ярьж огт болохгүй. Тэр надаас царайлаг\ ухаалаг юм уу гэж асуухад “Үгүй ээ, тэр шал царай муутай. Чамайг минь яаж гүйцэх вэ дээ. хэхэ” гэж хариулбал яг л жаахан хүүхдийг хуурч байгаа мэт сонсогдох болно. Би тийм л царайлаг\ ухаалаг юм бол намайг байсаар байтал “нөгөө хүн”-тэй холбоотой байсан шүү дээ. Худлаа гэдэг нь ойлгомжтой байхад зүгээр л нэг зусар үг хэлж байна хэмээн хүлээн авах болно. Харин түүнийг харьцуулсан асуулт тавих үед нөгөө залууг нэг талаар магтсан ч нөгөө талаар нөхрөө магтаж эцсийн эцэст чиний минь сайхан чанар хамаагүй илүү гэдгийг ойлгоод, чамайгаа сонгосон маягаар яривал хамаагүй үнэмшилтэй байх болно. “Тэр царайлаг ч гэсэн царайны сайхнаар цай сүлэх биш дээ. Чи минь илүү ухаалаг, амьдралын ухаантай шүү дээ. Хайр нь чамайгаа хамаагүй илүү гэдгийг ойлгож чамайгаа л сонгосон. Тийм болохоор түүнтэй өөрийгөө харьцуулах хэрэггүй ээ хайр аа.” гэх мэт.

10. Тэвчээртэй бай. Хий хардлага, итгэлгүй байдал бол ийм байдалд орсон хүмүүст заавал гарч ирдэг хариу үйлдлүүд юм. Итгэл гэдэг нилээд удаан хугацаанд бий болж бүрэлддэг зүйл ялангуяа нэг удаа итгэлийг нь алдаж байсан хүнд тийм ч хурдан урьдынх шигээ бүрэн итгэдэг болно гэдэг хэцүү. Өнөөдөр ярилцаж ойлголцоод л маргааш нь бүх зүйл урьдын хэвээр байна гэж бодох хэрэггүй. Та хоёрын харилцаанд томоохон ангал үүсэн байгаа шүү дээ. Хэрвээ чи ингээд л урьдынх шигээ байна гэж бодож байгаа бол ангалынхаа хоёр талд байгаа хэрнээ түүнийг гараа сунгаагүй байхад л түүнээс түрүүлж гүйгээд л эргэж хараад “Яасан бэ?” гэсээр буцаж ирээд байна гэсэн үг. Харин тэр тэнд яаж ангалыг үгүй болгохоо мэдэхгүй эргэлзээд зогсч байгаа. Чиний зорилго бол аажим аажмаар ангалыг үгүй болгож түүнийг өөртөө ойртуулж хайраа мэдрүүлэх гэдгийг ойлго. Асуудалтай шудрагаар нүүр тулах зоригтой бай.

11. Түүнд тусла. Сэтгэлдээ зөрчилтэй байгаа түүнийг ойлгож, хүчин чармайлт гаргахад нь түүнд туслах хэрэгтэй. Нээлттэй байж чамтай ярилцахыг хүссэн үед нь чин сэтгэлээсээ, нээлттэй ярьж, дуугаа хураасан үед нь шалгаахгүй байвал та хоёрын зөрчил даамжрахаас бага ч гэсэн сэргийлж чадна. Мэдээж гар утсаа хаана ч байсан гэсэн унтраахгүй байвал сайн. Тэр энэ хугацаанд хардамтгай болсон байгаа шүү дээ. Энэ болгонд зөрчилдөх боломж гаргахгүй байвал сайн. Түүнд ганцаараа байж харилцаагаа тунгаан бодох хугацаа хэрэгтэй гэдгийг бас бодолцоорой.

