ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Мөсөн хатан”-аа хэзээ гаргах ёстой вэ?

Хайр & секс  | 2013 / 04 / 18

Дөнгөж хайр эхлэхэд хичнээн сайхан билээ? Умбаад л, нисээд л, инээд алдаад л...Хайрыг тэр чигээр нь мэдрэхэд л аз жаргал амтагдаж, хайртаасаа бусдыг мартаж орхидог. Бүр өөрийнхөө дотор “мөсөн хатан”-тай хүчирхэг эмэгтэй гэдгээ хүртэл шүү!

“Мөсөн хатан”-аа хэзээ гаргах ёстой вэ?

Бүхнийг хяналтаас гарахаас өмнө бүгдийг хэмжээнд нь барьж сурах хэрэгтэй. Харин үүнд чиний дотор, бүр цаана нуугдаж буй “мөсөн” охин чинь туслах болно. Энэ нь сэтгэл хөдлөлөө үргэлж барьж, янзан бүрийн хайрын дүрмэнд захирагдана гэсэн хэрэг яавч биш. Зүгээр л ид дурлалцаж, шатаж явах үедээ ч үе үе өөрийгөө “хөргөөж”, доош буулгаж байх зайлшгүй шаарлагатай 7 тохиолдлыг санах хэрэгтэй гэсэн үг юм.

Ямар ч үед өөрөөрөө: Тийм ээ, өөрөөрөө л бай. Шувуудыг хараад юу гэж боддогоо, гудамжинд алхахдаа ямар зүйл мэдэрч байгаагаа, үзэл бодол чинь хаана явааг түүнд тааруулахын тулд бүү өөрчил. Зөв хүнээс зөв зүйл сонсож байгаа бол дотроо мэдээд ав. Гэхдээ өөрийнхөө чухам юу гэж боддогоо ч гэсэн давхар хэлж бай. Үзэл бодлоо хугалуулна гэдэг бие даасан байдлаа алдахын шинж шүү.

Түүнийг хэт их бүү сонирх: Тэр сайхан. Магадгүй энэ дэлхийн хамгийн сайхан залуу байх. Яг ингэж бодож байгаа үедээ ч түүнийг үнэхээр сонирхож байгаагаа тийм ихээр мэдэгдүүлээд хэрэггүй ээ. Ажил амьдралтай хүн гэдгээ сана. Ажил хийдэггүй байсан ч адал явдалтай, сонирхолтой “өөр” хийх зүйлтэй хүн гэдгээ үргэлж харуулж байгаарай. Тэр зөвхөн чиний хайр дурлалын хэсгийн гол дүрийг л тоглож байгаа. Гэрлэснийхээ дараа л түүнийг өөрийн амьдралаа болгож болно.

Өнөөдөр л тэвчих гээд үз: Та хоёр болзоод удаагүй шүү дээ. Хэн хэн нь хүсч, өнөөдөр л хиймээр, тийм догдлол, халуун сэтгэл нь байгаа ч яг үнэндээ та хоёр цаашид удаан хугацаагаар хамт байх л юм бол хэзээ ч хийж болно. Маргааш, долоо хоногийн дараа, сарын дараа, бүр гурван сарын дараа гээд. Түүнийг нандин хэсэгтээ ойртуулахаар хүн мөн эсэхийг харлаа гээд юу ч буруудахгүй. “Мөсөн хатан”-аа ил гаргаж, “Баяртай хонгор минь” гээд л гэртээ орчих. Эрэгтэй хүн хүлээх зүйлтэй байх дуртай!

Түүнийг ацан шалаанд бүү оруул: “Бид хоёр одоо үерхэж байгаа тэ?”, “Чи надад хайртай биз дээ” гэх мэтээр асууж түүнийг ацан шалаанд бүү оруул. Ийм байдалд орсон эрэгтэй хүн “Тийм ээ” л гэж хариулдаг. Дотроо үгүй гэж бодож байсан ч. Дараа нь сэтгэлийн авлагатай хоцрохгүйн тулд үнэхээр ингэж асуумаар байгаа үедээ ч “мөсөн хатан”-аа гаргаж, зүгээр л амаа жимийчих. Асуултых нь хариултыг удахгүй цаг хугацаа бэлхнээ харуулаад өгнө.

Салж явж чаддаг бай: Маргааш хичнээн чухал ажилтай байсан ч түүний гэрт үлдмээр, үлдээд хономоор, түүнтэй баймаар л санагдах үе бий. Тэр үедээ ч “мөсөн хатан”-ы дүрээ санаж, орхиж явж чаддаг бай. Энэ нь хүйтэн бай гэсэн үг огтхон ч биш бөгөөд “Хайрт нь үнэхээр явахгүй бол болохгүй. Маргааш хоёулаа гоё удаан байя, за” гэх мэтээр эвтэйхэн ойлгуулж байгаарай. Хоорондоо зай үлдээ: Үүрд хамт байх юм шиг санагдах үедээ ч түүнээс өөрийгөө тодорхой зайнд барьж байгаарай. Чамд “хүрчихсэн” гээд чи үргэлж гар хүрэхэд л авч болдог амархан байж болохгүй. Энэ ч гэсэн “мөсөн хатан”-аа гаргах зайлшгүй тохиолдол.

Түүнээс санхүүгээ хараат байлга: Үнэхээр зайлшгүй л биш бол түүнээс мөнгө асуугаад хэрэггүй. Санхүүгээ өөрөө зохицуулж чаддаг эмэгтэй хүн болгон хүчирхэг байдаг. Энэ нь цалингийн хэмжээний тухай асуудал биш бөгөөд харин багахан төсвөө ч өөртөө хэр зохистой тохируулан хэрэглэж буйтай холбоотой.

“Мөсөн хатан” –аа ил гаргана гэдэг “хүйтэн” биш харин хүчирхэг байхыг хэлдэг. Үргэлж хүчирхэг бай. Дурласан үедээ ч ялгаагүй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  
Өмнөх мэдээлэл
DIY: Эсгий сарнайн бөгж
Дараах мэдээлэл
Жинхэнэ найзын 4 чанар

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(370)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com