12. Түүнийг номер нэг хэвээрээ гэдгийг харуул. Тэр яг одоо чамайг өөр хүнийг өөрөөс нь илүүд тооцож өөрийн нь үнэлэхээ больчихсон хэмээн сэтгэл дотроо айж байгаа. Өөрөөсөө асуугаад үздээ. Чи түүний дутагдалтай талыг нь ч хайрлаж чадах уу? Үүний хариулт нь чамайг харилцааныхаа гадна яваад байна уу, үгүй юу гэдгийг харуулж чадна. Сэтгэл дотроо түүнийхээ сайхан чанаруудыг жагсаа, цаасан дээр бичсэн ч болно. Тэгээд дотроо түүндээ үнэн сэтгэлээсээ таларх. Дараа нь түүнд үүнийгээ хэлж, мэдрүүл. Магтаал түүний шархалсан зүрхийг эдгээхэд туслах болно. Түүнд хайртай хэвээрээ гэдгээ мэдрүүл мөн түүнд болон бусад хүмүүст тэр чиний хувьд чухал хүн гэдгийг харуулах нь чухал юм.

13. Нээлттэй бай. Тэр чамд ахин итгэж болно гэсэн итгэлийг өөртөө бий болгохыг хүсч байна. Тэр сэтгэл зүрхээ дагахыг хүсч байна. Аливаа арга хэмжээнд ганцаараа биш түүнтэй хамт явах саналыг өөрөө эхлээд гаргаад үз. Бусадтай хамт цагийг өнгөрөөхдөө ямар нэг байдлаар нууцлаг биш байлгахыг хичээгээрэй. Найзуудтайгаа хамт хөгжилдөхдөө хаана хэнтэй байгаагаа тодорхой бөгөөд үнэнээр хэлж байвал сайн. Ер нь бол ямар нэг юм нуугаад байна гэсэн хардлагыг төрүүлэхгүй байхыг хичээх нь зөв.

14. Таларха. Боломжийг алдалгүй өөрийн болгож, харилцаагаа шинэ төвшинд гарга. Чиний хайрт энэ бүхний дараа ч чамайг гэсэн хэвээр байна шүү дээ. Баргийн хүнд ийм тэвчээр, сэтгэлийн тэнхээ байхгүй. Уурлаж байсан ч хамаагүй тэр чамд ямар их хайртайгаа хангалттайгаар харуулсан хүн. Энэ шийдвэрийнх нь төлөө түүнийг хүндэлж, талархалтай хандаарай. Магадгүй тэр чамайг их өөрчлөгдсөн гэж гайхах байх. Өөртөө ч гэсэн тэгэж санагдах байх. Гэхдээ түүний хайр л чамайг ингэж өөрчилсөн шүү дээ. Нэмж хэлэхэд гурав дахь боломж гэж байхгүй ч байж магадгүй гэдгийг санаарай.

Та жолооч бол Like дарж Petrovis-ийн хуудаст нэгдээрэй. Бид 7-р сарын 1 хүртэл Like дарсан хэрэглэгчдээс нэгийг сонгож 50 000 төгрөгийн шатахууны эрхээр шагнана.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Bojunaa
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(129)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Бүсгүй хүний хүч чадлаа мэдэр
    Би гармоны эм 3 сар уугаад нилээн таргалсан. Өчигдөр 3 дахь сарынхаа сүүлийн эмийг уулаа. Хүн таргалаад эхлэхээрээ ааштай бас их сул болдогийг мэдсэн учраас би жингээ хасах арга хэмжээг авч эхэлсэн. Тарган туранхайдаа биш л дээ гэхдээ өөртөө итгэлтэй байж, үргэлж инээмсэглээрэй гэж хүсье. Өндөр өсгийтийг хөлдөө тааруулж өмсөөд нуруу цэх явахад, хумсны хэлбэр, үсний болон хумсны өнгө нь гэрэлтсэн, арьс тольгор байх нь хамгийн эхний алхам шүү.
  • Өнөөдөр өөртөө тавих 5 чухал асуулт
    Зөвхөн 1 дүгээр асуултын хариултыг та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. - Би амьдралынхаа төлөө хичээж, босгох гэж үнэхээр ядарч, зүдэрч, зовж байлаа. Энэ маань ч амьдралд хэрэг болж байна гэж бодон үүнийг маань ч гэр бүлийнхэн минь магтан сайшааж би ч бардам байдаг байлаа. Энэ бүхний үр дүн нь бахь байдгаараа өөрчлөгдсөн нэг ч зүйл байхгүй байгаад урам минь хугарч яг үнэндээ хичээж зүтгээгүй, миний ажил урсгалаараа явж бгаа нь л энэ байсан байна, хэрэв би үнэн сэтгэлээсээ хичээж амьдралын ухаантай байсан бол бүр хавьгүй дээр, дэвшил болох байсан гэж бодож харамсдаг. Цаашдаа би одоо байгаагаасаа илүү амьдралыг хүсч байгаа учир илүү хичээнгүй, сэтгэлээсээ   лын ухаан эмх цэгч бүгдийг хослуулж 50% өөрчлөлтийг аврахын тулд ямар ч зовлонг давахад бэлэн, тэсч чадахаа мэдэж байна. Тэр зовлон шаналал надад үнэхээр үнэ цэнэтэй бахархам байх болно.
  • Ярилцах сэдэв: Өнөөдөр чамд тохиолдсон 3 сайхан зүйлийг нэрлээч!
    ugluunuus awhuulaad buh zuil main butemjtei humuus yaagaad ch yum ih l saihan energytei bayr baysagalantai bsan odoo ch bas
  • Ярилцах сэдэв: Өнөөдөр чамд тохиолдсон 3 сайхан зүйлийг нэрлээч!
    ugluunuus awhuulaad buh zuil main butemjtei humuus yaagaad ch yum ih l saihan energytei bayr baysagalantai bsan odoo ch bas
  • Өнөөдөр өөртөө тавих 5 чухал асуулт
    nz nuhudgui gantsaardmal negen boltsndoo ichdeg yum bn. toogdhoo bolitsndo ch bish zuer l buruu humuuser hureeluled bn gj shided hurellee uurchluh zamda garsn ghude. Gav gantsara bolbol yamr bh talar bodochguu ghde yag unendee neeh haramsku bno humuust medegdhes sanaa zovdog ch gsn. Iluu eyreg muruudultei tiim humuser hureelulmer bn. Umnu n olon nztai bsn ch ihenhni tur zuurin markin nzud bdagda neg angida hanisjagad tgd l saldag, dotno hd n sain humuus ch gsn bainga busad humusin dutagdlig olj shooldog ch yumu Tuhain uede bol bi humuus yanz yanz l bdag chi uuruu eviig n olod l yavah heregtei ged l bugdend n hairtai bloo tgsn mdkueee hdn jil 1ra amidarsn chn bur chihendr yaj humusig shooljagan sonsogdod bur minii dotor shingetsn bi uuruu uurtuu shaal itgelgui amitan bolod huvirtsn bsn. Mni nzuud sain tal ihtei bi ch tedendee hairtai bsnlda ghdee nadad ingej nuluuljaga bol hereggu l gj shiidsnde. Mni buruu ch bj magadguee. Bi ch uuruu shal teneg aashtai huntei oligtoi haritsaj chaddaggui mal amtan bsoon Ghdee l haramsku bgamda aBugdere end inged uurihuu sanaa zovdog zuilude bichvel sonirholtoi ch yumu :p
  • 1 бүдэг зураас...
    Сайн бнуу би 17 настай сарын тэмдэг ирэхгүй 1 сар гаран болж бн тестээр үзхээр сөрөг хариу гараад бн би яах ёстой вэ?
  • Бүсгүй хүний хүч чадлаа мэдэр
    Tiim shu. Emegtei hun emegteigeeree bn gdeg bol saihan bhiin l ner. Saihan emegtei bai. Dotood huch,tenheetei.Tengerleg goo uzesgelentei,uhaalag daruu. Erdem bolovsroltoi,deer n yamarch zalhuugui. Buh emegteichuud iim bj chadna. Gol n huseh heregtei.
  • Хуримын өдрөөрөө л мэдрэх гайхалтай мэдрэмжүүд
    goyo yumaa hurdan hurimaa hiimeer baina . Gevch naiz zaluu maani hiih huselgui baigaaa :(
  • Хөөрхөн хөхөө арчилдаг аргууд минь
    . Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 160,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)
  • Сексийн тухай нийтлэлчийн өдөрт тутмын амьдралд тохиолддог, хачирхалтай 25 зүйл
    . Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 160,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com